Хүн төрөлхтөнд томоохон гамшиг нүүрлэвэл хаана нуугдах вэ?

Дэлхийд томоохон гамшиг нүүрлэх талаар асуудал яригдвал хүн бүр л хаана нуугдах вэ хэмээн бодож эхлэх биз. Гэхдээ дэлхийд нүүрлэх томоохон гамшигт явдалд зөвхөн байгалийн аюултай үзэгдэл, ган гачгаас гадна цөмийн дайн, Дэлхийн III дайн зэргийг оруулж болно. Хэдийгээр дэлхий сөнөх үед, эсвэл дэлхий дээр солир буувал авч явах зүйлсээ та бэлдсэн ч очих, нуугдах газаргүй бол хэцүү шүү дээ. Тиймээс бид танд нуугдах боломжтой газруудыг танилцуулъя. Эдгээр газрууд нь эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар хүн төрөлхтөн амьд гарах боломжтой хамгийн таатай газрууд ажээ.

Хүн төрөлхтөнд томоохон гамшиг нүүрлэвэл хаана нуугдах вэ?
Илүү дататай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Юта, АНУ

Энгийн үед ихэнх хүн Мормоны шашинтан хүмүүст хандахгүй байх гэхдээ эдгээр хүмүүс дэлхийн сүйрэлд хамгийн сайн бэлтгэгдсэн хүмүүс байдаг гэнэ. АНУ-ын Юта мужийн иргэд гэртээ хангалттай хоол хүнстэй, өөрийн гэсэн тариалангийн талбайтай байх хэрэгтэй гэж үздэг байна. Тэдний ийнхүү байнгын бэлэн байдалд байдаг нь дэлхийд ямар нэгэн гамшигт явдал тохиолдсон үед маш их хэрэгтэй гэдэг нь дамжиггүй.

Юта, АНУ

2 Пхеньян, Хойд Солонгос

Хойд Солонгос бол цөмийн зэвсгийн дайнд хангалттай бэлтгэгдсэн орон юм. Пхеньян хотын туннель нь цөмийн дэлбэрэлт болох үед болон солир унах тохиолдолд хамгийн сайн хоргодох газар болж чадна гэж олон судлаачид үздэг.

Зарим нэг баримтаас харахад Хойд Солонгост газар доор олон замаар холбогдсон Ерөнхийлөгчийн сууцтай туннель байдаг гэнэ. Үүнээс гадна Пхеньяны гудамжинд хүртэл газар доорх хоргодох газар олон байдаг гэжээ. Харин эдгээр туннелиүдэд хангалттай хоол, усны нөөц байгаа болов уу?

Пхеньян, Хойд Солонгос

3 Питкэрн арал

Питкэрн арал нь Номхон далайн өмнөд хэсэгт оршдог бөгөөд энэхүү газар нисэх буудал, далайн боомт байхгүй учир хангалттай нууцлагдмал газар оршдог юм. Тиймээс цаг агаарын өөрчлөлт биш л бол дэлхийд нүүрлэсэн гамшгийг давж гарахад зохимжтой газар аж. Питкэрн арал дээр гадил, папайя, наргил модны самар, бэрсүүт жимс, шош, чихэрлэг төмс зэрэг ургадгаас гадна эргэн тойронд нь загас, хавч байдаг учир хангалттай амьд гарах боломжтой.

Хамгийн гол нь арлын оршин суугчидтай нөхөрлөх хэрэгтэй бөгөөд энэхүү арал дээр ердөө 50 орчим хүн амьдардаг гэнэ. Хэрвээ та өөр нууц, алслагдмал газар хайж байвал энэ нь Тристан-да-Кунья арал байж болно. Энэ Атлантын далайн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 2010 оны судалгаагаар харахад 264 оршин суугчтай юм.

Питкэрн арал

4 Шайенн уул, Колорадо муж, АНУ

Дэлхий даяар маш олон хорогдох байрууд байдаг бөгөөд тэдгээрийн заримд нь тэсрэх бөмбөг нэвтэрдэггүй гэнэ шүү. Гэвч эдгээр хорогдох байруудад материаллаг нөөц ихээр хадгалагдаж байдаг аж. Тиймээс ихэнх нь ажиллагаатай гэсэн үг юм. Харин АНУ-ын Колорадо-Спрингс хотын цаана байрлах Шайенн уулын байранд өмнө нь "NORAD" буюу Хойд Америкийн Сансрын хөлгийн холбооны байр байрладаг байсан боловч одоо энэ газар нь газар доорх нуувч болон хувирчээ. Үүнээс гадна энэхүү цогцолбор нь тэсрэх бөмбөгний хамгаалалттай гэнэ. Уг байр нь 6 дизель генератор, байгалийн усан хангамж, цэвэршүүлэлтийн системтэй юм. Одоогийн байдлаар энэхүү газрыг яаралтай хорогдох байр гэж үзэж байгаа бөгөөд аюул нүүрлэсэн тохиолдолд шууд ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа аж.

Шайенн уул, Колорадо муж, АНУ

5 Лондон, Их Британи

Байгалийн гамшиг болох үед хэрвээ та Лондонд байвал "Whitehall" гудамжаар Пиндар хэмээх Их Британийн Батлан хамгаалах яамны байран дор байрлах дайны байр руу очоорой. Энэхүү барилга 1990 онд баригдсан бөгөөд одоогийн байдлаар дэлхий дахины улс төр, цэрэг, батлан хамгаалахын мэдээлэл дамжуулах холбооны үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа гэнэ.

Грекийн зохиолч Пиндарын байр хот нь сүйрсний дараа цор ганцаар үлдсэн байсан учир ийнхүү уг байрыг Пиндар хэмээн нэрлэх болжээ.

Лондон, Их Британи

6 Ямантау уул, Башкортостан, Орос улс

Зөвлөлтийн үед их хэмжээний цөөнгүй нууцлаг хот байсан бөгөөд нэлээд хувь нь ЗХУ үгүй болсны даараа олонд нээгдсэн юм. Эдгээр хотуудын нэлээд хувь нь Орос, Казакстан, Межгорье-д буюу Урал нурууны Ямантау уулын хормойд байрладаг гэнэ. 1990 оны сүүл гэхэд Ямантау ууланд ажиллуулахаар олон ажиллах хүчнийг явуулж байсан нь олны анхаарлыг татсан юм. Ямантау уулын хормойд пуужин хөөргөх болон цөмийн зэвсэг үйлдвэрлэх үйлдвэр байх магадлалтай гэнэ. Мөн энэхүү газар нь тэсрэх бөмбөгийн хамгаалалттай дэлхий дээрх хамгийн том газар байх боломжтой гэсэн таамаг бий. Үүнээс гадна энэ газар 60,000 хүний багтаамжтай, хангалттай хоол хүнс, усны нөөцтэй гэнэ шүү.

Ямантау уул, Башкортостан, Орос улс

7 Свальбард, Норвеги

Дэлхийд ямар нэгэн гамшиг нүүрлэж, хүн төрөлхтөн зугтах, орогнох байр хэрэгтэй болох үүднээс Норвеги улс Хойд Мөсөн далайд байрлах Свальбардад Олон улсын орогнох байрыг барьсан байдаг гэнэ. Анх энэхүү хоргодох байрыг байгалийн аюул нүүрлэсэн үед ургамал хамгаалах зорилготой барьжээ. Мэдээж нэн түрүүнд идэх зүйлтэй байхын тулд ургамлаа хамгаалах хэрэгтэй бололтой. Свальбардын арлын уур амьсгал нь бусад орны уур амьсгалыг бодвол нэлээд халуун учир зарим ургамал тэсэхэд бага зэрэг хүндрэлтэй гэнэ.

Свальбард, Норвеги

8 Баруун Австрали

Австралийн баруун хэсэгт байрлах Перт нь дэлхийн хамгийн алслагдмал хотуудын нэг бөгөөд 1829 онд Британийн колоничлолд байсан аж. Үүнээс гадна 1917 он хүртэл Австралитай холбогдоогүй байжээ.

Энэ бүсэд Австралийн мал аж ахуй болон газар тариалан хамгийн өргөн дэлгэрсэн. Мөн нүүрсний уурхай, түүхий нефть, байгалийн хий гээд бүхий л зүйл бий.

Баруун Австрали

9 Иллоккортоормиут, Гренланд

Иллоккортоормиут муж нь ойролцоогоор 500 орчим хүнтэй бөгөөд энэхүү газар ан агнуур эрчимтэй хөгжсөн байна. Энд төрөл бүрийн зэрлэг амьтад амьдардаг гэнэ. Нутгийн анчид гэртээ далайн хав, далайн морь,  цагаан баавгай гэх мэт ховор амьтдыг агнаж авчирдаг.

Иллоккортоормиутын иргэд түлш төдийлөн хэрэглэдэггүй бөгөөд нохойг тээвэрт ашигладаг байна. Хэрвээ хүн төрөлхтөнд ямар ч техник технологигүй амьд гарах шаардлага гарвал энд амьдардаг хүмүүс ч ялих юмгүй сорилыг даван туулах боломжтой.

Иллоккортоормиут, Гренланд

10 Бюгараш, Франц

200 орчим хүнтэй энэ хот дэлхий сөнөхөөр болбол бидэнд юуг амлаж чадаж байна вэ? Бюгараш нь Бюгараш уулын орой дээр байрладаг бөгөөд ихэнхдээ энэхүү газрыг “Хөмөрсөн уул” хэмээн нэрлэдэг. Геологичдын үзэж байгаагаар энэхүү уул нь үүсмэгцээ дэлбэрсэн учир орой нь хөмөрсөн аж. Тиймээс ч уулын өвөрмөц байдал нь бусдын анхаарлыг ихээр татдаг юм.

Сүүлийн үеийн мэдээллээс харахад дэлхий сөнөх тохиолдолд энэхүү уул нь гайхалтай хамгаалалт болж чадна гэсэн байна. 

Бюгараш, Франц

16
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()