Бидний гаргадаг сонин араншинг ингэж тайлбарлаж байна

Бид амьдралдаа нэг удаа ч болов орчин тойрондоо үл ойлгогдох араншин гаргадаг биз. "Ямар даашинз өмсөх вэ?" гэж хэдэн цагийн турш бодож байснаа эцэст нь жинстэй гараад явах ч юм уу, дэлгүүрийн урт дараалалд зогсож байхдаа үхэл амьдралын тухай бодох гэх зүйлсийг бид хийдэг. 25 жилийн турш гэмгүй томоотой охин байснаа нэг л өдөр гэнэт хөршийнхөө цонхыг тоосгоор хага цохих нь бий. Эрүүл хүн ч ойлгомооргүй, тайлбарлахад хэцүү ийм үйлдэл яагаад биднээс гэнэт гардаг юм бол?

Бидний гаргадаг сонин араншинг ингэж тайлбарлаж байна

1 Хэн нэгнийг гэнэт хазмаар санагддаг уу?

Хэн нэгэн өөрт тань маш их таалагдахад хазмаар санагдах явдал байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ энхрийлэхдээ хурууг нь хазах, эсвэл насанд хүрсэн хойно хайртай нэгнээ хазмаар санагдах нь ч бий.

Нэг онолоор бол энэ нь дефомон хэмээх даавраас болдог аж. Энэхүү даавраас болж нялх хүүхдийн үнэр нь амттай хоол шиг мэдрэмж төрүүлдэг. Энэ үед хүний учраас хазах рефлекс төрдөг гэнэ. Хоёр дахь онолоор бол энэ нь зүгээр л харилцаа, тоглоом шоглоомын нэг хэлбэр юм байна. Амьтад хайрлаж, итгэж явдаг нэгнээ хазаж сэтгэлээ илэрхийлдэг бөгөөд энэ араншин нь хүнд ч бас байдага аж.

Хэн нэгнийг гэнэт хазмаар санагддаг уу?

2 Бид бүгд л гацаанд орох эмгэгт өртдөг

Бид бүгд л бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл чийрэг байхыг хүсдэг хэрнээ зочны өрөөнд буйдан дээр тухлан ихэнх цагаа өнгөрүүлдэг. Мөн ямар нэг сонголт хийх болохоороо Шийдэмгий бус байх нь бий. Энэ бол бидний шийдвэргүй байдал буюу гацаанд орох явдал юм Хамгийн энгийн шийдвэр гаргахын төлөө өчнөөн цаг хугацаа зарцуулдаг хүн байдаг. Нэг талаас харахад ийм хүмүүс зөв шийдэл гаргаж чаддагтаа 100 хувь итгэлтэй байж чаддаг. Сэтгэл зүйчид шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүст зоосон мөнгө шидэж шодохыг зөвлөдөг. Зоос агаарт хөөрч байх үед та сүлд эсвэл, тоо буухыг таана. Эсвэл японы самурай шиг долоон удаа гүнзгий амьсгал. Ингэснээр та ухаан чинь сийрэгжиж зөв шийдвэр гаргаж чадна.

Бид бүгд л гацаанд орох эмгэгт өртдөг

3 Дараалалд зогсч байхдаа өөрийгөө зөв удирдаж чаддаггүй

Дэлгүүр, худалдааны төвд дараалалд зогсож байхдаа онгоцноос хоцрох гэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрдөг үү.  Харвардын судлаач Райан Буэлл хүн бүр ямагт дарааллын сүүлд орохыг хүсдэггүй гэж энэхүү үзэгдэлийг тайлбарлажээ. Хамгийн сүүлийн хүний өмнө зогсож байгаа хүн ч гэсэн сүүлчийн хүнээс 20 хувиар илүү сэтгэл хангалуун байдаг гэнэ. Хамгийн сүүлийн хүн бол магадгүй касснаас касс руу ч гүйж таашаал авч мэднэ. Израилийн судлаачид дараалал хурдан ахих нь тэнд зогсож байгаа хүмүүсийн тоо, авсан бараанаас нь биш харин хэр зай эзлэн зогсож байгаагаас шалтгаалдаг гэдгийг тогтоожээ. Ухаандаа та цөөхөн хүнтэй дарааллыг нь сонгохоос биш тэр хүмүүс маш олон жижиг сажиг зүйл худалдан авсныг анзаарахгүй байх нь элбэг тохиолддог.

Дараалалд зогсч байхдаа өөрийгөө зөв удирдаж чаддаггүй

4 Биеийн хүчний ачаалал чалчаа болгодог

Хэн нэгний нууцыг мэдэх хамгийн шилдэг арга бол түүнийг фитнесээр хичээллэж хүнд юм өргөж байхад нь юм уу, хамгийн сүүлчийн автобусанд суух гэж гүйж байхад нь ярилцах гэнэ шүү. Хэргийн учир нь биеийн хүчний ачаалал, онцгой нөхцөлд хүний амьсгал болон зүрхний цохилт нь түргэсдэг. Үүнийг зохицуулж тэнцвэржүүлэхийн тулд тархи эсрэг үйлдэл хийхийг шаардан ингэснээр хүн бусадтай харилцах сонирхол нь нэмэгддэг байна. Энэ үйлдлийн учрыг бүрнэ тайлбарлаж гаргаагүй ч профессор Йон Бергер  бидний өвөг дээдэс аюул тохиолдсон үед амьд гарахын тулд энэ талаар бусадтайгаа  мэдээлэл солилцдог байсантай холбоотой гэж таамаглаж байна. Хамаг л чухал нууцаа бусдад дэлгэчихгүйгээр биеийн тамирын дасгал сургууль хийе гэвэл дор хаяж хагас цаг хэнтэй ч харилцахгүй байхыг хичээгээрэй.

Биеийн хүчний ачаалал чалчаа болгодог

5 Ямар нэг зүйлд бүрэн итгэж чадвал бүх үйл хэрэг тань бүтнэ гэж боддог уу?

Бид заримдаа нэгэн зүйлд хэт итгэвэл, яг л тийм зүйл болно гэж найдах нь бий. Гэтэл бодит байдал дээр огт өөрөөр эргэж өнөө их итгэж найдаж байсан зүйлээ өөрөө сүйтгэх нь байдаг. Жолооч гэхэд л  өөртөө хэт итгэлтэй, зөн совингоороо явах нь аюулын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өөртөө хэт итгэж, өөрийнхөө ялалтад хэт найдах нь бидний билгийн нүдийг хааж биеэ гаргуунд нь гаргахад хүргэдэг байна.

Ямар нэг зүйлд бүрэн итгэж чадвал бүх үйл хэрэг тань бүтнэ гэж боддог уу?

6 Зарим газар ашиг олохын тулд бидний мэдрэхүйн эрхтнүүдэд өөр өөрөөр нөлөөлөх нь бий

Олон зоогийн газар, цайны газруудад том дэлгэцэн дээр нэг дүрс бичлэг гараад байгаа атлаа хөгжим нь огт өөр  байдгийг та анзаарсан уу.  Үнэн хэрэгтээ энэ бол алдаа биш харин маркетингийн бяцхан заль. Мэдрэхүйн эрхтнүүдээс ирж байгаа мэдээллийг хүлээж аваад тархи тайван биш байдалд, нэг үгээр хэлбэл төөрөгдөлд ордог. Нүд нэг юм хараад байгаа атал чихэнд огт өөр зүйл сонсогдоод байдаг. Ингээд тархи энэ аюулаас зайлсхийхийн тулд эрч хүч хэрэгтэй байна гэсэн шийдэл гаргадаг байна. Ингэснээр бид магадгүй хүссэнээсээ илүү хоол захиалдаг гэнэ.

Зарим газар ашиг олохын тулд бидний мэдрэхүйн эрхтнүүдэд өөр өөрөөр нөлөөлөх нь бий

7 Юу болоод байгааг ойлгоогүй атлаа толгой дохиж инээмсэглэдэг үү?

Ярилцаж байгаа хүнийхээ хэлснийг сонсолгүй өнгрөөх тохиолдол байданг. Уг нь дахиад асуух боломж байгаа. Тэгээд асуусан ч дахиад сонсолгүй өнгрөөвөл яах вэ? Ийм тохиолдолд 100 хүний 98 нь сонссон, ойлгож байгаа дүр үзүүлэн инээмсэглэж толгой дохьдог гэнэ.

Дэвид Даннинг,  Жастин Крюгер нар үүнийг хүмүүс юм мэддэг хүнийг ямагт үнэлдэг болохоор ярьж байгаа сэдвээ ойлгоогүй ч мэддэг дүр эсгэж байгаа нь энэ гэж тайлбарлаж байна. Уул нь өөрийнхөө чадварыг үнэлдэг хүн бол ухаантай царай гаргаснаас “Би ёстой мэдэхгүй юм байна” гэж хэлэх нь хамаагүй амар үйлдэл юм.

Юу болоод байгааг ойлгоогүй атлаа толгой дохиж инээмсэглэдэг үү?

8 Нэр хүнд хэдий л өндөр байна, төдийчинээ хориглосон зүйлд дурладаг

Нэртэй улс төрч авилга авах, алдартай жүжигчин гэр бүлийн будлианд орооцолдох явдал нэг биш тохиолддог. Энэ нь чухамдаа сэтгэл санааны итгэл үнэмшилтэй холбоотой. Тэд олон жилийн туршид алдар хүндэд дарагдсаар өөрийгөө төгс төгөлдөр гээд итгэчихсэн байдаг. Үнэхээр тэр тийм л сайн юм бол тэр чигээрээ л сайн байх ёстой шүү дээ.

Британийн сэтгэлзүйч Брюс Худ үүнийг  хүн өөрийгөө удаан хугацаагаар хянаж, сэтгэл хөдлөл зан араншингаа байнга нягталж байх нь аюултайг тогтоожээ. Нэг үгээр хэлэхэд хүн өөрийгөө хэт явцуу хүрээнд оруулж байгаа нь тэр. Эрт орой хэзээ нэгэн цаг өөрийгөө барьж байсан хүн тэсрэдэг. Тухайлбал архинд орох ч юмуу, бүр хууль зөрчих явдал ч гаргаж магадгүй гэнэ.

9 Залуу хүмүүс илүү их эмзэг байдгийг баталжээ

Залуус шүүмжлэлд их эмзэглэдэг. Тэд өөрөө ямагт олны анхаарлын төвд байж, бусад хүмүүс өөрийнх нь тухай ярьж үнэлж дүгнэж байдаг гэдэгт итгэдэг. Олон хүн үүнийг шилжилтийн насны онцлог, нэг их ач холбогдолтой зүйл биш гэдэг.  Ер нь дэмий зүйл.

Эрдэмтэд өсвөр насныхны тархины бичлэгийг насанд хүрэгсдийнхтэй харьцуулан судлагаа хийхэд өөрийнхөө тухай  асуултанд хариулж буй өсвөр насны тархи хэт их ачаалалд орж байгааг ажиглажээ. Залуу хүмүүсийн оюун ухааны чадварын ихээхэн хэсэг нь бусад хүмүүс өөрийн нь тухай юу бодож байгааг хянахад зориулагддаг. Ийм болохоор өсвөр насныхан байнга таагүй зүйлд орооцолдож, эрсдэлтэй зүйл хийдэг байна. Энэ бүхэн өөрийнхөө бие даасан хүн гэдгийг л харуулах гэсэн оролдлого юм.

Залуу хүмүүс илүү их эмзэг байдгийг баталжээ

10 Сэтгэл гутралтай үед хүн өнгийг бууруулж хардаг

Ихэд уйтгарласан хүн  дэлхий ертөнц өнгө зүсээ алдчихаж гэж хэлэхэд гайхах хэрэггүй. Сэтгэцийн хямралд орсон хүн үнэхээр эргэн тойрноо саарал өнгөөр хардаг байна.

Фрайбургийн их сургуулийн эрдэмтэд сэтгэл хөдлөлийн янз бүрийн байдалд орсон өвчтөнүүдийн нүдийг электроретинограмм гэдэг багажаар судалж үзжээ.

Ингэхэд сэтгэл гутралын шинж тэмдэг хэдий их байна, нүдний торон бүрхүүл хурц өнгийг муу ялгадаг нь харагджээ. Ийм хүмүүс хар цагааныг ч муу ялгадаг гэнэ. Ийм зүйл телевизорын өнгө ялгах түвшинг бууруулахад анзаарагддаг.

Сэтгэл гутралтай үед хүн өнгийг бууруулж хардаг

Бонус: Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй хүмүүс

Зарим хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй. Жишээ нь гэнэт улж байсан хүн шууд инээгээд эхэлдэг шүү дээ. Энэ бүхнийг эрдэмтэд орчин үеийн нийгэм хүнд үзүүлж буй дарамттай холбоотой гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл байнгын дарамтанд байсан хүн бүх сэтгэл хөдлөлөө хадгалж байгаад нэг гаргахдаа бүгдийг зэрэг гаргадаг аж.

Бонус: Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй хүмүүс

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()