Шизофрени өвчнөөр шаналж буй хүнийг хэрхэн таньж мэдэж, юугаар туслах хэрэгтэй вэ?

Шизофрени гэдэг нь сэтгэцийн хүнд эмгэгүүдийн нэг бөгөөд шинж тэмдэг нь төрөл бүрээр илэрдэг учир таньж мэдэхэд хэцүү байдаг.  Хэдийгээр энэ төрлийн өвчин нь мянган  хүн тутамд 4-6 л тохиолддог боловч хэн ч энэ өвчнөөр өвдөх магадлалтай байдаг. Тиймээс уг өвчнийг таньж мэдэх аргаас хүргэе.

Шизофрени өвчнөөр шаналж буй хүнийг хэрхэн таньж мэдэж, юугаар туслах хэрэгтэй вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Шизофрени яагаад үүсдэг вэ?

Саяхныг хүртэл шизофрени өвчний шалтгааныг эрдэмтэд олж чадаагүй байсан боловч нейробиологийн хөгжлийн ачаар уг өвчний нууцууд ил болж эхлэж байна. Судалгаанаас харахад шизофрени үүсгэх хамгийн гол хүчин зүйл нь удамшил байжээ. Үүнээс гадна тухайн хүний өссөн орчин ихээхэн хамааралтай аж. Жишээлбэл: Хүүхэд насаа сэтгэл зүйн болон бие махбодийн дарамтад өнгөрүүлсэн хүмүүс энэ төрлийн өвчин тусах магадлал өндөртэй гэнэ.

Үүнээс гадна ядуу буурай, ажилгүйдэл ихтэй, арьс өнгөөр ялгаварлах үзэл гардаг улс оронд амьдардаг, ганцаардмал амьдралтай хүмүүсийн хувьд энэхүү асуудал нэлээд тулгардаг байна. Мөн жирэмсэн үед туссан вирусийн гаралтай өвчин, амин дэмийн дутагдал нь ирээдүйн хүүхдэд шизофрени өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг гэжээ.

Шизофрени яагаад үүсдэг вэ?

2 Шизофрени өвчин тусах магадлал хэр их байдаг вэ?

Дэлхийн хүн амын 1% буюу ойролцоогоор 74 сая хүн энэ өвчнөөр шаналж байгаа гэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан тусах боломжтой бөгөөд ахмад настнууд биш залуус илүү өртөмтгий байдаг. 20-28 насны эрчүүд болон 26-32 насны эмэгтэйчүүд энэ өвчнийг тусах магадлал хамгийн ихтэй. Үүнээс гадна шизофрени хот суурин газарт амьдардаг хүмүүст илүүтэйгээр илэрдэг аж.

Шизофрени өвчтэй хүмүүсийн эрт  нас барах нь энгийн хүнээс 2-2,5 дахин их байдаг гэнэ. Учир нь зүрх судасны үйл ажиллагаа нь хурдацтай мууддаг аж. Мөн шизофрени өвчтэй хүмүүс тамхи ихээр татдаг бөгөөд үүнээсээ болж насаа улам л богиносгодог байна.

Шизофрени өвчин тусах магадлал хэр их байдаг вэ?

3 Шизофрени өвчний эерэг шинж тэмдэг

Шизофрени өвчний эерэг шинж тэмдэг нь маш илт байдаг учир мэргэжлийн бус хүн ч ажиглаж чадна.

Хий юм сонсох, харах: Тархин дотор нь хэн нэгэн ярьж байгаа мэт сонсогдож, өөрт нь ямар нэг заавар зөвлөгөө өгч байгаа мэт санагдана. Эсвэл хоёр болон түүнээс дээш хүмүүс хоорондоо ярих нь сонсогдоно. Мөн заримдаа тухайн хүнд хэн нэгэн хүрч байгаа мэт сэтгэгдэл хүртэл төрдөг байна.

Хий зүйл төсөөлөх: Шизофрени өвчтэй хүн өөрийг нь ямар нэг хүн болон байгууллага байнга дагаж, хянаж байгаа мэтээр төсөөлдөг.  Эсвэл өөрийгөө хэн нэгэн алдартан хэмээн төсөөлөх тохиолдол гардаг. Энэ нь өнгөрсөнд байсан алдартан, эсвэл одоо байгаа алдартан байх ч магадлалтай.

Өөрийгөө танихаа байх: Энэ төрлийн шинж тэмдэг илрэх тохиолдолд тухайн хүн өөрийнхөө сэтгэл хөдлөл, биеийг хянах чадваргүй болдог. Заримдаа өөрийнхөө дуу хоолойг эсвэл өөрийгөө хараад танихгүй байх тохиолдол ч гарна.

Бодит байдлыг мэдрэхгүй болох: Энэхүү шинж тэмдэг нь өөрийгөө танихгүй болох шинж тэмдэгтэй шууд холбоотой бөгөөд өөрийнхөө мэддэг газрыг ч мэдэхгүй болох магадлалтай. 

Яриа бодлоо хянах чадваргүй болох: Энэ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хоорондоо холбоогүй, авцалдаагүй үг өгүүлбэрээр ярьж эхэлдэг. Харин чимээгүй болох үедээ бодож буй зүйлээ мартдаг байна.

Шизофрени өвчний эерэг шинж тэмдэг

4 Шизофрени өвчний сөрөг шинж тэмдэг

Сэтгэл зүйчдийн хувьд ч шизофрени өвчний сөрөг талыг таньж мэдэхэд хэцүү байдаг. Учир нь энэ нь тухайн хүний зан араншин мэт санагддаг юм.

Сэтгэн бодох чадвар муудах:  Жишээлбэл: Ямар  нэг хэлц үгний утгыг тайлбарла гэхэд тэрээр тухайн хэлцийг яг шууд утгаар нь тайлбарлах болно.

Хүсэл, тэмүүлэлгүй болох:  Энэ төрлийн шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс ажилдаа явах хүсэлгүй, ямар нэг зүйл хийх хүсэлгүй болохоос гадна өөртөө анхаарал хандуулахаа больж, ариун цэвэр ч сахих сонирхолгүй болдог байна.

Бүх зүйл түүнд хамааралгүй мэт болох: Тухайн хүн болж буй зүйлд ямар ч сэтгэл хөдлөлгүй хандах болно. Гэхдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байна гэдэг нь өвчтөн ямар ч зүйлд санаа зовохгүй байна гэсэн үг биш бөгөөд энгийн хүнээс ч их зовнилтой байх магадлалтай.

Аутизм: Гадаад орчинд болж буй зүйлд анхаарал хандуулахаа байж, зөвхөн өөрийн дотоод ертөнцөөр амьдрах болно. Олон нийттэй харилцахаа больж, зөвхөн ганцаараа байхыг эрмэлзэнэ. Гэхдээ шизофрени өвчтэй хүн өмнө нь л ямар нэг сөрөг зүйл хийж байгаагүй бол, өвчин туссаныхаа дараа сөрөг зүйл хийнэ гэж үгүй.

Шизофрени өвчний сөрөг шинж тэмдэг

5 Ямар тохиолдолд аюултай вэ?

Энэ өвчнөөс болж илэрдэг хамгийн анхны шинж тэмдэг нь ариун цэвэр сахихаа болих явдал юм. Жишээлбэл: Шүдээ 2 удаа цэвэрлэдэг байсан хүн өдөрт 1 удаа цэвэрлэх, хэсэг хугацааны дараа бүр цэвэрлэхээ болих гэх мэт. Үүнээс гадна зарим тохиолдолд өвчин тусахын өмнө тухайн хүн 10-20 минут усанд ордог байсан бол энэ нь хэдэн цагаар үргэлжлэх магадлалтай.

Сэтгэл хөдлөлийн санаанд оромгүй өөрчлөлт

Үүнээс гадна тухайн хүн аз жаргалтай мөчид уйлж, харин гунигтай, зовлон тохиолдсон үед инээх магадлалтай. Эсвэл өвчин эхлэж байх үед өвчтөн ямар ч сэтгэл хөдлөлгүй болдог.

Зарим тохиолдолд тухайн хүний зуршил өөрчлөгдөж болно. Жишээлбэл, үдэшлэгт явах их дуртай байсан бол сүүлдээ энэ зуршлаа орхиж, ганцаардмал амьдралыг сонгох. Ихэнх тохиолдолд өвчтөнүүд шашин эсвэл ямар нэгэн далдын ертөнцийг сонирхож эхэлдэг байна.

Ер нь сэтгэл санаа гэнэтхэн өөрчлөгдөж байвал анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн өвчтнүүдийн зовхи, нүд, ам гэх мэт зүйлс таталдаж эхэлдэг аж.

Ямар тохиолдолд аюултай вэ?

Өвчтөнд хэрхэн туслах вэ?

Хэдийгээр энэ өвчний талаар мэдээлэл их байдаг ч ихэнхдээ илэрч буй шинж тэмдгүүдийг нь багасгах эмчилгээг л хийдэг. Шинж тэмдгийг багасгахын тулд сэтгэл зүйн эм бэлдмэл хэрэглүүлдэг байна.

Харамсалтай нь шизофрени өвчнийг гүйцэд эмчилсэн тохиолдол байхгүй учир архаг өвчин хэмээн үздэг бөгөөд насан туршийн эмчилгээ шаардлагатай байдаг аж.

Шизофрени өвчтэй хүнийг асарч буй тохиолдолд эмийг нь яг цагт нь өгөх хэрэгтэй байдаг. Үүнээс гадна тухайн өвчтөн бусад өвчтнүүдийн хамтаар төрөл бүрийн сургалт дамжаанд суух нь зүйтэй.

Гэртээ байх үед өвчтөн хий зүйл сонсож, хий зүйл харж эхэлбэл яах вэ? Түүнийг худлаа зүйл сонсож, харж байна хэмээн буруушаах хэрэггүй. Мөн түүний ярьж байгаатай санаа нэгдэх ч хэрэггүй байдаг. Харин өөр бодолтой байгаагаа хэлж, эмчлэгч эмчтэй нь яаралтай холбогдох хэрэгтэй. Энэ төрлийн хүмүүстэй та зөөлөн эелдэг харьцах шаардлагатай.

 

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()