Дэлхийн II дайны үед хүнийг зэвсэг болгож байсан хэрцгий явдлууд

Өнөөдөр амиа золиослогчдыг бид алан хядагчидтай холбож үздэг ч энэ нь мөнхөд ийм байгаагүй юм. Дэлхийн II дайны үед амиа золиослогчдын жолоодсон бөмбөгдөгчийг армид ашигладаг байсан бөгөөд энэ бусармаг арга нь тухайн үедээ үр дүнгээ чамгүй өгдөг байсан нь харамсалтай. Хамгийн сонгодог жишээ бол онгоцтойгоо холбоотны хөлөг онгоцон дээр унаж дэлбэрдэг байсан Японы камиказе юм. Энэ мэтчилэн хүнийг зэвсэг болгон ашиглаж байсан өөр олон тохиолдол бий. АНУ-д гэхэд л тийрэлтэд суманд хүн суулгах санаа боловсруулж байжээ. Хүнийг цэрэг дайны зэвсэг болгохоор оролдож, заримыг нь ч бодит зүйл болгож байсан хамгийн сонин, хүмүүн бус 10 тохиолдлыг бид танд толилуулж байна.

Дэлхийн II дайны үед хүнийг зэвсэг болгож байсан хэрцгий явдлууд

1 Кайтэн

Кайтэн бол Японы нисэх онгоцны камиказе нарын усан доогуурх хувилбар юм. Яг л камеказе нар онгоцтойгоо дайсан руу дайрдаг байсан шиг шумбагч онгоцноос харвасан цэргүүд кайтэн-тропед (усан доорх пуужин) дотор суун жолоодож дайсны хөлөг онгоц руу чиглүүлээд дэлбэрэлтийн үеэр өөрөө хамт амь алддаг байжээ. Кайтэн бүтээх ажил 1944 оны хоёрдугаар сард эхэлж улмаар долдугаар сар эхэн үе гэхэд анхны загваруудаа туршиж эхэлсэн байна. Кайтэн нь тропед нь хөдөлгүүртэй, дотор нь хүн суугаад түүнийг хөлөг онгоц руу чиглүүлж жолоодох зориулалттай байжээ. Эхний хувилбар нь байдаа очихын өмнөхөн нисгэгчээ автоматаар гаргаж шидэх үйлдэлтэй байсан ч нэг ч нисгэгч үүнийг ашиглаж байгаагүй ажээ. Энэ нь зохион бүтээгчдэд торпедоо цаашид нисгэгчээ шиддэг автомат төхөөрөмжгүй хийхэд хүргэжээ.

Кайт дотор сууж буй цэрэгт байгаа онох хоёр боломж байв. Хэрвээ энэ хоёр оролдлого хоёулаа амжилтгүй болбол дайчин торпедоо өөрөө дэлбэлж устгах ёстой байжээ. Гэхдээ эхний хувилбараар бол нисгэгч амь гарах найдваргүй, хүчил төрөгчийн дутагдлаас тэртэй тэргүй амь алддаг байв. Японы кайтэн нь холбоотнуудын торпедыг бодвол хэт гүнд ашиглах боломжгүй байсан юм. Хэд хэдэн торпед дайсныхаа хөлгийн хажуугаар өнгөрсөн бол, зарим нь хөлгийг оносон ч дэлбэрээгүй үлдэж байсан аж.

Гэхдээ бас кайтэн огт үр дүнгүй зүйл байгаагүй бөгөөд 1945 оны долдугаар сарын 24-нд Америкийн "USS Underhill" хөлгийг зургаан торпедоор онож живүүлсэн юм. Япон улс Холбоотнуудад бууж өгөхөөсөө долоо хоногийн өмнө энэ зэвсгээ хэрэглэхээ больжээ.

Кайтэн

2 "Fieseler Fi 103R"

Дэлхийн II дайны он жилүүдэд Их Британи улс фашист Германы нутгаас хөөргөсөн 250 км-ийн тусгалтай далавчит “Фау-1”, “V-1” пуужинд өртөж золиос болж байлаа. Энэ пуужингууд асар их хөнөөлтэй байсан ч "Fieseler Fi 103R", түүний жолоодлогот хувилбар "V-1" бүр их хөнөөлтэй байсан юм.

Германы инженерүүд үнэхээр аймшигт санаа бодож олж байсны нэг нь онгоцноос жолоодлогот пуужин юм. Ингээд түүнийгээ бодит зүйл болгохоор пуужингийн дотор хүн суулгаж харвахаар болжээ. Уг нь эхлээд жолоодогч нь пуужиндаа үхэхээргүй байндаа дөхөж очоод тусгай шидэгчээр пуужингаасаа гарах ёстой байсан ч энэ нь боломжгүй болж, байгаа устгахдаа эцэст нь өөрөө амь алдах шаардлагатай болсон юм.

Холын тусгалтай пуужингуудыг бодвол жолоодлогот "Fieseler Fi 103R" пуужин нь Ла-Маншийн хоолой дахь Холбоотнуудыг хөлөг онгоцыг устгах зориулалттай хийгдэж байжээ. Үр дүнд нь Германчууд нийтдээ 200 орчим ийм пуужин үйлдвэрлэсэн юм. Азаар Германы командлал энэ төслийг дэмжээгүй бөгөөд улмаар нэгийг ч хөөргөөгүй байна.

"Fieseler Fi 103R"

3 Амьд бөмбөг

"IRA" буюу Ирландын Бүгд Найрамдах Улсын армийнхан Британийн Засгийн газартай дайтсан олон жилийн тэмцлийнхээ үеэр үнэхээр аймаар арга хэрэглэж байжээ.

Ирландын армийн Британийн Засгийн газартай холбоотой хүнийг бариад гэр бүлийг нь барьцаалан бөмбөгтэй машин жолоодож заасан байг дэлбэлэхийг тушаадаг байж. Мэдээж жолооч өөрөө амь алдана. Заримдаа хүн нь машиныг дэлбэрэхээс өмнө амжиж буудаг байсан ч энэ нь тун ховор байлаа. Ирландын армийн хамгийн нэртэй золиос нь Британийн цагдаагийн газрын тогооч Пэтси Гиллепси байв. 1990 оны зун түүний эхнэрийг тэсрэх бодистой машинд суулган цагдаагийн хуаран руу илгээжээ. Энэ үеэр Пэтсиг бас цэргийн шалган нэвтрүүлэх цэг рүү илгээснээр тэр Британийн армийн таван цэрэгтэй хамт амиа алдсан юм.

Амьд бөмбөг

4 "Maiale"

Италиар “гахай” гэсэн утгатай "Maiale" гэх үгээр нэрлэсэн энэ жолоодлоготой тропедыг нэрлэжээ. Дэлхийн II дайн эхлэхээс дөрвөн жилийн өмнөөс Италичууд Газар дундын тэнгист Британи, Францын хөлөг онгоцнуудтай байлдахад бэлтгэж эхэлж. Хожим буюу дайны эхний жил 1939 оноос л Итали жолоодлоготой торпедоо байлдааны ажиллагаанд ашиглаж эхэлсэн байна.

Таван метрийн урттай энэ торпед байлдааны хоёр төрлийн толгойтой. (Хоёр цэнэгт хошуутай гэсэн үг). Эхнийх нь 300 кг жинтэй нэг толгой байсан бол хоёр дахь нь 150 кг жинтэй толгой байв. Уг торпедыг хоёр хүн жолоодож байд хүргэдэг байна. Торпедыг дайсны хөлөгт хүрсний дараа толгойн хэсгийг хөлөг онгоцонд бэхлээд дэлбэрэхээс нь өмнө нуугдах зориулалттай юм. Гэхдээ тропедыг жолоодсон хүмүүс амьд гарах боломж маш бага байсан бөгөөд олон ч туршилт амжилтгүй болж байв.

Гэхдээ мэдээж цөөн тооны амжилттай оролдлогууд байсан. Тухайлбал, 1941 оны өвөл Египетийн эрэгт Италичууд "Maiale" торпедын тусламжтай Их Британийн нэг тээвэрлэгч, хоёр хөнгөн хөлгийг устгасан байна. 

Торпедыг жолоодоход бэрхшээл олон гарч байсан ч Италичууд Холбоотнуудтай энхийн хэлэлцээр байгуулах мөч буюу 1943 он хүртэл энэ тропедыг ашигласаар байв. 

"Maiale"

5 "Yokosuka MXY-7 Ohka"

Онгоц-сум гэж хэлж болох тийрэлтэд хөдөлгүүртэй "Yokosuka MXY-7 Ohka" нь камиказе адил зэвсэг юм. Хүнд бөмбөгдөгч "Mitsubishi G4M2e" онгоцоор энэ зэвсгийг тээвэрлэн дайсны байд хүрээд ойртмогц камиказе нь тийрэлтэд хөдөлгүүрийг асаан дотор нь сууж байг устгах зориулалттай юм.

Гэхдээ анхны туршилтууд ар араасаа амжилтгүй болжээ. Учир нь уг онгоц маневарлах чадвар муу байснаас болоод хөөрөх үедээ шууд л сүйрч байв. Улмаар бөмбөгдөгч онгоцонд тээвэрлэх их тээртэй байснаас энэ төсөл тэгсхийгээд замхарчээ.

"Yokosuka MXY-7 Ohka"

6 "Эльба"

"Эльба" нь нацист Германы нисэх хүчний тусгай баг юм. Тэд дайсны онгоцыг мөргөж устгах тусгай сургуулилт хийдэг байжээ. Ер нь нацист Герман дайнд ялахын тулд жолоодлогот "Fieseler Fi 103R" пуужингаас эхлээд төрөл бүрийн аймшигт зэвсэг бүтээж байсны нэг нь энэ дайсны онгоцыг мөргөж устгах нисгэгчид юм.

Дайны эхэн үед Германы тусгай нисэх хүчнийхний онгоцнууд техникийн хувьд Холбоотнуудын онгоцтой өрсөлдөх чадвар сул, мэргэшсэн нисгэгч хүрэлцээгүй, шатахуун хомс байснаас тэд агаарын тулаанд төдийлөн амжилт олохгүй байлаа. Угтаа бол нисгэгч нь онгоцоо дайсны онгоц руу чиглүүлээд өөрөө үсэрч буухаар бодсон ч энэ нь тийм ч амар биш байжээ.

Хэдий Германы хотуудыг бөмбөгдөхөөр явж байсан хэд хэдэн онгоцыг ингэж сөнөөсөн ч Герман энэ төслөөрөө холбоотнуудаас илүү хохирол амссан учраас энэ аргаа өөрчлөхөөс аргагүй болжээ. 

"Эльба"

7 "Bomi"

Энэ бол Хүйтэн дайны үед Америкийн цэргийн инженерүүдийн нууц төсөл юм. Бөмбөгдөгч (Bomber), пуужин (missile) гэсэн хоёр үгний эхний үсгүүдийн нийлбэрээр нэрлэсэн "Bomi" нэртэй тив алгасагч пуужингийн гол зорилго нь сөргөлдөгч орондоо цөмийн цохилт өгөх байв. Энэ санааг гаргасан "Bell Aircraft" компанийн шийдлээр бол тив алгасагч пуужин жолоодсон гурван нисгэгч Москва руу хөөрч байгаа онох ёстой байжээ.

Гэсэн ч эрдэмтдийн тооцоогоор энэ пуужин Москва хүрч чадахгүй байснаас АНУ энэ төслөөс татгалзахад хүрчээ. 

"Bomi"

8 Фукурю

Япончуудын хүнийг зэвсэг болгох гэсэн санаа тропед, онгоцоор хязгаарлагдаагүй юм. Дайны төгсгөл ойртож байсан үед тэд эрэг орчмоо хамгаалахын тулд усанд шумбагч-амиа золиослогчдын тусгай отряд байгуулж тэднийг "Фукурю" гэж нэрлэжээ. Фукурю нь 3,3 метр урт тусгай татлага, 10 кг тэсрэх бодис үүрсэн цэрэг юм.

 

Фукурю

Фукурю дайсны хөлгийн доод хэсэгт очин тэсрэх бодисоо бэхлээд идэвхжүүлэх ёстой байв. Харамсалтай нь дэлбэрэлтийн үеэр тэд өөрсдөө амь алдана.  Зарим нь бүр бөмбөг дэлбэрэхээс өмнө, хүчил төрөгчийн дутагдлаас болж амиа алдсан удаатай. Фукурюгийн шумбагчийн дуулга төгс байгаагүйгээс тэд хамраараа биш амаараа амьсгалах шаардлагатай байсан аж. Улмаар зөвхөн сургуулилтын үеэр л гэхэд 50 шумбагч ийм байдлаар амиа алдсан байна. Агаар солилцоо муугаас болж хийн саванд хорт хий хуримтлагдаж олон хүн амь алдсан бол зарим нь тахир дутуу болон үлджээ.

Фукурю дайсны хөлгийн доод хэсэгт очин тэсрэх бодисоо бэхлээд идэвхжүүлэх ёстой байв. Харамсалтай нь дэлбэрэлтийн үеэр тэд өөрсдөө амь алдана.  Зарим нь бүр бөмбөг дэлбэрэхээс өмнө, хүчил төрөгчийн дутагдлаас болж амиа алдсан удаатай. Фукурюгийн шумбагчийн дуулга төгс байгаагүйгээс тэд хамраараа биш амаараа амьсгалах шаардлагатай байсан аж. Улмаар зөвхөн сургуулилтын үеэр л гэхэд 50 шумбагч ийм байдлаар амиа алдсан байна. Агаар солилцоо муугаас болж хийн саванд хорт хий хуримтлагдаж олон хүн амь алдсан бол зарим нь тахир дутуу болон үлджээ.

9 "Синъё"

Дэлхийн II дайны төгсгөл ойртох тусам Япончууд хилээ хамгаалах төрөл бүрийн арга сэдэж байсны нэг нь дайсны хөлөг онгоцнуудыг мөргөж устгах дэлбэлэгчтэй хөнгөн завь юм.

Энэ хөлөг хоёр хувилбартай. Синъёгийн эхний хувилбар нь дайсны онгоцтой мөргөлдөөд шууд сөнөөх бол хоёр дахь нь тэсрэх бодисуудаа дайсны хөлгийн эргэн тойронд байрлуулаад дараа нь хөлгөөс холдох ёстой байжээ. Гэхдээ Синъё хөлөг нь нэг их хурдан биш болохоор дэлбэрэлтийн бүсээс гарч амжихгүй байсан учраас дэлбэрэлтэд өртөн жолоочийнхоо аминд хүрдэг байв. 

"Синъё"

10 "Marder"

Фашист Герман хөнгөн маягийн усан доогуур шумбагч "Marder"-ыг 1944 онд зохион бүтээжээ. Хэдийгээр  жолоочийг нь амиа золиослох зориулалттай бүтээгээгүй ч энэ жагсаалтад орохоос аргагүй юм.

Үүнийг усан доогуур шумбагч хийх гээд бүтээгүй  “Негр” гэдэг  төслийн хүрээнд хийж өмнөх алдаануудаа нэлээдийг нь засаж чаджээ.

Юутай ч "Marder" нь 30 метрийн гүн усан доогуур явж чаджээ. Гэхдээ ийм гүнд амиа хорлосонтой адил болохоор сайндаа л 15 метрийн гүнд явж болж байлаа. Торпедоо дайсны хөлөгт хүргээд жолооч нь “хэргийн газраас” зайлах ёстой ч энэ нь тийм ч амаргүй байсан юм. Ийнхүү "Marder" жолоодсон цэргүүдийн 30 хувь нь амиа алдсан юм.

"Marder"

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()