Галт тэргэнд мөргүүлээд амьд үлдсэн азтай тохиолдлууд

Орчин үеийн галт тэрэгнүүд /метро/ тэр чигтээ автомат хөдөлгүүртэй болж, шинэчлэгдэн сайжирсаар байгаа ч осол гарч болзошгүй үед, бусад тээврийн хэрэгсэл шиг богино хугацаанд зогсох боломжгүй хэвээр байна. Үүнээс болж АНУ-д хоёр цаг тутамд нэг хүн эсвэл тээврийн хэрэгсэл галт тэргэнд мөргүүлдэг гэсэн судалгаа байдаг аж. Гэвч тэдгээр аймшигт ослоос золоор амьд гарсан олон хүмүүс байдаг байна.

Галт тэргэнд мөргүүлээд амьд үлдсэн азтай тохиолдлууд

1 Флоридагийн Себринг дахь осол

2018 оны наймдугаар сарын 17-ны өглөөний 5:30 цагт нэгэн эмэгтэй, ойртон ирж буй галт тэргийг харалгүй, төмөр зам руу орж, мөргүүлсэн аймшигт хэрэг гарчээ. Гэвч хамгийн итгэмээргүй нь ослын дараа эмэгтэйн ухаан санаа хэвийн байснаар зогсохгүй өөрөө түргэн тусламжийн утас руу залгаж, бэртчихлээ хэмээн дуудлага өгсөн байна. Яг тэр үеэр галт тэрэгний багийнхан давхар эмнэлгийн тусламж дуудсан байжээ. Түргэн тусламжийнхан ирэхэд эмэгтэй галт тэргэнд мөргүүлээд замын хажуугаар өнхөрсөн байдалтай олдсон байна. Удалгүй эмэгтэй эмнэлэгт хүргэгдэж, эрүүл саруул болжээ.

Флоридагийн Себринг дахь осол

2 Южин Барб (Eugene Barb)

2018 оны аравдугаар сарын 3-ны шөнө Южин Барб гэх 43 настай эр галт тэрэгний замаар согтуу алхаж явжээ. Гэтэл галт тэрэг өөр рүү нь маш хурдтай ирж байхыг хараад замаас даруй гарахыг оролдсон ч амжилгүй мөргүүлсэн байна. Энэ үйл явдлыг галт тэргэн дотор сууж явсан нэгэн эр харж, ослын гэрч болжээ. Тэрээр Барбийг мөргүүлсний дараа сандран цонхоор харахад согтуу эр хөл дээрээ босоод зогсохгүй, хэвийн алхаж байжээ. Төмөр замын удирдлагууд энэ явдлаас цагийн дараа Барбийг осол болсон газраас холгүй алхаж явахад нь олсон байна. Гэвч тэд энэ хэргийг хэвлэлийнхэнд мэдээлж, шуугиан тариагүй аж.

Южин Барб (Eugene Barb)

3 Дэррил Си (Darryle See)

Дэррил Си бол энэ төрлийн ослоос амьд үлдсэн гайхалтай азтай хүмүүсийн нэг юм. Явган зорчигчдын галт тэрэг болон бусад тээврийн хэрэгслүүдэд дайруулах нэг том шалтгаан нь чихэвч байдаг. Чихэвч зүүн орчны дуу чимээнээс тусгаарлагдсан хүмүүс ихэвчлэн өөр рүү нь тээврийн хэрэгсэл ирж байгааг хэтэрхий оройтсон хойно л мэддэг байна.

Дэррилд ч мөн ийм зүйл тохиолджээ. Тэрээр 2013 онд галт тэрэгний замаар чихэвчтэй гарч яваад мөргүүлсэн байна. Галт тэрэг түүн рүү 177 км/цагийн хурдтай ирж байхад, хүмүүс түүнд анхааруулан хашхирсан ч, чихэвчээ тултал чангалсан Дэррил юу ч сонсоогүй байна. Залуу улмаар галт тэргэнд мөргүүлээд 6 метрийн хол газар шидэгджээ. Цагдаагийнхан ирэхэд тэрээр ухаан алдаагүй байсан бөгөөд хэд хэдэн яс нь хугарсныг эс тооцвол эсэн мэнд гарчээ.

Дэррил Си (Darryle See)

4 Манхеттэний осол

2017 оны арвандхоёрдугаар сарын дунд үед Манхэттэний ойролцоо 41 настай эр галт тэргэнд мөргүүлжээ. Түүнийг Нью-Йоркийн метроны буудлын, зорчигчийн тавцан дээр зогсож байхад нь хоёр залуу довтолж, хурдтай ирж буй метро руу түлхэн унагасан байна. Метро түүнийг дайрч, гавлын ясыг нь цуулснаас болж залуу их хэмжээний цус алджээ. Гэвч азаар залуу эсэн мэнд гарсан бөгөөд цагдаагийнхан камерын бичлэгийг шалгаж, түүн рүү дайрсан гэмт хэрэгтнүүдийг барьсан байна.

Манхеттэний осол

5 Чикагод гарсан хэрэг

2018 оны арван хоёрдугаар сард Чикаго хотын Иллинойсын 71-р гудамжинд нэгэн эрэгтэй галт тэргэнд мөргүүлэн замын хажуу руу унажээ. Хүмүүс түүнийг шалгахаар очиход тэрээр ухаан алдаагүй байсан бөгөөд “Юу болсон бэ?” гэж хүмүүсээс асуусан байна. Симс гэх хүн түүнд галт тэргэнд мөргүүлснийг нь хэлээд, түргэн тусламж дуудаж, тэднийг ирэх хүртэл хамт байлцсан байна.

6 Марта Шарп (Martha Sharp)

2018 оны арваннэгдүгээр сард, 36 настай Марта Шарп гэх эмэгтэй галт тэрэгний осолд оржээ. Түүний ослоос амьд гарсан шалтгаан нь галт тэрэг эмэгтэйн биеийн зөвхөн зүүн хэсгийг мөргөж, замын хажуу руу унагасан байна. Ослын дараа Шарп эмнэлэгт хүргэгдэж, эмч нар түүний шархыг эмчилжээ.

Марта Шарп (Martha Sharp)

7 Польш, Ополед гарсан осол

Польшийн Ополед 2015 онд нэгэн хүн галт тэргэнд мөргүүлсэн талаар CCTV мэдээлжээ. Тус телевизийн мэдээгээр түүний дугуйтай зам гарах гэж яваад галт тэргэнд мөргүүлж буй бичлэгийг цацсан нь олныг цочирдуулсан байна. Уг видеог 2015 оны арван хоёрдугаар сард Youtube-т тавьсанаас хойш сая сая хүн үзжээ. Азаар тэр ослоос амьд гарч чадсан байна.

8 Австрали, Мельбурний осол

2009 онд Австралид 6 сартай хүүхэд галт тэргэнд дайруулаад амьд гарсан азтай ч гэмээр, аймшигтай ч гэмээр үйл явдал болжээ.

Метроны буудал дээр зогсож байсан эмэгтэй өмдөө янзлах хооронд хүүхдийн тэргэнд байсан 6 сартай хүүхэд нь өнхөрч метронд дайруулсан байна. Хүүхэд зам дагуу тэрэгтэйгээ 30 метр орчим түрэгдэн явсан юм. Галт тэргийг яаралтай зогсоож, хүмүүс очиход хүүхэд толгойдоо бага зэргийн бэртэл авсан байсан ч, азаар эсэн мэнд гарсан байна.

9 Элая Андерсон (Elijah Anderson)

2009 оны арван нэгдүгээр сард Элая Андерсон гэх хүү өөрийн нохойтойгоо хамт салхилахаар гарчээ. Гэтэл түүний нохой төмөр зам руу гүйн орсон байна. Хүү нохойгоо алдахгүйн тулд, цагт 48 километрийн хурдтай ирж буй галт тэргийг ч анзааралгүй зам руу гүйн орж, мөргүүлжээ. Түргэн тусламжийнхан ирж хүүг яаралтай эмнэлэгт хүргээд, толгойд нь хэд хэдэн оёдол тавьсан байна. Азаар хүүгийн бие ердөө 24 цагийн дотор хэвийн байдалдаа орж, эмнэлгээс гарчээ.

Элая Андерсон (Elijah Anderson)

10 Вашигтон дахь осол

Вашингтонд болсон галт тэрэгний осол нэгэн эмэгтэйн амь насыг авч одох дөхжээ. Тэр эмэгтэй өдөр бүр л тэргэнцэртэйгээ галт тэрэгний буудал дээр очдог байсан ч, нэгэн өдөр бүх зүйл буруугаар эргэсэн байна.

Хяналтын камерын бичлэгээс харахад эмэгтэй тэргэнцэртэйгээ зорчигчийн хэсгээс гарч, галт тэрэгний зам руу оржээ. Хурдтай ирж байсан улаан шугамын галт тэрэг түүнийг дайрч, нэлээд хол зайд “түрэн” явжээ. Гэвч галт тэрэгний баг шуурхай ажиллаж, галт тэрэгний хөдөлгүүрийг нэн даруй унтрааснаар, эмэгтэй эсэн мэнд гарч чаджээ.

Вашигтон дахь осол

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()