Целлюлитийн талаар бидний буруу боддог зүйлс

Нэг өглөө сэртэл таны гуяны, гарны арьс овон товонтой, толигор бус болчихсон байна уу? Тэгвэл танд "целлюлиттэй бүсгүйчүүдийн бүлгэмд тавтай морил!" гэж хэлье. Эмэгтэйчүүдийн 93% нь хэзээ нэгэн цагт целлюлит буюу “жүржийн хальсан арьс”-тай болдог. Гэхдээ бид целлюлитны талаар багагүй ойлголттой байдаг тэдгээр бүгд үнэн байдаггүй аж. Ингээд целлюлитийн талаар бодит баримтуудтай танилцацгаая.

Целлюлитийн талаар бидний буруу боддог зүйлс

1 Бид бодохдоо: Биед хорт бодис ихээр хуримтлагдсанаас болж целлюлит үүсдэг

Гэдэс цэвэрлэх эм ууж, хорт бодис гадагшлуулах эмчилгээ хийснээр бид целлюлитийг арилгах боломжтой гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ энэ нь целлюлиттэй ямар ч холбоогүй гэнэ. Арьсны эмч нарын үзэж байгаагаар целлюлит нь холбогч эд суларснаас үүсдэг ажээ. Харин холбогч эд сулрахад дааврын өөрчлөлт, булчингийн агшилт, биеийн жин, цусан хангамж хүртэл нөлөөлдөг аж.

Бид бодохдоо: Биед хорт бодис ихээр хуримтлагдсанаас болж целлюлит үүсдэг

2 Бид бодохдоо: Эрчүүдэд целлюлит байдаггүй

Үнэн хэрэгтээ эрчүүдийн 10% нь целлюлиттэй байдаг бөгөөд энэ нь эстроген дааврын түвшин нэмэгдсэнээс болж үүсдэг байна. Гэхдээ эрчүүдийн арьс нь зузаан, холбогч эд нь илүү бат бөх байдаг учир целлюлит үүсэх нь ховор.

Бид бодохдоо: Эрчүүдэд целлюлит байдаггүй

3 Целлюлит арилгахын тулд гүйх хэрэгтэй

Кардио дасгал хийх нь жин хасах, галбираа хадгалахад тустай байдаг ч энэ тохиолдолд танд нөлөөлөхгүй. Арьсаа толигор сайхан болгохын тулд хүчний дасгал, сунгалтын дасгал хийх нь илүү үр дүнтэй гэж судалгаагаар батлагджээ.

Целлюлит арилгахын тулд гүйх хэрэгтэй

4 Бид бодохдоо: Туранхай хүмүүст целлюлит байдаггүй

Илүүдэл жин гэдэг нь целлюлит үүсэх нөхцөл биш юм. Дээр дурдсанаар целлюлит үүсэх олон шалтгаан байдаг бөгөөд 100% хамгаалах боломжгүй.

Бид бодохдоо: Туранхай хүмүүст целлюлит байдаггүй

5 Бид бодохдоо: Целлюлит зөвхөн бэлхүүснээс доош үүсдэг

Хүний бие гэдэг гайхалтай зүйл бөгөөд гар эсвэл гэдсэн дээр ч целлюлит үүсэх магадлалтай. Эрдэмтдийн үзэж байгаагаар целлюлит үүсэх газар нь удамтай холбоотой байдаг гэнэ. Тиймээс эмээ, ээжийнхээ целлюлит үүссэн газрыг нь хараарай.

Бид бодохдоо: Целлюлит зөвхөн бэлхүүснээс доош үүсдэг

6 Бид бодохдоо: Кофеин целлюлит үүсгэнэ

Бодит байдал дээр кофеин нь целлюлит үүсэхээс сэргийлж чаддаг. Кофеин цусны эргэлтийг сайжруулдаг учир төрөл бүрийн целлюлитны эсрэг тосны найрлаганд багтдаг юм.

Бид бодохдоо: Кофеин целлюлит үүсгэнэ

7 Бид бодохдоо: Хоолны дэглэм барих нь целлюлит арилгахад тустай

Илүүдэл жингээсээ салах нь эрүүл мэндэд тустай хэдий ч целлюлит арилгахад төдийлөн нөлөөлөхгүй. Целлюлит үүсэхэд давсны хэрэглээ, нэг байрлалтай удаан байх, хэт бариу хувцас өмсөх хүртэл нөлөөлдөг байна. Хэрвээ та үнэхээр целлюлитээ арилгахаар шийдсэн бол маш олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болно.

Бид бодохдоо: Хоолны дэглэм барих нь целлюлит арилгахад тустай

8 Целлюлит 30, 40, 50... наснаас хойш үүсдэг

Целлюлит нь ямар ч настай хүмүүст үүсэж болно. Холбох эдийн өөрчлөлт 25 наснаас хойш эхэлдэг ч целлюлит 15 нас, 45 насанд ч гарах боломжтой. Генетик, амьдралын хэв маяг, коллагены хэмжээ гээп нэлээн хэдэн зүйлс нөлөөлнө.

Целлюлит 30, 40, 50... наснаас хойш үүсдэг

9 Бид бодохдоо: Целлюлит дандаа ижил харагддаг

Ихэнхдээ бид целлюлитийг яаж ч харсан нүдэнд ил зүйл гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ целлюлиййн 3 үе шат байдаг аж. Нэгдүгээр шатны целлюлит арьсыг дарах, татах үед харагддаг. 2-р үе шат нь нүдэнд ил харагдах “жүржийн хальс” мэт байдаг бол 3-р үе шатанд нь бүр ч илт, ямар ч татах, сунгах шаардлагагүйгээр харагдаж байдаг.

Бид бодохдоо: Целлюлит дандаа ижил харагддаг

10 Бид бодохдоо: Целлюлит эрүүл мэндэд хортой

Энэхүү ойлголт нь целлюлитыг илүүдэл жинтэй холбож үзсэнтэй уялдаатай болов уу. Гэвч целлюлит нь эрүүл мэндэд огтхон ч сөргөөр нөлөөлдөггүй бөгөөд та өөрийн амьдралын хэв маягийг л анхаарч үзэх хэрэгтэй.

Бид бодохдоо: Целлюлит эрүүл мэндэд хортой

Целлюлитийг хэрхэн ялах вэ?

Целлюлитийг бүрэн гүйцэд арилгах боломжгүй байдаг ч хэд хэдэн зүйлсийн тусламжтайгаар гарахаас нь урьдчилан сэргийлж болно.

  • Хоол хүнсэндээ уураг, С амин дэм, Омега-3 агуулсан зүйлсийг хэрэглэх. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь холбогч эдийг бэхжүүлж, коллаген ялгарлыг нэмэгдүүлнэ.
  • 30 минутын дасгал хийх: 15 минут кардио, 15 минут хүчний дасгал хийх хэрэгтэй. Харин целлюлитыг багасгахад хүчний дасгал илүү үр дүнтэй байдаг.
  • Кофеин агуулсан биеийн гуужуулагч, скраб хэрэглэх нь целлюлитийг багасгахад тустай. Өөхний эсийг усгүйжүүлснээр ийнхүү целлюлит багасана. Гэхдээ үйлчилгээ нь түр зуурынх байдаг учир үргэлж хэрэглэх хэрэгтэй.
  • Коллаген хэрэглэх. Нас ахих тусам коллаген ялгарах нь багасгадаг юм. Коллаген нь холбогч эд, булчин, арьс зэрэгт нөхөн төлжихөд тустай. Арьсандаа үрэх, эсвэл уух замаар коллагеныг хэрэглэж болно.

Целлюлитийг хэрхэн ялах вэ?

Үнэндээ целлюлит нь тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд огт ичих хэрэггүй. Харин та целлюлитын талаар юу гэж боддог вэ?

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()