Насандаа тааруулж сайхан хувцаслах 6 арга

Бүх насны эрчүүдэд өмсөхөд тохиромжтой олон төрлийн хувцаслалт байдаг хэдий ч тэдгээрийг өмсөөд сайхан харагдах хэцүү байдаг. Тиймээс өөрийн насандаа тохируулан өмсөх нь зүйтэй. Та ямар ч үед амьдарч байсан 50 насандаа уранхай өмд өмсвөл тийм ч таатай харагдахгүй л болов уу. Хэдийгээр та наснаасаа залуу харагддаг байж болох ч бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд насандаа тохируулан хэрхэн хувцаслах талаар зөвлөгөөг танд хүргэе.

Насандаа тааруулж сайхан хувцаслах 6 арга
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Жийнс

25-аас доош нас: Уранхай

Хэдийгээр уранхай жийнсэн өмд нь маш загварлаг харагддаг ч  ихэнх тохиолдолд залуучууд өмсвөл илүү тохиромжтой гэдгийг мартаж болохгүй. Нас ахисан эрэгтэй уранхай өмд өмссөн байвал тийм ч таатай харагдахгүй бөгөөд хэт залуу харагдах гэж хичээсэн оролдлого болно. 

25-35 нас: Сэмрэлттэй өмд

Энэ насан дээр та өөрийгөө намбтай нэгэн гэж тооцож болох ч та залуу хэвээрээ байгаа шүү дээ. Ажил алба, санхүүгийн хувьд ч бусдаас хараат байхаа больж, эд залуу насан дээрээ байгаа. Тиймээс энэ насан дээрээ сэмрэлттэй өмдийг хүссэнээрээ өмсөх боломжтой.

35-аас дээш нас: Энгийн

Энэ насан дээр уранхай эсвэл сэмрэлттэй жийнс өмсөх нь зохимжгүй учир хэрвээ та жийнс өмсөхийг хүсэж байвал нэг өнгийн шулуун эсвэл бага зэрэг нарийн жийнс өмсөөрэй.

Жийнс

2 Футболк

25-аас доош нас: Зурагтай, ямар нэг хамтлагийн уриатай

Энэ насандаа та өөрийнхөө сонирхол, үзэл бодол, сонсдог дуу хөгжмөө олон нийтийн өмнө зарлахад санаа зовох зүйлгүй.

25 – 35 нас: Брэндийн лого

Ажил хайх, санхүүгийн хараат бус байдал нь танд багагүй туршлага хайрласан болов уу. Тиймээс та төрөл бүрийн зурагтай цамц, футболк өмсөх нь тийм ч зохимжтой биш гэдгийг ойлгосон биз. Харин 25-35 насандаа та оригинал брэндийн логотой цамцыг өмсөхөд асуудалгүй.

35 –аас дээш нас: Зураггүй, логогүй

Энэ насан дээр таны унаж буй автомашин л таныг тодорхойлно уу гэхээс биш цамцан дээрх зураг төдийлөн тодорхойлохгүй. Тиймээс та ямар нэгэн зураг, логогүй энгийн хувцсыг сонгох нь зүйтэй.

Футболк

3 Пүүз

25 –аас доош нас: Хүссэн пүүзээ өмсөх

Хэрвээ та 25-аас доош настай бол өөрийн дуртай жүжигчин, дуучин, спортын тамирчны өмссөн пүүзийг чөлөөтэй өмсөх боломжтой. Ямар нэг аргаар л хүссэн пүүзээ авч өмсөж болно шүү.

25 – 35 нас: Загварлаг

Энэ насан дээр та гуталны чанар болон гутал тань таны хувцсанд зохиж байгаа эсэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн пүүзний тань хэдэн хувь нь арьсаар хийгдсэн болохыг мэдэхэд илүүдэхгүй.

35-аас дээш: Классик

Ингээд та намбатай эрчүүдийн жагсаалд зүй ёсоор нэгдсэн учир "Stan Smiths", "Converse Jack Purcells" болон "Vans"-ын хамгийн классик загварын пүүз авахыг бид танд зөвлөж байна. Үүнээс гадна өнгөний хувьд ч гэсэн илүү даруухан өнгийг сонгож, чанарыг эрхэмлэх хэрэгтэй.

Пүүз

4 Цаг

 25-аас доош нас: Хөгжилтэй

25-аас доош насны үед цаг нь танд цаг харахад биш харин бусдын анхаарлыг өөртөө болон өөрийн сонирхолдоо татахад чиглэсэн байдаг. Микки Маустай цаг, оосрын оронд үдээс, асдаг тоотой гээд хүссэн цагаа сонгож болно шүү дээ.

25-35 нас: Энгийн

Танд брэндийн цаг авах мөнгө байхгүй хэрнээ бусдад загварлаг харагдмаар санагдах үе ирнэ. Энэ насанд хүн ид ажиллаж байдаг учир брэндийн зүйлд нэг их мөнгө үрдэггүй гэнэ. Тиймээс өдөр тутамдаа зүүх 1-2 цаг байхад л энэ нь танд хангалттай санагдана. 

35 –аас дээш нас: Үнэтэй

Энэ насан дээр механик биш л бол цаг зүүх хэрэггүй гэж хэлэх хүн олон бий. Харин зарим нь хямд цагийг хараад бас л нэг юм хэлнэ. Тиймээс өөрийн худалдаж авсан цаг дээр ганц тэг нэмэхэд асуудалгүй шүү дээ.

Цаг

5 Костюм

25-аас доош нас: Бариу

Таны бие галбир энэ насан дээрээ төгс байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тиймээс залуу насан дээрээ өөрийн галбирыг гайхуулж бариу костюмыг сонгоорой.

25 – 35 нас: Бэлхүүс тодотгосон

Та залуу байх үедээ өмсөх дуртай байсан костюмаа өмсөх юм бол төгсөлтийн баяраа хийж буй оюутан мэт харагдана. Иймд өөрийн багахан амжилтыг харуулсан эгэл даруу хэрнээ бага зэрэг чимэгтэй костюмыг сонгож өмсөх нь зүйтэй.

35 –аас дээш: Классик

Энэ насанд костюмын загвар яаж ч өөрчлөгдөж байсан та классик загварын хувцаслалтыг сонгох хэрэгтэй.

Костюм

6 Цүнх

25-аас доош нас: Энгийн

Энэ насан дээр цүнх эвтэйхэн, эдэлгээ сайтай байхад л хангалттай. Таныг ямар цүнх барисныг шүүмжлэх хүн ховор байх тул, цүнхний загвар сонголт дээр хэт их анхаарал хандуулах хэрэггүй.

25–35 нас: Чанартай

Энэ насандаа та ид ажиллаж, завгүй байх тул багтаамж ихтэй, хэмжээ томтой, тасалгаан олонтой, чанартай материалаар хийгдсэн мөн таны хувцаслалтад тохирсон цүнх сонгох нь зүйтэй. Хүний ямар цүнх барих нь ямар гутал өмссөнтэй адил чухал юм шүү. 

35 –аас дээш нас: Ажил хэрэгч

Хэрвээ та 35-аас дээш насныхны тоонд багтаж байвал таны цүнх тантай ижил настай байх ёсгүй гэдгийг санах хэрэгтэй. Цүнхний тань байдал таныг тодорхойлох учир нэлээд нухацтай хандсан нь зүйтэй.

Цүнх

30
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()