Хүнийг тодорхойлох шалгарсан гурван онол

2019-01-20, 12:48
4,648

Бид бусдын яаж авирлаж байгааг, яагаад тэгж авирлах болсныг дүгнэхдээ ихэвчлэн "итгэл үнэмшил - хүсэл эрмэлзэл" гэсэн хослолыг авч үздэг. Өөрөөр хэлбэл хүмүүс аливаа зүйлийг өөрийн хүсэл эрмэлзэл болон итгэл үнэмшил дээр тулгуурлан хийдэг гэж бид ойлгодог. Энэ нь ихэнх өнцгөөс харахад зөв боловч тухайн хүний зан араншинг тодорхойлох илүү нарийн цогц, илүү шинжлэх ухааны талаас харсан онолууд бий.

Хүнийг тодорхойлох шалгарсан гурван онол

Нэгдүгээрт, хүний уг чанарыг өөрийнх нь дотоод хүсэл эрмэлзлийг харгалзан тайлбарлаж болно. Хоёрдугаарт, тэрхүү дотоод шаардлага дээр нэмэгдээд гадаад нөлөө буюу хүрээлэн буй орчны нөхцөл байдал хүний чанарт нөлөөлнө. Харин гуравдугаарт ихэнх сэтгэл судлаачдын хамгийн чухал зүйл гэж үздэг дотоод ухамсар (subconscious) байна. Эдгээр хүчин зүйлсийг нийлүүлэн дүгнэснээр тухайн хүнийг яг ямар хүн болохыг нь тодорхойлох олон онолыг гаргаж ирэх боломжтой болно. 

 

 

1 Эхний онол: "Хөрөнгө оруулалт"

Тухайн хүн өөрчлөлт хийхэд хэр их хүчин зүтгэл гаргаж байгаагаар нь өөрийг нь тодорхойлох арга гэж хэлж болно. Тухайлбал ямарваа нэгэн зорилготойгоор (шүүмж бичих эсвэл зүгээр л алжаалаа тайлах) кино үзэхээр шийдэж, улмаар кино театр орох нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. Хөрөнгө оруулалтыг дурдахад "хөдөлмөрийн зардал" гэх ойлголт заавал дагалдана. Тэр нь бидний зарцуулах цаг, эрч хүч, эрсдэл зэргийг хэлж байгаа юм. Хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд тухайн хүн өөрийн хүссэн үр ашгаа олж авна. 

Энэ онолтой холбоотойгоор өөр нэгэн асуулт урган гарч ирж байна. Энэ хөрөнгө оруулалтыг хийхэд биднийг юу түлхэв? Зориулсан хүчин чармайлтанд гарсан үр дүн нь хангалттай эсэхийг бид яаж мэдэх вэ? Ухаант хүний биед төрсний хувьд бид өөрийн үнэ цэнэтэй зүйлээ тэргүүнд тавьж, тэрхүү зүйлдээ зориулах хөрөнгө оруулалтын хэмжээ хэр их байхыг тогтоож чадна. Үүн дээр нэмэгдээд хүн болгон адил биш гэсэн ойлголт бидний оюун санаанд суусан байх ёстой. Зан чанараар болон чадавхи чансаагаараа хүмүүс ялгарч л таарна. Жишээлбэл "экстроверт" буюу гадагшаа зантай хүмүүс олон нийтийг хамарсан нөхцөл байдлыг өөртөө хэрэгтэй гэж үздэгээрээ "интроверт" буюу дотогшоо зантай хүмүүсээс ялгардаг. Мөн мэдээжийн хэрэг хүнд тодорхой үнэлэмж, хүсэл зоригийг суулгаж өгдөг боловсролын хүчин зүйлийг орхигдуулан өнгөрч болохгүй.

Эхний онол: "Хөрөнгө оруулалт"

2 Хоёрдугаар онол: "Нийгмийн нөлөө"

Зан чанарыг тодорхойлох дараачийн түлхүүр процесс бол бусдын нөлөө. Аристотелийн хэлснээр хүн бол нийгмийн амьтан бөгөөд эргэн тойронд нь байгаа хүмүүс түүнд нөлөө үзүүлэх ёстой. Ямар ч "хөрөнгө оруулалт" бидний амьдардаг нийгмийн хүрээллийн гадуур явагдах боломжгүй. Кино театрын жишээгээ үүн дээр дахин авч үзье. Хэрвээ та нэгэн бүсгүйг кинонд урьсан бол тэр бүсгүйнхээ сонирхдог төрлийн киног илүүд үзэж тасалбарыг нь авах хэрэгтэй болно. Бусдын нөлөөллийн явцад бий болдог хамгийн чухал зүйлс нь өрсөлдөөн, хамтын ажиллагаа, дайсагнал юм.

Нийгмийн нөлөөллийн бас нэгэн үнэт зүйл нь нөөц боломж. Хувийн зорилгоо биелүүлэхийн тулд бусадтай харилцаанд орох хэрэгтэй. Тэндээс нийгмийн бүлэг дэх илүү туршлагатай гишүүн өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах буюу суралцах гэсэн ойлголт гарч ирнэ. Үзэхээр төлөвлөөд байсан киногоо цагийн гарз болно гэдгийг нэг найзаасаа мэдэж авах нь суралцахын нэг хэлбэр мөн. Энэ үед та шалтгаангүй хөрөнгө оруулалтаас татгалзаж байна. 

Хоёрдугаар онол: "Нийгмийн нөлөө"

3 Гуравдугаар онол: "Шалтгаан"

Өргөн хүрээнд авч үзвэл, шалтгаан нь цаад бүтэц тогтолцоо болон үгэн тайлбарын аль алиныг нь илэрхийлж болно. Таны үйлдэл асуулт бол шалтгаан нь хариулт гэсэн үг. Жишээлбэл, та нэг бүсгүйд хамтдаа кино үзэх санал тавихаар боллоо гэж бодъё. Үүний тулд та тэр киноны өмнөх хоёр ангийг нь үзчихсэн болохоор үргэлжлэлийг нь үзмээр байгаагаа бүсгүйд хэлнэ. Эсвэл та зүгээр л түүнтэй хамт цагийг өнгөрөөмөөр санагдсан байж болно. Үүгээрээ та аливаа үйлийг гүйцэлдүүлэх хүсэл эрмэлзлийнхээ шалтгааныг тайлбарлаж байна гэсэн үг. Мөн хэрэв та кино шүүмжлэгч байсан бол шинэ киноны талаар шүүмж бичих сонины эрхлэгчийн даалгаврыг биелүүлж байгаа нь таны шалтгаан болно. Эдгээрээс дүгнэлт хийхэд шалтгаан гэдэг нь маргаан мэтгэлцээн, учир агуулга, хууль дүрэм, тэр ч байтугай шинжлэх ухааны нотолгооны тулгуур ойлголт нь болдог байна. 

Гуравдугаар онол: "Шалтгаан"

3
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()