"Төмөр" хочит Майк Тайсоны амьдралаас суралцах 5 зүйл

Тулааны үеэр өрсөлдөгчийнхөө чихийг тас хазсан харгис нэгэн гэдгээр нь олон хүн Майк Тайсон (Mike Tyson)-ыг бид мэднэ. Харин зарим хүмүүс түүнийг хүчингийн хэргээр шоронд суусан нөхөр гэдгээр нь мэдэж болох юм. Ер нь бол түүнийг боксын дэвжээнд хэн хүний хүрч чадамгүй амжилтад хүрсэн мундаг тамирчин гэдгээр нь овоглоход болохгүй зүйл үгүй. Майк Тайсон бол Америкийн мөрөөдөл, боксын шилдэг тамирчин, араатан, ээжийн хүү,  өрсөлдөгч нь рингэн дээр өөртэй нь хэрхэн тулалдахыг мэддэг мэдрэмжтэй тамирчин юм.

"Төмөр" хочит Майк Тайсоны амьдралаас суралцах 5 зүйл
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Америкийн өнгөт арьстнуудын хорооллоос гаралтай энэ нөхөр ХХ зууны дунд үеийн хар арьст залуусын л нэг. 20-иод насандаа хүнд жингийн боксын дэлхийн аварга болж, дээд амжилт тогтоогоод өнөө болтол ялагдаагүй байгаа нэгэн. Тэрээр нийт ялалтынхаа 40 хувьд эхний раундад өрсөлдөгчөө нам цохин ялж улмаар алдрын оргилд хүрсэн тамирчин юм.

Түүний булчингийн хүчийг хэнтэй ч зүйрлэхгүй. Харамсалтай нь цэл залуугийнх нь танхай араншин түүний хувь заяаг орвонгоор нь эргүүлж улмаар тэрээр хөнгөмсөг хүүхнүүдтэй холбогдож, архи ууж замаа алдсан гашуун түүхтэй. Тайсон хэдий хөнгөмсөг хүүхнүүдтэй холбогдож, шоронд сууж, өрсөлдөгчийнхөө чихийг тас хазаж олны шүүмжлэлийг хүртсэн ч эцсийн эцэст алдаа бүхнээсээ сургамж авсан юм. Тиймээс бид танд Тайсоны амьдрал алдаа онооноосоо суралцах таван зүйлийг хүргэж байна.

 

1 Өөрийнхөө дутагдлыг мэд

Мэдээж хүн бүрт л өөрийн гэсэн дутагдал байдаг. Мөн тэдгээрийг засахгүй бол амжилт мөрөөдөлдөө хүрэхэд садаа болдгийг санах хэрэгтэй. Гэхдээ өөртөө хэр дүгнэлт хийж өөрөө өөртэйгөө хэрхэн ажиллахаас бас шалтгаална. "Өөрийнхөө дутагдлыг жагсааж бичээд засаж болох нь уу, үгүй юу бодоод үз" гэж Тайсон хэлдэг юм.

Спортын ер бусын авьяастай байлаа ч зэрлэг араншингийн дутагдлын үүр болсон Тайсон энэ бүхнээ засаагүй бол тэрээр Бруклины тэнүүлч болон, үлдсэн амьдралаа хар тамхины наймаачдын үүрлэсэн хогийн цэгт өнгөрүүлэх байсан. Дутагдлаа мэдэж, засаж чадвал ирээдүй чинь нэг их бэрхшээлгүй болно. 

Өөрийнхөө дутагдлыг мэд

2 Мөнгөө гамтай зарцуул

Майк Тайсон ид оргил амжилтынхаа үед 300 сая ам.долларын эзэн болж байсан юм шүү дээ. Тиймээс тэр тухайн цаг үедээ хамгийн баян тамирчны нэг гэгдэж байлаа. Гэтэл 2003 онд Тайсон дампуурснаа зарласан юм. Тэр хэт тансаглаж, эцэс төгсгөлгүй өр тавьж улмаар мөнгө нь зүгээр л урсах мэт алга болсон юм. Тэр өнөөдөр баян биш, гэхдээ бас бүр хоосон ч биш.

Тайсон өнөөдөр бизнес эрхэлж гэр бүл, өөртөө хөрөнгө оруулахаасаа илүүтэй  биеэ үнэлэгч, хар тамхи, хэт тансаглалд хайр найргүй үрсэн, залуу цагийнхаа алдааг засах гэж ажиллаж байгаа ажээ.

Мөнгөө гамтай зарцуул

3 Өнгөрснийг тэр чигээр нь март

Спортын сэтгүүлч Брэндон Штайнерт өгсөн нэгэн ярилцлагадаа Тайсон ийм ярилцлагын хамгийн таагүй хэсэг бол өнгөрсөн цагийн тухай яриа гэж хэлсэн байдаг. "“Байсан юм” гэдэг үгийг март, өнгөрсөн бүхнийг мартаад гагцхүү ирээдүй рүү тэмүүлж амьдар" гэж Майк Тайсон хэлдэг юм.

Тайсон бол өнгөрсөн үеэ, амжилтгүй байснаа их ярьдаг байсан. Харин одоо бол ирээдүйгээ харж явна гэдэг бол урагш ахиж дэвшихийн цор ганц түлхүүр гэж үзэх болжээ.

Өнгөрснийг тэр чигээр нь март

4 Өөртөө итгэлтэй байх

Хэдийгээр Майк Тайсоныг тойрсон элдвийн таагүй явдлууд их боловч түүнээс авах ганц зүйл бол тэрээр ямагт өөрийгөө дэлхийн хамгийн шилдэг боксчин гэж үзэж, үүнийгээ тэмцээн бүр дээр нотолж байсанд оршино. Заримдаа түүний өөртөө хэт их итгэлтэй байдал нь хэрээс хэтэрч өрсөлдөгчөө заналхийлж, хэвлэлийн бага хурал дээр зодоон үүсгэж байсан юм. Гэхдээ өөртөө итгэлтэй байх нь хүнийг ямар гайхамшигтай зүйлд хүргэдгийг тэр мэднэ.

Өөртөө итгэлтэй байх

5 Даруу байхын хүч

Тайсон бол өөрийгөө хамгийн шилдэг нь гэдгээ хэзээ ч нууж, даруу загнаж байгаагүй. Энэ нь тулааны өмнөх түүний нэг төрлийн маркетинг байлаа. Тэр өрсөлдөгчдөдөө төдийгүй, сэтгүүлчдэд нэг талаар хэрцгий байдлаар өөртөө хэр их итгэлтэй байгаагаа илэрхийлдэг байв. Рингэн дээр энэ бүхэн нь хүнд цохилт болон ялалтаар илэрдэг байсан юм. 

Гэхдээ нэгэн үеийн “гол тоглогч байсан Тайсон өөрийнх нь энэ их хүч хөдөлмөр даруу төлөв зангүйгээс болоод салхинд хийсэж болохыг ухаарсан нэгэн. Гэхдээ энэ бол өнгөрсөн явдал. Одоо бол домогт тамирчин маань их даруу төлөв болж өөрийгөө зассан юм. Өөртөө итгэх итгэл шиг даруухан зан ч мөн хүнд зайлшгүй байх ёстой гэдгийг тэр ухаарсан.

Даруу байхын хүч

23
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()