Хэзээ ч, хэн ч илрүүлж чадаагүй 20-р зууны 5 тагнуулч

Оросын хоёр тагнуулч Их Британид баригдсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэдэн долоо хоног л шуугьж, олон улсын дуулиан болгож байна. Харин бид уншигчдадаа ямар ч өдөөн хатгалгад автах ч үгүй, ямар нэгэн санал ч тавихгүй, хэн нь хэн болохыг тайлбарлахгүйгээр зүгээр л хэзээ ч баригдаж илчлэгдэхгүйгээр ажиллаж өөрийгөө ийм байдалд хүргээгүй таван тагнуулын тухай өгүүлэхээр бэлтгэлээ.

Хэзээ ч, хэн ч илрүүлж чадаагүй 20-р зууны 5 тагнуулч
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Артур Оуэнс

Дэлхийн II дайны үед хоёр талд ажиллахаар шийдсэн анхдагч тагнуулчийн нэг бол Артур Оуэнс юм. Гитлерийг аян дайнаа арай эхлээгүй байхад германчууд түүнийг өөртөө элсүүлэн “Бирмен” гэж нэрлэх болжээ. Нэг үгээр хэлбэл Оуэнс үл ойлгогдох хэлээр ярьдаг тагнуулын хэлээр бол “шар айраг” байсан хэрэг. Радио техник зардаг худалдагчийн дүрээр нуугдан Европоор аялж, өөрийн Британи орны цэргийн бааз, нисэх буудал, бусад стартегийн чухал байгууламжуудын тухай мэдээлэл дамжуулдаг байжээ. Гитлер дайн дэгдээгээд Их Британи АНУ, ЗХУ-тай эвсэл бий болгоход Оуэнс өөрийн орны тагнуулын байгууллага "МИ-6"-тай холбоо тогтоон ажиллаж эхэлсэн байна. Улмаар түүний тусламжтайгаар Германы тагнуулын том сүлжээг илрүүлж, бас дайсанд хэдэн жилийн турш худал мэдээлэл дамжуулж байжээ. Дайны дараа Оуэнс амар тайван амьдарсан юм.

Артур Оуэнс

2 Ким Филби

ЗХУ-ын үед нэрд гарсан энэ алдартай тагнуулын нэрийг энд оруулахгүй байхын аргагүй. Британийн хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг Кембрижийг төгссөн энэ хүн уг нь марксист үзэлд хүчтэй татагдсан нэгэн. Гэхдээ тэр "МИ-6"-д ажиллаж зөвхөн Дэлхийн II дайны жилүүдэд Зөвлөлтийн тагнуулын байгууллагад маш чухал мянга орчим нууц баримт бичиг дамжуулсан байна. Харин тагнуулчдын хувийн амьдрал нь тийм ч таатай байдаггүй нь түүнд тохиолдож анхны эхнэр нь Кимийг ажлаас нь болоод орхижээ. Эхнэр нь түүнийг Британийн тагнуулын байгууллагад ажилладгаас нь болоод үзэл бодол нийлэхгүй салж явжээ. Харин Ким Британи хүнд хөдөлмөр эрхэлснийхээ дараа Москвад уригдан тэндээ амьдарч, хоёр дахь удаагаа хүртэл гэрлэжээ. Түүнийг Британид тагнуул байсныг нь хамтрагчдаас нь үхэн үхтэл нь хэн ч мэдээгүй гэдэг.

Ким Филби

3 Борис Соломатин

Америкт ч, эх орондоо ч “зууны элсүүлэгч” хэмээн нэрийдсэн Соломин өөрийн дипломат ажиллагаа болон мэдээлэл цуглуулж чаддаг байснаараа нэлээд нэртэй нэгэн байлаа. Тэр ярилцагчаа өөртөө итгүүлэн хүссэн мэдээллээ олж авч чаддаг авьяастай,  иймдээ ч  хүйтэн дайны үед өөртөө АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний офицер Жон Уокерийг итгүүлж, түүнээс нууцын мэдээлэл авч чадсан байна. Уокер өөрийнхөө боссын тушаал зааврыг нягт дагаж АНУ-ын Батлан хамгaaлах яам, Төрийн департамент, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн мэдээллийг ЗХУ-д хэнд ч мэдэгдэлгүйгээр дамжуулж байсан юм. Соломатин бүтэн 17 ижлийн турш Уокерийн тусламжтайгаар энэ байгууллагуудын талаарх хамгийн чухал мэдээлүүд, төлөвлөгөөнүүдийг олж авч байжээ. Эцэст нь Уокер Соломатиныг хардаж, түүний туслахуудыг баривчилсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Рейган Оросын тагнуулчийн ажиллагааны тухай илтгэлийг уншаад Штабын дарга нарын нэгдсэн хороотой тусгай холбоогоор ярихдаа телефон утсаа бараг л хэмхчих шахсан гэж түүхчид ярьдаг. 

Борис Соломатин

4 Хуан Гарсия Пужоль

Тагнуулч хүн гоц ухаантай байхаас гадна хошин шогийн их мэдрэмжтэй байх хэрэгтэй гэнэ. Хуан Пужоль нь Барселонд төрж өссөн бөгөөд Испанийн иргэний дайн эхэлтэл ерийн л нэг амьдарч байжээ. Тэр эхлээд Англи, Америкийн тагнуулын байгууллагатай холбоо тогтоох гэсэн боловч цаадуул нь түүнийг нэг их тоосонгүй. Тэгэхээр нь Германы тагнуулуудад хандтал шууд л “ажилд” авч Лондон руу илгээгдэж, тэндээ өөрийн гэсэн тагнуулын агентлагтай болох даалгавар авсан юм. Харамсалтай нь Пужоль англи хэлээр “А” ч үгүй хүн байлаа.  Ингээд тэр Лондон биш Лиссабон явж тэндээсээ Германчууд руу өөрийн бодож олсон худал мэдээллүүдийг дамжуулж эхэлжээ. Удалгүй түүнийг Англиин "МИ-6" сонирхож түүний тусламжтайгаар Германуудын тухай мэдээлэл аван, хэд хэдэн чухал ажиллагааг өөрчилж чадсан байна. 1945 онд Пужоль тагнуулын энэ ажиллагаануудаас залхан Венесуэльд тайван амьдрахаар очин тэнд 40 жил номын дэлгүүр нээн амгалан амьдарчээ.

Хуан Гарсия Пужоль

5 Рудольф Абель

Рудольф Абелийн тагнуулын үйл ажиллагаагаа 1948 оноос л эхэлсэн байна. Дэлхийн II дайны үед тэр Зөвлөлтийн хорлон сүйтгэгчдийг бэлтгэж, дайсны ар тал руу илгээх ажил хийж байлаа. Гэхдээ түүний гол ажил АНУ-д эхэлж, атомын бөмбөг бүтээж байгаа америкчуудын судалгааны үр дүнг олж мэдэх байжээ. Чухам энэ хүний ачаар л ЗХУ зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаанд АНУ-ын түвшинд хүрч чадсан юм. Абель тагнуулчаар олон ажиллаж болох байсан ч Холбооны мөрдөх товчоо түүнийг мөрдөж эхэлсэн учир ажиллахаа түр зогсоожээ. Тэр Америкчуудтай хамтран ажиллахаас татгалзаж, 12 жилийн дараа л түүнийг эх оронд нь шилжүүлсэн байна. Абелийн гавьяаг зөвхөн Зөвлөлтийн намт төр үнэлээд зогсоогүй АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди ч түүний тагнуулын ур чадварыг нь үнэлсэн байдаг.     

Рудольф Абель

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()