Олимпын наадмын түүхэнд болсон аймшигт 7 үйл явдал

Олимпын наадам бол дэлхийн олон улс үндэстэн цугларан өөрсдийн бие махбодын болон оюун санааны хурд, хүчийг харуулдаг томоохон тэмцээн билээ. Тийм ч учраас Олон улсын олимпын хороо (ОУОХ) нь спортын тэмцээнийг аливаа ялгаварлан гадуурхлаас ангид байлгаж, "Нөхөрлөл, эв санааны нэгдэл, шударга тоглолт"-ыг бий болгохыг зорьдог. Гэвч зарим тохиолдолд олимпын үеэр өс хонзон, улс төрийн зөрчилдөөн үүсэх нь ч бий. Тэгвэл дэлхийн олимпын наадмын түүхэнд тодрон үлдсэн 7 үйл явдлыг хүргэе.

Олимпын наадмын түүхэнд болсон аймшигт 7 үйл явдал
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Берлин 1936: Нацистын олимпын наадам

Германчууд 1936 оны олимпын наадмыг өөрийн улсын нийслэл Берлин хотод зохион байгуулах хүсэлтээ 1931 онд өгчээ. Харин 1933 онд Германд Нацист нам хүчээ авсан юм. Үүний дараа хүчирхийлэл үйлддэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг Германы нацистуудаас айсан барууны олон орнууд олимпыг Берлинд зохион байгуулахыг эсэргүүцжээ. Гэсэн хэдий ч Берлиний олимпын наадамд 49 улс, олон төрлөөр оролцсон байна.

Ийнхүү ОУ-ын олимпын наадам өөрийнх нь нутаг дэвсгэр дээр болж буй тул Герман улс олон улсын анхаарлын төвд орох нь зүйн хэрэг. Тиймээс Германчууд үүнийг ашиглан өөрсдийн улсыг хүнлэг энэрэнгүй, дэвшилтэт улс мэтээр харуулахыг зориод зогсохгүй, олимпын наадмыг ашиглан суртал ухуулга хийхийг хориглосон ОУОХ-ны шаардлагыг зөрчиж байжээ. Мөн ОУОХ Германы Засгийн газарт өөрсдийн багтаа Еврей тамирчдыг элсүүлэхийг шаардсан бичиг хүргүүлж байсан аж.

Мөн олимпод оролцсон Африк гаралтай Америк тамирчин Жесси Оуэнс тус олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн байна. Түүний энэ амжилт нь Герман (тухайн үед Арий) үндэстэн бусдаас илүү гэдгийг нотлох гэсэн Германчуудын оролдлогыг нураасан юм.

Берлин 1936: Нацистын олимпын наадам

2 Лондон 1948: Герман болон Япон улсад хориг тавив

Дэлхийн II дайны дараах анхны буюу 1948 оны Лондонгийн олимпд Герман болон Япон улсыг урьсангүй. Үүний шалтгаан нь мэдээж тэд Дэлхийн II дайныг өдөөж, эсрэг тал болж байлдан, ялагдсанаас үүдэлтэй билээ. Харин ЗХУ-ыг урьсан ч тэд тамирчдаа илгээхээс татгалзсан байна.

Тухайн үед Лондон дайны дараа сэргэн босож буй Европын бусад хотуудын л нэгэн адил байлаа. Тийм ч учраас, олимпын наадмыг зохион байгуулах бэлтгэл хийх хугацаа хомс байсан тул, шинээр цэнгэлдэх хүрээлэн барилгүй, хуучин талбайнууддаа наадмыг зохион байгуулжээ. Харин олимпын нээлтийн ёслол болон зарим бусад тэмцээнүүдийг зохион байгуулсан Вэмблэеийн цэнгэлдэх хүрээлэнг дайны дараа, Их Британид олзлогдон үлдсэн Герман цэргүүдээр бариулсан байна.

Лондон 1948: Герман болон Япон улсад хориг тавив

3 Мельбурн 1956: Суэцийн хямрал

1956 онд Мельбурн хотноо болсон олимпын наадамд 67 улс тамирчдаа илгээжээ. Гэвч удалгүй мөн оны аравдугаар сард Синайн мөрний хойг руу Израилийн бригад довтолсноор Суэцийн хямрал үүссэн байна. Тиймээс Египет, Ливан, Ирак зэрэг улсууд Израилийн довтолгооныг эсэргүүцэж, олимпын наадамд оролцоход нь хориг тавьжээ. Үүнтэй зэрэгцэн Зөвлөлтийн арми нээлтийн ёслолоос хэдэн долоо хоногийн өмнө Унгарын Будапешт хот руу довтолсон байна. Гэсэн ч Унгарын баг тамирчид олимпын наадмаа үргэлжлүүлсэн бөгөөд усны пологийн төрөлд өөрсдийнх нь улс руу довтолсон ЗХУ-ын тамирчидтай өрсөлдсөн юм.

Харин Нидерланд, Испани, Швейцар зэрэг улсууд мөргөлдөөнийг эсэргүүцэж, олимпын наадмаас гарчээ.

Мельбурн 1956: Суэцийн хямрал

4 Мексик хот 1968: Харгис аллага ба иргэний эрхийн эсэргүүцэл

Мексик хотод зохион байгуулагдсан 1968 оны зуны олимпын үеэр улс төрийн томоохон хоёр үйл явдал болжээ. Эхнийх нь, наадмын нээлтийн үйл ажиллагаа эхлэхээс 10 хоногийн өмнө, Мексик хотын ойролцоох Тлателолко хотод “Гурван соёлын плаза” дээр Мексик оюутнууд эсэргүүцэл үзүүлэн жагсжээ. Учир нь Мексикийн Засгийн Газар нийгмийн хөтөлбөрүүдээс илүү олимпын наадамд ихэнх санхүүжилтээ оруулснаас болж оюутнууд ийнхүү эсэргүүцсэн байна. Харин Мексикийн арми тус плазаг бүсэлж, эсэргүүцэгчдийн эсрэг гал нээн 200 хүнийг хөнөөж, 1000 гаруй хүнийг шархдуулжээ. Хожим энэ үйл явдал Тлателолкогийн алан хядах ажиллагаа гэх нэрээр олонд танигдсан юм.

Харин хоёр дахь нь, АНУ-ын улс төрийн зүгээс олимпын наадмын спортын тэмцээнд хөндлөнгөөс оролцсон байдаг. Тус улсын ойрын зайн гүйлтийн тамирчид болох Томми Смит, Жон Карлос нар 200 метрийн гүйлтийн үеэр өөрийн улсын ЗГ-ыг өнгөт арьст тамирчдаа ялгаварлаж байна хэмээн буруутган эсэргүүцэл үзүүлжээ. Тэд тэмцээнд хөл нүцгэн уралдаж алт болон хүрэл байр эзэлсэн бөгөөд шагнал гардуулах үеэр, АНУ-ын төрийн дуулал эгшиглэхэд, өрөөсөн гартаа хар бээлий өмсөн, гараа өргөж, толгойгоо бөхийлгөн эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн гүйлтийн төрөлд мөнгөн медаль авсан Австралийн тамирчин Питер Норман хүний эрхийн тэмдэг зүүжээ. Энэ бүхний эсрэг АНУ-ын Олимпын хороо болон ОУОХ-ноос Томми Смит, Жон Карлос нарын олимпд оролцох эрхийг нь хориглосон байна.

Мексик хот 1968: Харгис аллага ба иргэний эрхийн эсэргүүцэл

5 Мюнхен 1972: Мюнхений аллага

1972 оны олимпын наадмын үеэр Израилийн багийн эсрэг Палестины террористууд халдлага үйлдсэн байна. Тодруулбал, есдүгээр сарын 5-ны өдөр найман террорист “Хар Есдүгээр сар” байгууллагатай холбоо тогтоон, олимпын хотхонд орж, Израилийн багийн хоёр тамирчныг хөнөөжээ. Мөн тэд Палестины 200 хоригдлыг суллахаар наймаалцхын тулд, Израилийн есөн тамирчныг барьцаалсан байна. Тэд Германы цагдаагийн хүчтэй нүүр тулсан ч, тэднийг дийлж, ойролцоох нисэх буудалд барьцааны хүмүүсээ шилжүүлжээ.

Германы цагдаагийн хүчний террористуудыг буудан хороох оролдлого амжилтгүй болсны дараа террористууд Израилийн барьцааны хүнийг хөнөөжээ. Гэвч дараа нь цагдаа нар Палестины найман алан хядагчдын тавыг нь хөнөөсөн бөгөөд энэ үеэр Германы нэг цагдаа алагдсан байна.

Мюнхен 1972: Мюнхений аллага

6 Монреаль 1976: Африкийн орнуудыг олимпын наадамд оролцохыг хориглов

1976 онд Канадын Монреал хотноо болсон олимпын наадамд Шинэ Зеланд улс оролцохыг ОУОХ-ны зүгээс хоригложээ. Харин үүний дараа Африкийн 20 гаруй улсыг ч мөн тэмцээнд оролцохыг хориглосон юм. Африкийн хувьд 1964 оноос хойш буюу олимпын наадамд оролцох эрхээ аль хэдийн хасуулчихсан байсан бол (улс төрийн апартеидын бодлогоос болж - арьс өнгөөр нь ялгаварлан зааглах хууль), Шинэ Зеландын үндэсний регбигийн тамирчдын хувьд Өмнөд Африк руу аялан тоглосны улмаас ийнхүү эрхээ хасуулжээ.

Гэсэн хэдий ч Шинэ Зеландыг олимпд оролцохыг хориглосон шийдвэр нь амжилтад хүрээгүй бөгөөд энэ нь улмаар олимпын наадамд санхүүгийн болон спортын чухал нөлөө үзүүлсэн юм. Мөн хамгийн чухал нь дээрх хориг нь Өмнөд Африкийн апартейдийн бодлогыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчиржээ.

Монреаль 1976: Африкийн орнуудыг олимпын наадамд оролцохыг хориглов

7 Рио де Жанейро 2016: Дүрвэгсдийн олимпын баг

Радио де-Жанейрогийн зуны олимпын онцлох зүйл нь Дүрвэгсдийн баг байсан юм. Тус багийг эх орноосоо дүрвэсэн 10 тамирчин бүрдүүлжээ. Тэдгээр нь Сири, Өмнөд Судан, Этиоп, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг улсаас дүрвэсэн тамирчид бөгөөд өөр өөрсдийн иргэншил хүсэн очсон (Кени, Бельги, Люксембург, Бразил, Герман гэх мэт) улсдаа наадмын бэлтгэлээ хангасан байна.

Рио де Жанейро 2016: Дүрвэгсдийн олимпын баг

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()