"Британника" нэвтэрхий тольд нэрээ мөнхөлсөн 90-ээд оны залуус

Ертөнцийн олон юмс үзэгдэл, газар орон, хүн гээд бүх төрлийн мэдээллийг өөртөө агуулдаг Британника нэвтэрхий толийн салшгүй нэгэн бүрэлдэхүүн бол яах аргагүй намтар нийтлэл билээ. Тэгвэл бид энэ удаа өөр өөрсдийн авьяас чадвар, үйл хэргээрээ тус нэвтэрхий тольд намтар нь бичигдсэн олон алдартнаас, 1990-ээд онд төрсөн 9 алдартныг онцолж байна.

"Британника" нэвтэрхий тольд нэрээ мөнхөлсөн 90-ээд оны залуус
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

9 Женнифер Лоуренс /Jennifer Lawrence/

(1990 оны наймдугаар сарын 15-нд төрсөн)

Америкийн жүжигчин Женнифер Лоуренс дөнгөж 20 насандаа "Winter's Bone" (2010) киногоороо Академийн шагналд нэр дэвшиж байсан бөгөөд үүнээс хоёр жилийн дараа "Silver Linings Playbook"(2012) киногоороо Оскарын шагнал хүртжээ. Үзэсгэлэнтэй, залуу жүжигчин Женнифер Лоуренс эдгээр дүрүүдээрээ хангалттай нэрд гарсан бөгөөд мөн дуулиант “Өлсгөлөн тоглоом” /Hunger Games/ цувралын баатарлаг, дайчин эмэгтэйн дүрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.

Женнифер Лоуренс /Jennifer Lawrence/

8 Ким Ю-Нa / Kim Yu-Na /

(1990 оны есдүгээр сарын 5-нд төрсөн)

Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчин Kим Ю-На-г түүний шүтэн бишрэгчид "Queen Yu Na" буюу Хатан Ю На гэж нэрлэдэг. Тэрээр спорт болон гоо үзэсгэлэнг төгс хослуулсан үзүүлбрэрээ алдартай бөгөөд 2009, 2013 оны Дэлхийн аварга, 2010 оны өвлийн олимпын эмэгтэйчүүдийн төрлийн дээд рекордын эзэн юм.

Харин 2014 оны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнийхээ дараа уран гулгалтын спортод зодог тайлснаа мэдэгдсэн байна. Тэрээр ердөө 23 насандаа улсынхаа номер 1 шүтээн болоод зогсохгүй, дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын нэг болжээ.

Ким Ю-Нa / Kim Yu-Na /

7 Магнус Карлсен / Magnus Carlsen /

(1990 оны арван нэгдүгээр сарын 30-нд төрсөн)

Магнус Карлсен хүүхэд байхын л шатрын спортын гайхалтай ур чадвартай байжээ. Тэрээр 2004 онд буюу дөнгөж 13 настайдаа шатрын дэлхийн аварга Норвегийн тамирчин Анатолий Карповыг ялж, шатрын спортын Их Мастер цол хүртсэн хамгийн залуу хоёр дахь хүнээр тодорсон байна. Шүтэн бишрэгчид нь түүнийг “Шатрын спортын Моцарт” хэмээн нэрлэдэг байсан нь одоо ч хэвээрээ ажээ. Магнус 2010 онд дэлхийн шилдэг тоглогчоор албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бол 2012 онд анхны Дэлхийн аваргын медалиа авчээ.

Магнус Карлсен / Magnus Carlsen /

6 Неймар / Neymar/

(1992 оны хоёрдугаар сарын 5-нд төрсөн)

Бразилын тамирчин Неймар өсвөр насандаа “Мэргэжлийн хөл бөмбөгийн холбоо”, Сантос ФС клубын тамирчин болоод зогсохгүй, багийнхаа хожлын эх үүсвэр болж чаджээ.

Гэвч 2014 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолтын үеэр “гол хүч” болох Неймар бэртэл авснаар Бразилын багийн итгэл найдвар хөсөрдсөн байна. Гэсэн хэдий ч тэрээр бэртлээ үл хайхран тоглож, багтаа нийт 35 оноо авчирч чаджээ.

Неймар / Neymar/

5 Майли Сайрус /Miley Cyrus/

(1992 оны  арван нэгдүгээр сарын 23-нд төрсөн)

Америкийн алдарт дуучин, жүжигчин Майли Сайрус төрөхөөс хэдхэн сарын өмнө түүний аав Билли Рэй Сайрус өөрийг нь ганцхан шөнийн дотор од болгосон, хит дуугаа бүтээжээ. Тийм ч учраас Майли хүүхэд байхаасаа л алдартай нэгэн болоход бэлтгэгдэж, анхны карьераа "Hannah Montana" телевизийн шоугаар эхэлж, яваандаа олон номер 1 цомгуудын эзэн болсон юм.

Хамгийн гайхамшигтай нь шүтэн бишрэгчид нь түүнийг бүх цаг үед дэмжсээр байсан бөгөөд анх шүүтээнээ Диснейн сувгаар үздэг байсан бол насанд хүрснийх нь дараа "МТV" хөгжмийн телевизээр хардаг болжээ.

Майли Сайрус /Miley Cyrus/

4 Хоу Яфан / Hou Yifan /

(1994 оны хоёрдугаар сарын 27-нд төрсөн)

Дээр дурдсанчлан Магнус Карлсэн Норвегийн шатрын аваргыг айлгаж байхад, Хоу Яфан 5000 миллийн цаана буюу Хятадад ижилхэн амжилт гаргаж байсан юм. Анх түүнийг дөнгөж гурван настайдаа дэлгүүр дотор зарж байсан шатрыг цонхны цаанаас ихэд сонирхон харж байсныг аав нь анзаарчээ. Ингээд охиныхоо анхаарлыг татсан шатрыг нь худалдан авч өгснөөр Хоу Яфан шатар тоглож сурсан аж.

Ингээд 2003 оны сүүлээр буюу 9 настайдаа Хау Хятадын үндэсний шатрын багийн гишүүн болоод зогсохгүй, дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 10-аас доош насны охидын төрөлд аварга болсон юм. Харин 2009 онд шатрын спортын Их Аварга цол хүртсэн хамгийн залуу тамирчин болжээ. Мөн үүнээс хоёр жилийн дараа тэрээр дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлжээ.

Хоу Яфан / Hou Yifan /

3 Жастин Биебер / Justin Bieber /

(1994 оны гуравдугаар сарын 1-нд төрсөн)

Канадын поп дуучин Жастин Бибер бол дөнгөж өсвөр насандаа галзуу олон фентэй болсон цорын ганц дуучин биш хэдий ч тэр өөрийн “өвөг эцгүүд” болох Рики Нельсон, Энди Гибб, Ашер нарын замналаар бус, харин өөрийнхөө замаар нэрд гарсан юм.

Өөрөөр хэлбэл Бибер өөрийн видеонуудыг "Youtube" сувагт байршуулсаар, 2009 онд буюу 15 настайдаа нэрд гарчээ. Түүний 2010 онд гаргасан "Baby" дуу нь "Youtube"-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй видео болсон бөгөөд түүнээс хойш ч олон хит дуунуудын эзэн болсон юм.

Жастин Биебер / Justin Bieber /

2 Габби Дуглас /Gabby Douglas/

(1995 оны арван хоёрдугаар сарын 31-нд төрсөн)

Залуу эмэгтэйчүүд биеийн хөгжлийн шаардлагаар гимнастикаар түлхүү хичээллэдэг нь энэ төрлөөр өсвөрийн олон од гарахад нөлөөлжээ. Тэдний нэг бол Габби Дуглас юм. Тэрээр 2012 оны Лондонгийн олимпд оролцож, гайхалтай ур чадвараараа өөрийн төрөлд түрүүлсэн нь, Африк гаралтай Америк хүн наадамд түрүүлсэн анхны тохиолдол болжээ. Мөн тэрээр өөр нэгэн алтан медаль хүртсэн нь АНУ-ын багийн ялалтад чухал нөлөө үзүүлсэн юм.

Габби Дуглас /Gabby Douglas/

1 Малала Юсуфзай /Malala Yousafzai/

(1997 оны долдугаар сарын 12-нд төрсөн)

Малалаг Сватад сурагч байх үед буюу 2007 онд тус бүс нутгийг Талибууд эрхшээлдээ авч, охид, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг хорьжээ. Тиймээс Малала 11 настайгаасаа Талибуудын эсрэг босч эхэлсэн байна. Тэрээр Британийн өргөн нэвтрүүлгийн корпорацын Уругвай хэл дээрх вебсайтаар дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлж, ярилцлага зэрэг өгч байжээ.

Үүний дараа Малала дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд үүнээс болж 2012 онд Талибийн гишүүд түүний амийг хөнөөхөөр завдсан байна. Гэвч тэр тэмцлээ үргэлжлүүлсээр байсан ба 2013 онд бичсэн “Намайг Малала гэдэг” хэмээх дурсамж тэмдэглэл нь бестселлэр болжээ. Малала өөрийн гэсэн сан байгуулж, хүүхдийн эрхийн төлөө олон ажил хийсэн тул 2014 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж, энэ шагналыг авсан хамгийн залуу хүнээр тодорсон юм.

Малала Юсуфзай /Malala Yousafzai/

19
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()