Бүх хүнд таалагддаггүй хүний зан чанарууд

Хэн нэгэнд таалагдахгүй байх нь жирийн л үзэгдэл билээ. Гэхдээ өнөөдөр хүн бүр бие бие дээ аль болох таалагдахыг хүсэх болсон. Магадгүй энэ нь амьдралын шаардлагаар өөрчлөгдсөн байх. Хүн бүрт таалагддаггүй хүний зан чанар байдгийг сэтгэл зүйчид олж мэджээ. Харин эдгээр хүмүүс ямар зан чанартай байдаг талаар та мэдэх үү?

Бүх хүнд таалагддаггүй хүний зан чанарууд

1 Хэт энэрэнгүй байх

Энэрэнгүй байдал гэдэг сайхан зүйл хэдий ч та хэтрүүлж болохгүй. Учир нь хэт энэрэнгүй хүмүүс олны дургүйцлийг хүргэдэг гэнэ. Хэрвээ та өөртөө хохирол учруулж бусдад туслахад бэлэн байгаа бол эцэст нь танд л муу зүйл тохиолдоно гэдгийг санаарай. Тухайлбал, таны тусалсан хүн танд талархал илэрхийлэхгүй байх магадлалтай бөгөөд энэ нь танд сэжүүртэй хандана.

Судалгаанаас харахад хүмүүс хэт их сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүмүүст харамч хүн адил адил дургүй байдаг гэнэ. Гэхдээ энэ нь дэлхийн бүх хүмүүс муухай сэтгэлтэй гэсэн үг биш юм. Хэт сайхан сэтгэл нь бусад хүнд таныг ямар нэг ашиг, сонжоо хайж туслаж байна гэж ойлгоход хүрдэг гэнэ. 

Хэт энэрэнгүй байх

2 Бичгийн хэл муу

Алдаатай бичдэг хүмүүс итгэл төрүүлж чаддаггүй. Амьдрал дээр даруухан, эелдэг байсан ч цахим шуудангаар таны алдаатай илгээсэн захидал энэ бодлыг өөрчлөх болно. Эрдэмтдийн үзэж байгаагаар бичиж буй алдаагаар нь бусдыг дүгнэдэг хүнийг ямар зан чанартай болохыг нь тогтоож болдог гэнэ. Жишээлбэл, хэрвээ танд алдаатай бичдэг хүмүүс таалагддаггүй, мөн тэдний алдааг ихэд шүүмжлэх дуртай бол та нэлээд дотогшоо бололтой. Харин та бичгийн алдаанд  нэг их анхаарал хандуулдаггүй бол та нээлттэй нэгэн юм.

Гэхдээ бичгийн хэлээ хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд энэ нь хүний ирээдүйн амжилт, орлогод маш ихээр нөлөөлдөг байна.

Бичгийн хэл муу

3 Олны танил хүмүүсийг таньдгаараа онгирдог

Онгироо хүмүүст дуртай хүн гэж үгүй бөгөөд ялангуяа олны танил хүмүүсийг таньдаг гэж онгирдог хүмүүст бусад хүмүүс бүр ч илүү дургүй байдаг юм. Оддыг таньдаг болохоо хэн нэгэнд хэлэх нь ямар ч бонус авчирдаггүй болохыг Швейцарын эрдэмтэд тогтоожээ. Харин эсрэгээ хэдий чинээ та олны танил хүнтэй найз гэж хэлнэ төдий чинээ бусад хүмүүс танд итгэхээ больдог байна. Хүмүүс таныг олны танил хүн таньдаг нэрээрээ далимдуулж, бусдыг өөртөө татах гэсэн оролдлогыг хийж байна гэж ойлгоно.

Олны танил хүмүүсийг таньдгаараа онгирдог

4 Цахим сүлжээний од

Таны цахим хуудас ирээдүйн ажил олгогчид тань таны талаар ихийг ярих болно. Ингээд эрдэмтэд, судлаачид цахим хуудсанд бусдын дургүйцлийг хүргэдэг зүйлсийн жагсаалтыг гаргасан байна. Үүнд:

  • Хэт их зураг: Зарим хүмүүс өөрийн явсан газар болгоныхоо зургийг дарж цахим хуудаснаа оруулдаг бөгөөд энэ нь танд үл итгэх нэгэн шалтгаан болдог аж. Учир нь таныг гадагшаа гарах бүрт тантай ямар нэг зүйл тохиолдоно гэж байхгүй шүү дээ.
  • Хэт их найзтай байх: Мэдээж олон найзтай байх нь бусдад сэжиг төрүүлнэ. Хүмүүс түүнийг цахим хуудсанд донтсон, цахим хуудсанд азтан болохыг хүссэн нэгэн гэж ойлгоно. Эрдэмтэд цахим сүлжээний найзын алтан тоог тодорхойлжээ. Тэдний үзэж байгаагаар 338 найзтай байхад та хэний ч дургүйцлийг хүргэхгүй ажээ.

Цахим сүлжээний од

5 Хэт сэтгэл хангалуун царай

Бид инээмсэглэл хүн бүрт сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ үргэлж 32 шүдээ гаргаж инээмсэглэдэг хүмүүс хүмүүст огтхон ч таалагддаггүй гэнэ. Сэтгэл зүйчид энэ тал дээр нэгэн дүгнэлтийг хийсэн байна. Ямар нэг шалтгаангүйгээр үргэлж инээдэг, аз жаргалтай байдаг хүмүүс бусдын нүдэнд гэнэн, заримдаа бага зэрэг тэнэг харагддаг гэнэ.

Бас хэрвээ та бусадтай үргэлж инээж харьцах юм бол таны ажлын ачаалал нэмэгдэж, танд төрөл бүрийн ажил даалгах магадлалтай аж. Тэд таныг сөрөг хариу үйлдэл үзүүлэхгүй гэдгийг мэдэж байгаа учир ийнхүү таныг ашигладаг байна.

Хэт сэтгэл хангалуун царай

6 Хэцүү, урт нэр

Заримдаа бусдад таалагдахгүй байхын тулд юу ч хийх хэрэггүй. Хүмүүс ердөө таны овог нэрийг сонсоод л танд дургүйцэх магадлалтай. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хэлэхэд хүнд, тогтооход хэцүү нэртэй хүмүүст олон нийт дургүй байдаг гэнэ. Харин эсрэгээрээ тогтооход амархан нэртэй хүмүүс илүү өндөр албан тушаал хашдаг байна. Үүнээс гадна тэд бусдын итгэлийг олж авахдаа сайн ажээ. 

Учир нь бидний тархи хүнд хэцүү, дасал болоогүй зүйлдээ болгоомжтой ханддаг гэнэ. Хэрвээ тухайн хүний нэр хэт урт, эсвэл өвөрмөц байвал автоматаар сэжигтэй хүмүүсийн тоонд багтдаг аж. Магадгүй үүнээс болж одод нэрээ богино, тогтооход хялбар нэрээр сольдог юм болов уу?

Хэцүү, урт нэр

7 Хэт даруу байдал

Өөрийг нь үргэлж шүүмжилдэг нэгэнд бүх хүн дургүй байдаг. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд зарим хүмүүс онгироо зангаа өөрийгөө шүүмжилж нуудаг. Харин үүнийг хэн ч гэсэн анзаарч харах болно. Жишээлбэл, та ажлын ярилцлагад орохоор болжээ. Танаас ажил олгогч өөрийнхөө сул талыг хэл гэж хүссэн байна. Харин та дараах байдлаар хариулбал онгироо зангаа нууж буй хэрэг болно. Буруу хариулт:

  • Би бүх зүйлийг төгс хийхийг хүсдэг бөгөөд энэ нь заримдаа надад тайван унтах боломжийг олгодоггүй.
  • Би ажиллах маш их дуртай учир амралтын өдөргүй ч ажиллаж чадна. Заримдаа гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн царайг ч мартах нь бий.

Энэ хариултуудад хэн ч итгэхгүй. Хэт даруухан байх гэж хичээх нь таныг албан тушаал ахих, нэр хүндэд тань муугаар нөлөөлнө. Учир нь энэ байдал хуурамч харагддаг.

Хэт даруу байдал

Бонус: Бүх зүйл таалагддаггүй хүмүүсийн зан чанарууд

Зарим хүмүүс эргэн тойронд буй бүх зүйлээ шүүмжилдэг. Харин сэтгэл судлаачид энэ тал дээр хэд хэдэн онол гаргасан байна.

Нийгмийн байр суурь: Нийгмийн байр суурийг эерэг, сөрөг гэж ангилдаг. Сөрөг нийгмийн байр суурьтай хүмүүс бүхий л зүйлд шүүмжлэлтэй хандаж, ямар нэг байдлаар бүх зүйлийг шүүмжлэхийг хичээдэг. Гэхдээ энэ нь төрөлхийн зан чанар учир засахад нэлээд төвөгтэй байдаг гэнэ.

Үргэлж түгшүүртэй байх: Үргэлж түгшүүртэй байдаг хүмүүс ганцаараа үлдэхгүйн тулд эргэн тойрноо үргэлж шүүмжилдэг аж.

Бонус: Бүх зүйл таалагддаггүй хүмүүсийн зан чанарууд

17
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()