Тархины тухай бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

Олон түмний дунд яригдсаар ирсэн, хүний тархи гэдэг эрхтний тухай элдэв яриа таамгийг нэг биш удаа сонссон байх. Бид тархиныхаа 10 зөвхөн хувийг л ашигладаг гэнэ, тархины баруун зүүн хэсэг өөр өөр үүрэгтэй гэх мэт. Гэтэл эрдэмтэн судлаачид эдгээр баримтуудыг нягталж тэдний үнэн эсэхийг судалжээ. Гэхдээ та бидний тархийг бүрэн дүүрэн судалж амжаагүй, дуусаагүй болохоор энэ салбарт өдөр тутам шинэ шинэ нээлт мэдээлэл гарсаар байдаг юм. Харин бид уншигчдадаа тархи гэдэг эрхтний тухай бидний үнэн гэж боддог байсан ч эрдэмтдийн худал гэдгийг нь баталсан баримтуудын тухай өгүүлэхээр бэлтгэлээ.

Тархины тухай бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс
Хаах
Сурталчилгаа

1 Бид бодохдоо: Хүний тархи төрсний дараа гурван жилийн дотор бүрэн төлөвшдөг

Гэвч: Олон эцэг эх бидний энэ яриад байгаа батлагдаагүй олонд их ач холбогдол өгсөөр ирсэн. Энд тэндээс сонссоноо үнэн гэж итгэн хүүхдээ илүү их ухаалаг болгохын тулд оюун ухааныг нь хөгжүүлэх гэж байна хэмээн асар их хүч чармайлт гаргадаг. Тэд бяцхан хүүхдэдээ сонгодог хөгжим сонгож, Пушкины шүлэг, Ниццегийн хөдөлмөр бүтээлээс яриад л энэ бүхэн хүүхдийн тархинд шингэж байгаа гэж итгэдэг. 

Испанийн эрдэмтэн Франциско Мора ийм насны хүүхдийн тархины тодорхой механизмууд нь хараахан ажилладаггүй ялангуяа хийсвэр, нарийн зүйлсийг хүлээж авч чадахгүй гэсэн байна. Мөн энэ үе нь хүүхдийг сургуульд орох долоон нас хүртэл үргэлжилдэг. Энэ хүртлээ хүүхэд ертөнцийг зөвхөн сэтгэл хөдлөлөөрөө л хүлээн авдаг байна. Харин үүнээс хойш хүний тархи насан туршдаа хөгжиж, төлөвшсөөр байдаг.

Бид бодохдоо: Хүний тархи төрсний дараа гурван жилийн дотор бүрэн төлөвшдөг

2 Бид бодохдоо: Тархи яг л компьютер шиг

Гэвч: Олон хүн өөрийнхөө тархины үйл ажиллагааг  компьютерын технологитой харьцуулж хэвшсэн байдаг. Нэг талаас бодоход бас ч үнэн. Эрдэмтэд ийм хиймэл оюун ухаан бүтээгээд, тэр нь бидний тархийг орлох төдийгүй биднээс илүү ихийг хийж бүтээх боломжтой болж байгаа юм чинь. Гэхдээ л та бидний тархи компьютер гэсэн яриа бол худал. Хэргийн учир нь машины, тодруулбал компьютерын ажиллах зарчим үүргийг бид бүрэн мэддэг, компьютерын нэг үйлдлийн эцсийн үр дүнг нь тодорхой мэднэ. Гэтэл тархины тухайд огт өөр. Нэгдүгээрт, яг одоогийн та бидний тархи бол хувьслын эцсийн үр дүн биш. Хоёрдугаарт, тархи бол уян хатан, олон үүрэгтэй, харин компьютерээс тодорхой багтаамжид баригддаг шүү дээ. Тархи хими физикийн бүтцээ байнга өөрчлөх боломжтой эрхтэн юм.

Бид бодохдоо: Тархи яг л компьютер шиг

3 Бид бодохдоо: Тархи ер бусын чадвар бий болгодог

Гэвч: Хүн тархиныхаа тусламжтайгаар далдыг харах, алсаас мэдрэх, оюун ухаанаараа юм удирдах зэрэг ер бусын чадвараа хөгжүүлж болно гэж итгэдэг. Харин шинжлэх ухааны бүхий л судалгаа үүнийг эсрэгээр тайлбарлаж байна. Үнэхээр үүнийг батлах нэг ч жишээ, баримтыг эрдэмтэд өнөө болтол олж хараагүй л байгаа юм. Физик мэдэхгүй эртний хүмүүс аянга цахилгааныг дээд тэнгэрийн ер бусын хүчин зүйл гэж итгэж байсан бол өнөөгийн хүмүүс ч мөн л тайлбарлах аргагүй зүйлд ор мөргүй итгэх нь үргэлжилсээр л байгаа хэрэг. Хүний айж түгших нь нэмэгдэх тусам оюун ухааны нь чадвар улам л доод түвшинд очдогийг судалгаагаар тогтоосон байна. Эндээс л өөрийгөө ер бусын чадвар эзэмшсэн мэтээр сэтгэж хийсвэрээр төсөөлдөг байна. 

Бид бодохдоо: Тархи ер бусын чадвар бий болгодог

4 Бид бодохдоо: Эх хүүхдийн хоорондох далд зөн совин

Гэвч: Эх хүүхдийн хооронд ямар ч үед нэг нэгнийхээ тухай мэдээлэл хүлээн авдаг далд холбоо бий хэмээх ойлголт байдаг. Нэг үгээр хэлбэл "телепатия". Харамсалтай нь шинжлэх ухааны ямар ч судалгаагаар энэ нь нотлогдоогүй байна. Эх хүүхдийн сэтгэл хөдлөл бие биедээ нөлөөлж улмаар тэр нь ухамсарт нөлөөлж байж болзошгүй хэмээн эрдэмтэд үзэх болжээ.

Эрдэмтэд хоёр мянга орчим эхийг хүүхэдтэй нь хамт оролцуулсан судалгааны туршилт хийсэн байна. Тэд эх хүүхдийг өөр өөр тасалгаанд суулгаад нэгэнд нь зураг үзүүлэн нөгөөд нь мэдрэгдэж байгаа эсэхийг сорьжээ. Харамсалтай нь эхийн үзэж, бодож байгаа зүйл хүүхдэд нөлөөлөн мэдрэгдэж байгаа нь батлагдаагүй байна.

Бид бодохдоо: Эх хүүхдийн хоорондох далд зөн совин

5 Бид бодохдоо: Астраль аялал хийж болно

Гэвч: Тархины тусламжтайгаар өөрийн биеэс гаран огт өөр ертөнц шилжиж болно гэж зарим хүн итгэдэг. Ихэнхдээ хүмүүст үхэл амьдралын зааг дээр ч юм уу, маш ихээр бухимдсан, сэтгэл түгшүүртэй байхад, эсвэл хар тамхинд мансуурсан үед ийм мэдрэмж төрдөг байна. Мэс заслын үед наркозод орсон хүнд мөн ийм мэдрэмж төрөх нь бий.

Мэдрэлийн мэс засалч Уайлдер Пенфилд энэ бүхнийг судлаад хүний тархинд ийм чадвар байхгүй хэмээн няцааж байна. Тэрбээр тархины зарим хэсэгт нэмэлт эрчмээр (цахилгаан) нөлөөлөхөд л хүн өөрийн биеэсээ гарч байгаа мэт тийм мэдрэмж авдаг гэсэн байна. Ийнхүү хүн өөрийн биеэс салж сүнсэн хэлбэрт орно гэдэг зүгээр л үлгэр ажээ.

Бид бодохдоо: Астраль аялал хийж болно

6 Бид бодохдоо: Тархи үхэшгүй

Гэвч: Хэрвээ хүний тархи үхэшгүй юм бол шинжлэх ухаан, генетикийн ухаан, биологичдийнхаар бол хүмүүс мөнх амьдралтай байхсан. Гэхдээ Испанийн эрдэмтэн Франциско Морын үзэж байгаагаар бол хүн хэд хэдэн шалтгааны улмаас мөнх бус амьдралтай гэнэ. Нэгдүгээрт, тархины ажиллагааг нөхөн сэргээх технологи бий болгоход асар их хугацаа шаардана. Хоёрдугаарт, байгаль өөрөө бүхий л зүйлийг өөрийн гэсэн цаг хугацаатай,төгсгөлтэй байхаар бүтээсэн юм.

Бид бодохдоо: Тархи үхэшгүй

7 Бид бодохдоо: Моцартын нөлөөлөл гэх зүйл байдаг

Гэвч: Хэдэн арван жилийн өмнө "The Nature" сэтгүүл, Моцартын хөгжмийг хэсэг хугацаагаар сонссоны дараа хувь хүний оюуны чадавх нь эрс дээшилсэн тухай оюутнуудын судалгааг нийтэлсэн байна. Гэхдээ эрдэмтэд энэ нь шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй гэдгийг тогтоожээ. Тэгэхээр алдарт хөгжмийн зохиолчийн бүтээл хүний тархинд тэгж хүчтэй нөлөө үзүүлэхгүй ажээ. Испанийн эрдэмтэн Франциско Мора тархины үйл ажиллагааг ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийснээр тодорхой хугацаанд идэвхжүүлж, эрч хүч нэмэгдүүлдэг гэжээ. Үнэн хэрэгтээ хөгжим сонссоноор биш, харин хөгжим тоглоход тархины ажиллагаа идэвхэждэг байна. Хэргийн учир нь хөгжим тоглох үед тархины олон хэсгүүд идэвхжиж үйл ажиллагаа нь сайжирдаг байна.

Бид бодохдоо: Моцартын нөлөөлөл гэх зүйл байдаг

8 Бид бодохдоо: Тархины баруун зүүн тал өөр үүрэгтэй

Гэвч: Хүний бүтээлч шинж чанар тархины баруун, логик сэтгэлгээ нь зүүн тархины хөгжлөөс хамааралтай гэж та нэг бус удаа сонссон байх. Энэ бол ердөө л ямар нэг зүйлийг нэр хаягтай байлгах дуртай хүний зохиосон бас нэгэн домог яриа юм. Тархины зүүн хэсэгт хэл яриа, учир шалтгааны тэмдэглэгээнүүдийг кодлоход хариу үйлдэл үзүүлэх мэдрэлийн холбоосууд байрладаг бол баруун талд танин мэдэхүй, мэдээлэл хүлээн авах үүрэг бүхий эсүүд байрладаг байна. Гэхдээ тархины баруун зүүн тал харилцан уялдаа холбоотой байдаг. Нэг нь нөгөөгөөсөө илүү сайн ажиллана гэсэн ойлголт байхгүй. Хүний аль ч чадвар тэдний хамтын ажиллагааны үр дүн юм. Ийнхүү хүний ямар нэг салбарт амжилт олох нь тархины аль нэг талын ажиллагаанаас биш, тархи бүхэлдээ л сайн үүрэг гүйцэтгэж байснаас шалтгаалдаг.

Бид бодохдоо: Тархины баруун зүүн тал өөр үүрэгтэй

9 Бид бодохдоо: Хүн тархиныхаа дөнгөж 10 хувийг л ашигладаг

Гэвч: Америкийн философич, сэтгэл судлаач Уильям Жеймс өөрийн лекц дээрээ хүн өдөр тутмын амьдралдаа тархиныхаа 10 хувийг л ашигладаг гэж хэлснээс үүдээд л бид энэ худал ярианд итгэсээр ирсэн хэрэг. Үнэн хэрэгтээ Жеймс хүн тархиныхаа сэтгэн бодох, оюун ухаан гээд нийт чадамжийн 10 хувийг л ашигладаг гэж хэлсэн юм. Гэтэл хүмүүс энэ үгийг нь огт өөрөөр ойлгоод тархины 90 хувь нь үхмэл зүйл мэтээр ойлгочихжээ. Үнэн хэрэгтээ таны тархи 100 хувь биш юм аа гэхэд 98 хувь нь байнга ажиллаж байдаг. Сэтгэл хөдлөл, сэтгэн бодох гээд бүхий л үйл ажиллагаа нэгэн зэрэг болж улмаар тархинаас асар их эрч хүч шаардаж байдаг байна. Энэ бүхэн хүний өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ шүү. 

Бид бодохдоо: Хүн тархиныхаа дөнгөж 10 хувийг л ашигладаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()