Дэлхий ертөнцийг өөрчилсөн 5 баатар

Бид бүгд “Гагарины нислэг”, Шиндлерийн бүртгэл, сансрын хар нүхний тухай онол, эсвэл Мартин Лютер Кингийн “Надад мөрөөдөл бий” гэдэг алдарт үгний тухай сонсож байсан нь гарцаагүй. Гэхдээ та энэ бүхэн манай гарагийн түүхэнд яг ямар нөлөө үзүүлснийг тэр бүр бодож байсан уу? Бид тэдгээр хүмүүсийн үг, үйлдэл, үйл бүтээлийн ачаар хүн төрөлхтөн хэдэн алхам урагшилж, итгэл хайрласныг энд өгүүлэхээр бэлтгэлээ. 

Дэлхий ертөнцийг өөрчилсөн 5 баатар
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Сергей Королев

Чухам энэ хүний ачаар л хүн төрөлхтөн сансрыг эзэмших гайхамшигт алхмуудаа хийх боломжтой болсон юм. ХХ зууны гайхамшигт суутнуудын нэг, маш ээдрээтэй амьдрал туулсан хүн бол Сергей Королев юм. Тэр хар багаасаа л янз бүрийн нисэх аппарат сонирхож ирээдүйн зохион бүтээгчийн мэргэжлийнхээ эхлэлийг тавьж байжээ. Сергей дипломын ажлаа Зөвлөлтийн алдарт байлдааны нисэх онгоц зохион бүтээсэн Андрей Туполевын удирдлага дор бичсэн байна. Тухайн үед тэрээр өөрийн "СК-4" хөнгөн нисэх онгоцны төслөө хэдийнээ туршлагатай мэргэжилтний хэмжээнд бичсэн байжээ. Харамсалтай нь Сергей Павлович тун ээдрээтэй цаг үед төрж, коммунизмын, Талины буудан алах ёстой хүмүүсийн жагсаалтад бичигдчихээд байсан юм. Азаар түүний ялыг зөөллөж, хөдөлмөрийн лагерь ГУЛАГ-т илгээснээр амьд үлдэж өнөөх коммунистууддаа тус хүргэх хувь тавилан заяасан байна. 

1955 онд Королев эрдэмтэн Кельдыш, Тихонрав нартай хамтран пуужин тээвэрлэгчээр анхны сансрын хиймэл дагуул хөөргөх санал гаргаж Засгийн газарт танилцуулжээ. Засгийн газар ч үүнийг нь дэмжиж байлдааны дужингийн үндсэн дээр анхны гурван, дөрвөн угсраат тээвэрлэгч бүтээснээр 1957 онд анхны хиймэл дагуул хөөргөсөн юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд цоо шинэ дэвшил болсон төдийгүй ЗХУ-г сансрын орон зайд анхдагч болоход нөлөөлсөн байна. Мөн Сергей Павловичийн хүчин чармайлтаар сансрын ахны жолоодлогот пуужин “Восток-1”-ийг бүтээж Юрий Гагариныг сансарт нисгэсэн юм. Өдгөө Королевыг сансрын эриний эцэг гэж зүй ёсоор үнэлдэг юм.

Сергей Королев

2 Оскар Шиндлер (Oskar Schindler)

Дэлхийн II дайны жилүүдэд 1200 орчим еврейн амийг аварсан, бүсгүйчүүдийн хайрыг булаасан энэ эр уг нь СС-ийн гишүүн хийгээд зогсохгүй сав суулганы үйлдвэрийн эзэн байлаа. Тэрээр өөрийн сав суулганы үйлдвэрээ цэргийн зориулалтын болгож өөрчлөн өөртөө ашигтайгаар ажиллуулсан ч хожим өөрийнх нь хийж буй ажил еврейн ард түмний эсрэг аюул нүүрлэж байгааг ухаарсан байна. Ингээд үйл ажиллагаагаа еврейчүүдийг аврахад чиглүүлж эхэлжээ. Үүний үндсэн дээр үйлдвэртээ ажилладаг еврейчүүдийг хэлмэгдүүлчихгүй, бөөнөөр хорих лагерьт илгээхгүй байхад анхаарч байжээ. Улмаар түүний үйлдвэрт 24 мянган хүн ажиллана гэдэг байж боломгүй, үнэмшилгүй германы командлал удалгүй ойлгожээ. Гэсэн хэдий ч Шиндлерийн үйлдвэрийн бүртгэлд ердөө 1200 еврей л орсон юм. Энэ жагсаалтад орсон гурван хүүхдийг Освенцимын хорих лагерьт илгээх гэж байсан ч Шиндлер энэ хүүхдүүд 45 калибрын сумыг хамгийн сайн ялгаж чаддагаараа үйлдвэрлэлийг хурдасгахад чухал гэдгийг баталж чадсан байна. Ийм байдлаар энэ агуу хүн ямар ч  гэм буруугүй олон хүний амийг аварсан юм. Дайны төгсгөл ойртох тусам Оскар цэргүүдээс эмээх болов. Тиймээс Шиндлер эхнэрийнхээ хамт зөвлөлтийн цэргийнхэнтэй уулзаж Сталины төлөө хундага тулгасан байна. Оскар Шиндлер 1966 онд нас барсныг өөрийн нь хүсэлтээр Иерусалимд оршуулсан юм.

Оскар Шиндлер (Oskar Schindler)

3 Мартин Лютер Кинг /бага/ (Martin Luther King Jr)

Мартин Лютер Кинг  хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, ХХ зууны түүхийг бүтээсэн хувь хүн юм. Тэр өөрөө ч хүмүүнлэг аргаар тэмцэхийг урьтал болгодог байснаас түүнийг энхийн дайчин гэж нэрлэх болжээ. Америкт хар арьстнуудын эрхийн төлөөх тэмцэл зүгээр ч нэг эхлээгүй. Африк гаралтай америкчууд бүхий л аргаар тэмцэж байсан ч тэдэнд сонгуульд оролцох эрх байхгүй, аль ч байгууллагад цагаан арьстнуудтай адил эрх эдлэх боломжгүй байсан юм.

Автобусанд цагаан арьстанд суудал тавьж өгөхөөс татгалзсан хар арьст Роза Праксыг торгосноос үүдээд хар арьстнуудын тэвчээр барагдан улмаар бүх нийтээрээ эрхийнхээ төлөө тэмцэж эхэлжээ. Улмаар хар арьстнууд Мартины удирдлагаар автобусны хөдөлгөөнийг бойкотоллоо. Энэ нь газар сайгүй цуглаан эсэргүцлийн жагсаал болсны үр дүнд улс төрд хүн амыг арьс өнгө болон угсаатны гарал үүслээр нь ялгаварлахыг Алабам мужид хүчингүй болгов. Мартин Лютер Кингийн алдарт “Надад мөрөөдөл бий” гэсэн үгийг түүхэнд 300 мянган хүн нэгэн зэрэг сонссон гэдэг. Энэ тэмцлийн ачаар африк гаралтай америкчууд сонгуулийн эрхтэй болж тэр өөрөө Нобелийн шагнал хүртсэн байна. Харамсалтай нь түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгсөнө гэж хэн ч төсөөлөөгүй юм. Түүнийг үндсэрхэх үзэлтэн Жеймс Рэй буудан хөнөөсөн юм. Гэсэн хэдий ч Мартин Лютер Кинг хүн төрөлхтөнд итгэл үнэмшил өгсөн домогт хүн болж үлдсэн юм.

Мартин Лютер Кинг /бага/ (Martin Luther King Jr)

4 Тим Бернерс-Ли (Tim Berners-Lee)

Та яг одоо интернетээр дэлхийн өнцөг булан бүрийн үйл явдлыг уншиж, кино үзэж, дуу хөгжим сонсож байна уу? Тэгвэл энэ бүхэн чухам Тим Бернерс-Ли хэмээх хүний ач гавъяа. Энэ хүн бол дэлхий дахины сүлжээ (WWB) зохион бүтээгч юм. Тимийг залуу байхад компьютерийн техник үнэтэй байсан ч тэр цөмийн физикийн лабораторидоо компьютерийн ард сууж цаг өнгөрөөдөг нэгэн байлаа. Тэр өөрийн хуучин зурагт, микропроцессорыг ашиглан өөрийн гэсэн компьютер зохион бүтээсэн байна. Их сургуулиа төгсөөд л шууд өндөрт гарсан юм. Тухайлбал, 1989 онд "CERN" буюу Европын цөмийн судалгааны лабораторид ажиллаж байхдаа "Дэлхий дахины мэдээлэл түгээх сүлжээний төсөл" санаачилжээ. Энэ нь эхлээд мэдээлэл хайх, асар их багтаамжтай бичвэр мэдээлэл дамжуулах боломжтой болж ерөнхий мэдээллээс хайх ажлыг хөнгөвчлөх зориулалттай байсан аж. Эхлээд тус байгууллагынхан дотоод сүлжээндээ ашиглаж эхэлсэн юм. Дараа нь мэдээлэл дамжуулах түгээмэл хэл "HTML", "HTTP" протокол бүтээсэн байна. Түүний хамгийн анхны зохиосон цахим хуудас бол "http://info.cern.ch." бөгөөд сонирхолтой нь 1991 онд интернетэд орсон энэ сүлжээ рүү одоо ч орж болдог юм. Чухам ингэж энэ хүчний ачаар та бид цаг алдалгүй мэдээлэл солилцох боломжтой болсон юм.

Тим Бернерс-Ли (Tim Berners-Lee)

5 Стивен Хокинг (Stephen Hawking)

Оксфордын их сургуулийн коллеж төгсөөд Стивен Кембрижийн их сургуульд үргэлжлүүлэн сурсан гэдэг. Тэр эхлээд сансар судлалаар мэргэшиж, докторын хэргэм хүртэн шинжлэх ухааны анхны хүн болжээ. Тун удалгүй профессорын зэрэгт хүрч, 1973 онд одон орны хүрээлэнгээс хэрэглээний математикийн тэнхим, онолын физикийн тэнхимд шилжсэн байна. Харамсалтай нь 1960 оноос тэр хүнд өвчинд нэрвэгдэж амиотрофийн склерозоор өвчилсөн нь аажимдаа саажилт болсон байна. Эмч нар бүр түүнийг ердөө хоёр жилийн настай гэж хэлж байсан юм. Гэсэн ч тэр маш ихийг хийж амжуулах хэрэгтэй, яаран бууж өгч болохгүй гэж шийджээ.

Хожим Стивен хүзүүндээ байрлуулсан тусгай төхөөрөмжийн тусламжтай дэлхийтэй холбогдож ажлаа үргэлжлүүлсээр байсан юм. Хокинг сансрын хар нүх нь өөр ертөнц, амьдрал руу орох хаалга байж болно гэдгийг нотолсон. Эрдэмтэн маань мөн харь гаргийнхан байгаа, тэдэнтэй холбогдвол тэдний хөгжил, техникийн дэвшил биднээс илүү байх юм бол хүн төрөлхтөн мөхөж мэднэ гэжээ. Хокингийн хэлснээр бол манай орчлон өргөжин хүрээгээ тэлсээр байгаа гэнэ. Энэ үйл явц зогсож, эргэж буцах юм бол дэлхий сөнөнө. Энэ бүх зүйлийг Хокингоос өөр нэгэн хэлэх юм бол  ямар ч  утгагүй юм шиг санагдаж болох боловч Стивен харин бидний нүдийг нээж өгсөн билээ. 

Стивен Хокинг (Stephen Hawking)

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()