Ямар шалтгааны улмаас эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орох үедээ өвдөлт мэдэрдэг вэ?

2019-01-22, 17:00
13,149

Зарим бүсгүйчүүд бэлгийн харилцаанд орох үед таашаал авах биш, өвдөлт мэдэрсээр таарах үе бий. Хайртдаа өвдөж байна гэж хэлэхээс эмээж, түүндээ таашаал өгөхийг боддог. Тэгвэл танд саад болж буй энэ таагүй өвдөлт юунаас болдог тухай тайлбарыг хүргэе. 

Ямар шалтгааны улмаас эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орох үедээ өвдөлт мэдэрдэг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Давсаг

Бэлгийн харьцаанд орох үед бие засах хүсэл гэнэт төрдөг хүмүүс бий. Энэ нь хэд хэдэн шалтгааны улмаас тохиолддог бөгөөд зарим нь амархан шийдэгддэг. Давсаг дүүрсэн тохиолдолд үтрээнд учруулах даралт үүсдэг учраас бэлгийн харьцаанд орохын өмнө заавал бие засаж байх хэрэгтэй. 

Давсаг

2 Тулах

Зарим тохиолдолд эрэгтэйн бэлэг эрхтэн үтрээний гүнд тулдаг. Энэ нь ихэнхдээ таашаал гэхээсээ илүү өвдөлт мэдрүүлдэг. Энэ асуудлыг тусгай бэлэг эрхтний бөгжөөр шийдэж болно. Тэрхүү бөгж нь бэлэг эрхтнийг үтрээний гүнд тулахаас өмнө зогсоох үүрэгтэй байдаг бөгөөд аль ч секс дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. Өөр нэг арга нь үтрээний гүнд тулахаас сэргийлдэг байрлал ашиглах юм. 

Тулах

3 Арьс

Заримдаа бэлэг эрхтэн хэт хуурай байгаагаас болж бэлгийн харьцаанд орох үед арьс улайлт явагдах тохиолдол гардаг. Тийм учраас шаардлагатай үед хэрэглэх тослогооны материал бэлтгэхэд илүүдэх юм байхгүй. Эмэгтэйчүүдийн эмч нар бэлгийн харьцаанд орохоосоо өмнө усанд орохыг зөвлөдөг бөгөөд энэ нь мөн үр дүнтэй арга юм. Хэрэв өвдөлт нь бэлгийн харьцаанд орсны дараа ч зогсохгүй бол бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг байж болох тул эмчийн үзлэгийг хойшлуулaх хэрэггүй

Арьс

4 Булчин

Бага аарцгийн булчингууд нь үтрээ, цус, давсаг зэрэг эрхтнүүдтэй холбоотой байдаг. Аарцгийн булчин сул байх үед тэдгээрт ирсэн ачаалал шууд өвдөлт үүсгэдэг. Хэрвээ өвдөлт удаан үргэлжлэх юм бол "виганизм" буюу аарцгийн булчин хэт чангарах өвчин үүсгэж ч мэднэ. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд тогтмол дасгал хийж булчингаа чангалах хэрэгтэй. 

Булчин

5 Овуляцийн үед өвдөх

Сарын тэмдгийн мөчлөгийн аль өдөр өвдөлт ихтэй байх вэ гэдгийг эмэгтэй хүн заавал мэддэг байх шаардлагатай. Заримдаа өндгөвч нь сарын тэмдэг ирэх үед хавддаг учраас энэ нь танд таагүй мэдрэмжийг төрүүлдэг байж болох юм. Ихэвчлэн энэ өвдөлт нь тийм ч их байдаггүй ч хоёроос илүү сарын турш үргэлжилсэн тохиолдолд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Овуляцийн үед өвдөх

6 Бусад газар өвдөх

Зарим хүмүүс бэлгийн харьцаанд орох үед нуруу, үе мөч гэх мэт эрхтнүүд зэрэг биеийн бусад хэсгүүд нь өвддөг. Энэ нь ясны бүтэц эсвэл "фибромиалгитай" холбоотой дотоод гэмтэл, хүндрэлтэй холбоотой байж болно. 

Бусад газар өвдөх

7 Эрүүл мэндийн асуудал

Хэрэв та бэлгийн харьцаанд орох бүрдээ өвдөлт мэдэрч байвал эмчид хандах хэрэгтэй. Хэрэв та хүнд өвчин зовууртай, цистит, эсвэл архаг өвчин туссан учир ийнхүү өвдөж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс аль болох түргэн ямар эмчилгээ хийлгэхээ мэдэж авах нь чухал. 

Эрүүл мэндийн асуудал

11
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()