Хэзээ ч моодноос гарахгүй эрэгтэй хувцаснууд

Загварын ертөнц гэдэг агуу зүйл бөгөөд улирал бүр солигдож байдаг билээ. Гэхдээ ямар ч цаг үед, хэзээ ч моодноос гарахгүй хувцас загварууд бас байдаг гэнэ шүү. Хэрвээ танд эдгээр төрлийн хувцас байгаа бол хаях гэж битгий яриарай. Ингээд эрэгтэй хүний шүүгээнд заавал байх ёстой, хэзээ ч моодноос гарахгүй хувцаснуудтай танилцацгаая.

Хэзээ ч моодноос гарахгүй эрэгтэй хувцаснууд
Smart Data үнэгүй
Хаах
Сурталчилгаа

1 Шамбре материалаар хийсэн цамц эсвэл жийнс

Шамбре материалаар хийсэн зуны цамц нь ихэнхдээ франц кино ертөнцөд ялангуяа Ален Делоны хувцаслалтад илүү давамгайлсан байдаг бөгөөд 60-аад оны үед нэлээд алдартай байсан юм. Улмаар Европчууд энэхүү хувцсыг өдөр тутам өмсөх нь ямар эвтэйхэн болохыг ойлгожээ. Хоёр ил халаастай, эсвэл богино цэнхэр, саарал бор өнгийн жийнсэн, шамбре цамц гээд бүгд л сайхан харагддаг. Ингээд цэнхэр жийнсэн өмд, шорт, арьсан бор гуталтай хослуулахад та сайхан харагдах болно.

Шамбре материалаар хийсэн цамц эсвэл жийнс

2 "Wayfarer" шил

Анх 1956 онд "Ray Ban" брэндийн худалдаанд гаргасан "Wayfarers" загварын нарны шил нь өдгөө дэлхийн хамгийн их борлуулалттай шилний тоонд багтдаг юм. 1970, 80 онд хэсэг хугацаанд загварын ертөнцөөс арчигдсаны дараа олон кино жүжигчдийн ачаар дахин загварын ертөнцөд хүч түрэн орж иржээ. Жүжигчин Том Круз “Risky Business” кинонд тоглохдоо уг шилийг зүүснээр залуус түүнийг дуурайн энэ шилийг зүүх болсон юм. 

Орчин үед нүдний шилний томоохон брэндүүд бүгд "Wayfarer"-ийн өөрийн гэсэн загвартай болсон бөгөөд хийгдсэн материал, хүрээгээрээ л хоорондоо ялгарах аж. Ийнхүү "Wayfarer" шил өнөөг хүртэл загварлаг хэвээр байгаа юм.

"Wayfarer" шил

3 "Оксфорд" загварын савхин гутал

Толигор, чанартай савхин гутал нь эрэгтэй хүн бүрийн хамгийн чухал гоёлын нэг билээ. "Оксфорд" загварын гутал нь хэзээ ч хуучирдаггүй загварлаг хэвээр хадгалагдан үлддэг гутлуудын нэг бөгөөд бараг харагдахгүй шахуу үдээс нь уг гутлыг илүү классик мэтээр харагдуулдаг аж. Тиймээс та ямар ч хувцас өмссөн байсан хар, хар бор, бор өнгийн "оксфорд" нь таны хэрэгцээг хэзээд хангаж чадна.

"Оксфорд" загварын савхин гутал

4 Бретон-судалтай цамц

Цагаан өнгөтэй футболка хэзээ ч моодноос гарахгүйн адилаар бретон-судалтай цамц ч мөн үргэлж загварлаг хэвээр байх болно. Цагаан цамцан дээрх цэнхэр зураастай цамц нь анх Францын Бретань мужаас гаралтай бөгөөд нутгийн уугуул иргэдийн өмсдөг цамц нь Европчуудад ихэд таалагдаж яг ижил цамц өмсөх болжээ. Ингээд хэсэг хугацааны дараа дэлхий даяар тархаж, зуны улиралд өмсөхөд хамгийн тохиромжтой хувцасны нэг болсон юм. Бретон-судалтай урт ханцуйтай цамц нь өмд, пиджак, болон даавуун шорттой төгс хосолно. 

Бретон-судалтай цамц

5 Бараан жийнсэн өмд

Жийнсэн өмдний эх үүсвэр 1870 оны үед тавигдсан бөгөөд тухайн үед Америк эрчүүдийн ажлын хувцасны гол материал байсан юм. Ингээд ХХ зууны дунд үед холливудын жүжигчин Марлон Брандо болон Жеймс Дин нар жийнсэн өмдийг өдөр тутамдаа өмсөж харагдсанаар энгийн хүмүүс тэднийг дуурайн өмсөх болсноос хойш жийнс нь одоог хүртэл загварлаг хувцасны тоонд багтсан хэвээр байгаа аж. Жийнсэн хувцсыг зөвхөн ажилд төдийгүй өдөр тутмын амьдралдаа хослуулан өмсөх боломжтой гэдгийг тухайн үеийн одод баталжээ.

Бараан жийнсэн өмд

6 Цагаан пүүз

Пүүзийг анх зөвхөн спортлог хувцасны тоонд оруулж байсан ч орчин үед залуус хүссэн хувцастайгаа тохируулан өмсөх болсон юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа цагаан өнгийн пүүзийг эрчүүд өөрийн хувцсандаа гайхалтай тохируулан өмсдөг болсон бөгөөд энэ трэнд нь хэзээ ч моодноос гарахгүй болов уу. Өдөр тутмын ажилдаа зориулан, төрөл бүрийн оруулгагүй энгийн цагаан пүүзийг сонгох нь таныг гоёмсог харагдуулна.

Цагаан пүүз

9
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()