Манай дэлхийн бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан эмэгтэй архитекторууд

Хэдийгээр эмэгтэйчүүд XIX зуунд уран барилгын салбарт татагдан орсон ч, XXI зууны эхэн гэхэд ч энэ салбарт эрэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна. Гэвч дэлхийн өнцөг булан бүр дэх олон алдартай музей, их сургууль, тэнгэр баганадсан барилга тэр бүү хэл бүхэл бүтэн хотыг ч эмэгтэй архитекторууд барьсан байдаг. Тэгвэл тэдгээрээс найман агуу эмэгтэйг тэдний бүтээн байгуулалтынх нь хамт танилцуулъя.

Манай дэлхийн бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан эмэгтэй архитекторууд

1 Жудит Эделман /Judith Edelman/

Жудит Эделман бол феминист, нийгмийн идэвхтэн мөн архитектор байсан юм. Тэрээр маш гайхамшигтай тооцоолох чадвартай байсан тул Америкийн Архитекторуудын Нийгэмлэгийн (ААН) гишүүд түүнийг “Луу эмэгтэй” гэж хочилдог байжээ. Тэрээр 1942 онд Колумбын их сургуульд ороод нэг зүйлд ихээхэн урам нь хугарсан байна. Тэр нь сонгодог архитектурын хичээл заадаг ангийн багш, профессорууд нь хүйсээр ялгадаг явдал байсан аж.

Тиймээс Эделман багшийнхаа эсрэг эсэргүүцэл үзүүлж түүнийхээ үр дүнд шударга ёсыг тогтоон илүү орчин үеийн архитектурт суралцах болсон байна.

Жудит Эделман /Judith Edelman/

Тэрээр түүхэн барилга байгууламжуудыг сэргээн засварлаж, орон сууцнуудыг хямд төсөр аргаар тохижуулах маягаар карьераа эхэлжээ. 1990 онд Эделман өөрийн нөхөр Харолдын хамт ААН-ийн Нью-Йорк дахь хэсгийн “Орон сууцны шагнал”-ыг хүртсэн байна.

Ингэснээр тэрээр ААН-ийн Захирлуудын Зөвлөлөөр сонгогдсон анхны эмэгтэй болсон бөгөөд 1972 онд Эделман Эмэгтэйчүүдийн Архитекторуудын Холбоог үүсгэн байгуулсан байна. Тэрээр 2014 онд буюу 91 насандаа нас баржээ.

2 Казуёо Сежима /Kazuyo Sejima/

Казуёо Сежима нь Токио хотын "SANAA" компанийн архитектор Рю Нишизава (Ryue Nishizawa)-тай хамтран орчин үеийн урлагийн олон музейг гайхамшигтай дизайн бүхий урлажээ.

Казуёо Сежима /Kazuyo Sejima/

Тэдгээрийн төлөөлөл нь “XXI зууны орчин үеийн урлагийн музей”, “Каназава”, “Ишикава”, “Япон” (2004), “Шилэн музей” “Толедо Урлагийн музей”, “Огайо” (2006), “Орчин үеийн урлагийн шинэ музей”, “Нью-Йорк хот” (2007), Францын хойд хэсэгт байрлах “Парисын музей” (2012) зэрэг гайхамшигтай бүтээн байгуулалтыг босгосон юм.

Тийм ч учраас Сежима болон түүний хамтрагч маш олон шагналуудыг авсны нэг нь 2010 онд хүртсэн Притзкерийн шагнал юм.

3 Жэйн Дрю /Jane Drew/

Британийн орчин үеийн архитектор Жэйн Дрю өөрийн улсад төдийгүй, Африк, Ойрхи Дорнод, Энэтхэг, Шри-Ланк зэрэг улсуудад уран барилга барин үлдээжээ. Түүний бүтээлүүдээс хамгийн алдартай нь 1951 онд Энэтхэг улсын шинэ нийслэл Пунжаб хот болон “Чандигарх”/Chandigarh/ хотуудыг сэргээн зассан явдал юм.

Жэйн Дрю /Jane Drew/

Тэрээр орчин үеийн шинэ хотын зураг төслийг өөрийн нөхөр болон хамтрагчтайгаа цуг гаргадаг байв. Жейн болон түүний хамтрагч Фря нарын хямд төсөр дизайнтай орон сууцанд гол анхаарлаа хандуулан ажиллаж байсан аж. Эдгээрээс гадна тэрээр Лондон дахь Орчин үеийн урлагийн хүрээлэн байгуулж, интерьер дизайныг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэтхэг улсын шинэ нийслэл Пунжаб хот дахь барилга

4 Денис Скотт Броун /Denise Scott Brown/

Денис Скотт Броун бол архитектурын салбарт гайхалтай шинэ хэв маягийг гаргаж чадсан, архитектор, онолч, сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм.

Денис Скотт Броун /Denise Scott Brown/

Денис нөхрийнхөө хамтаар барилгын өвөрмөц арга барилаараа дамжуулан орчин үеийн шилэн барилгаас, хээ хуаран, уламжлалт барилга руу шилжих эхлэлийг тавьсан байна. Түүний архитектурын зураг төсөл болон төлөвлөлтийг өнөөгийн АНУ-ын их сургуулиудын байруудаас харж болно. Мөн Галвестон, Техас, Майами Бауз, Флорида зэрэг мужуудын өдийг хүртэл хадгалагдан ирсэн түүхэн дүүргүүдээс харж болох юм.

5 София Хаяден /Sophia Hayden/

Hayden бол (1890) Массачусетсийн технологийн их сургуулийн хамгийн нэр хүндтэй гэгдэх архитектурын програмын хөтөлбөрийг төгссөн анхны эмэгтэй юм. Гэсэн ч түүний төгсөлтийн гэрчилгээг үл харгалзан, түүнд ажил олоход хэцүү байсан ажээ.

София Хаяден /Sophia Hayden/

Харин 1893 онд Чикагод болсон Колумбын үзэсгэлэнгийн, эмэгтэйчүүдийн барилгын төрөлд түүний бүтээл сонгогдсоноор Софиягийн карьер эхэлсэн байна. Харамсалтай нь, София нэг их удалгүй, эрэгтэйчүүд ноёлох ёстой гэх хандлага давамгайлсан, шударга бус барилгын салбараас шахагдан гарахаас аргагүйд хүрчээ. Хэрвээ тэр ердөө ганцхан зууны дараа төрсөн бол хэчнээн их зүйл бүтээж чадах байсан бол?

6 Жеанн Ган /Jeanne Gang/

Гайхалтай архитектурын бүтээлүүдээрээ нэрд гарч, "Starchitect” хэмээн алдаршсан Жеанн Ганг 1997 онд компаниа нээснээс хойш, уран барилгын салбарт урт хугацаанд ноёлсоор байна.

Тэрээр 2010 онд Чикагогийн “тэнгэрийн хаяанд тулсан”, "Aqua Tower"-ийн архитектурыг гаргажээ. Жеанн Ган болон түүний "Ган" студи бүтээсэн барилга байгууламжуудынхаа хариуд олон шагнал хүртсэн байдаг.

Жеанн Ган /Jeanne Gang/

Aqua Tower

Түүний зарим алдартай бүтээн байгуулалтуудаас дурдвал “Линколиний амьтны хүрээлэнгийн байгаль орчны зөвлөлийн газар” (2010), Чикаго дахь “Кларк Парк” (2013) зэрэг юм.

7 Заха Хадид /Zaha Hadid/

Заха Хадид бол энэ жагсаалтын хамгийн алдартай архитектор бөгөөд Притзкерийн шагнал хүртсэн анхны эмэгтэй юм. Түүний барилгууд нь тэгш хэмт бус, хувьсамтгай, гэнэтийн өөрчлөлтөд ордог зэргээрээ бусад барилгуудаас нэн содон.

Заха Хадид /Zaha Hadid/

Тэрээр Ром дахь “Орчин үеийн урлагийн үндэсний төв” (2010), Лондон дахь “Эвелин Грэйк Академи” (2011), Азербайжаны Баку хот дахь Хейдар Алиев /Heydar Aliyev/ зэрэг бүтээлүүдээрээ шагнал хүртсэн байна.

8 Лина Бо Барди /Lina Bo Bardi/

Орчин үеийн (modernist) архитектурч Бо Барди ихэнх бүтээлээ өөрийн төрсөн нутаг Бразилд бүтээжээ. Сонирхолтой нь тэрээр зөвхөн барилгын биш, давхар үнэт эдлэл, тавилга зэрэг үйлдвэрлэдэг дизайнер байсан байна. Түүний бүтээлүүд дундаас аяга шиг, дугуй хэлбэрийн сандал нь одоо ч хамгийн алдартай нь юм. Мөн Барди өөрийн гол зорилго болох Бразилын унаган архитектурыг бий болгохын тулд бүх амьдралаа зориулжээ.

Лина Бо Барди /Lina Bo Bardi/

Тийм ч учраас оршин суугчдын хувьд түүний барилгыг сонгох нэн тэргүүний шалтгаан нь барилгын өнгө төрх гэхээсээ илүү түүнийг барих болсон шалтгаан, ёс зүйн асуудал байлаа. Учир нь тэрээр Бразилын ядуусын хороололд шинэ барилга барих хүмүүнлэгийн ажлаас гадна олон жилийн түүхт гудамжнуудыг хэвээр хадгалж үлдэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, өөрийн хувь нэмрийг оруулжээ.

Өдгөө түүний барьсан Помпейн худалдааны барилгын нийгмийн үйлчилгээний төв (1977), Сан Паулогийн урлагийн музей (1968) зэрэг нь хотынхоо өнгө төрхийг тодорхойлж байна.

29
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()