Алдартай "Meme"-ийн эзэд одоо хэрхэн амьдарч байна вэ?

Бидний амьдралд интернэтийн онигоонууд буюу "Meme" нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд олон "Meme" гарч ирснээс зарим нэг нь мартагдаж зарим нэг нь олон нийт дунд хэрэглэгдсэн хэвээр байна. Харин тэдгээр интернэтийн алдaртнууд одоо хаана, юу хийж байгаа бол? 

Алдартай "Meme"-ийн эзэд одоо хэрхэн амьдарч байна вэ?

1 "Юу ч ойлгоогүй залуу"

"NBA"-ийн сагсан бөмбөгийн тамирчин Ник Янг (Nick Young)-ийн гайхсан царай "Meme" болж чадсанаар түүний нэр хүндийг улам өсгөсөн байна. Өдгөө Ник Янг "Denver Nuggets" багт тоглодог юм. 

"Юу ч ойлгоогүй залуу"

2 "Харийхан"

Харь гаригийн тухай онол гаргадаг Жоржио Цукалос (Giorgio Tsukalos)-ийн харийнханы эртний соёл иргэншилд үзүүлсэн нөлөөний тухай ярьж байгаа хамгийн алдартай "Meme"-үүдийн нэг болж чадсан билээ. Жоржио Цукалос тус зурагны ачаар алдартай болж чадсан бөгөөд өдгөө дэлхийн олон хотуудаар аялаж харийнханы тухай лекц уншдаг болжээ.

"Харийхан"

3 Сандарсан залуу

Майкл Макгий (Michael McGee) хэмээх залуугийн сандарсан багаа зураг 2014 онд цахим ертөнцөд цацагдсанаар тэрбээр интернэтийн од болсон билээ. Хүмүүс одоо ч гэсэн сандарч байгаа хүнийг элэглэхдээ түүний зургийг ашигладаг. Майкл Макгий тухайн үед ахлах сургуульд байсан бөгөөд өдгөө их сургуульд суралцдаг гэнэ. 

Сандарсан залуу

4 Харолд (Harold)

Унгарын иргэн Андраш Арато (Andrash Arato) 2014 онд хэд хэдэн сурталчилгаанд тоглосон юм. Тэдгээр зургууд дээр үнэхээр хүчлэж инээмсэглэж гарсан нь олон сая интернет хэрэглэгчдэд таалагдсан юм. Түүний зургуудыг интернет хэрэглэгчид "Харолд" гэж нэрлэсэн бөгөөд Андраш Арато одоог хүртэл сурталчилгаанд тоглодог хэвээр аж. 

Харолд (Harold)

5 Доге (Doge)

Кабос нэртэй нохойны зураг цахим орчинд цацагдсанаас хойш түүнийг мэдэхгүй хүн дэлхий дээр байхгүй болсон биз. Тус нохойн эзэн "kabosumama" хэмээх инстаграм хуудсан дээр зургийг нь нийтэлсээр байдаг аж. 

Доге (Doge)

6 "7-р элемент"

ОХУ-ын алдарт дуучин Витали Грачев буюу "Витас" Ази болон төрөлх нутагтаа алдартай ч барууны орнуудад төдийлөн нэрд гарч чадаагүй юм. Харин түүний "7-р элемент" нэртэй дуу нь цахим ертөнцөд шуугиан тарьснаар "Витас" дэлхий даяар алдартай болсон аж. "Витас" өдгөө уран бүтээлээ туурвисан хэвээр байна. 

"7-р элемент"

7 Хөлөрч буй залуу

АНУ-ын инээдмийн жүжигчин, найруулагч Жордан Пийл (Jordan Peel)-ийн нэгэн телевизийн цуврал дээр хөлөрч буй зураг "Meme" болсон юм. Жордан Пийлийн 2017 онд найруулсан "Get Out" нэртэй кино нь өнгөрсөн онд оскарт 6 төрлөөр нэр дэвшсэн билээ. 

Хөлөрч буй залуу

8 Элс атгаж буй эр

ОХУ-ын дуучин Владимир Брестийн нэгэн цомгийн зураг дэлхий даяар алдартай болсон юм. Тус зурган дээр Владимир Брест элс атгаж гарсан нь олон хүнд инээдтэй санагдсан учраас түүнийг "Meme" болгосон ажээ. Өдгөө Владимир шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа юм. 

Элс атгаж буй эр

14
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()