Эрчүүдийн тухай сонирхолтой баримтууд

Эрчүүд яагаад өөртөө итгэлтэй, нойргүй хоносон шөнийн дараа ч гэсэн сайхан харагддаг юм бол? Эрдэмтэд энэ талаар судалгааг хийсэн бөгөөд эрчүүдийн тухай сонирхолтой баримтуудыг илрүүлсэн байна. Ингээд дараах сонирхолтой мэдээг хамтдаа уншицгаая.

Эрчүүдийн тухай сонирхолтой баримтууд

1 Халзан эрэгтэйчүүд илүү хүчтэй бас өндөр мэт санагддаг

Халзан залуус бусад эрчүүдийг бодвол илүү өндөр, хүчтэй мэт харагддаг гэсэн дүгнэлт бий. Үүнээс гадна бусдаас илүү чадварлаг мэт харагддаг гэнэ. Мөн бусад хүмүүс халзан хүнийг үнэнч гэж ойлгодог байна. 

Халзан эрэгтэйчүүд илүү хүчтэй бас өндөр мэт санагддаг

2 Эрчүүд өөртөө илүү итгэлтэй байдаг

Эрчүүд өөртөө илүү итгэлтэй байдаг учир олон нийтийн өмнө үг хэлэхдээ энэхүү байдлаа харуулахыг эрмэлздэг байна. Тэдэнд олны бодол тийм ч хамааралтай мэт санагддаггүй. Харин бүсгүйчүүдийн хувьд олны өмнө гэхээсээ илүү харилцан яриа өрнүүлэхдээ авьяастай байдаг. Учир нь тэд хэн нэгэн өөрт нь анхаарал хандуулж байна гэдгийг мэдрэхийг хүсдэг юм.

Эрчүүд өөртөө илүү итгэлтэй байдаг

3 Хөвгүүд охидоос 30 хувиар бага сургуулиа хаядаг

Судлаачдын үзэж байгаагаар эрэгтэй хүүхдүүд сэтгэл санааны хямралд орох нь илүү бага байдаг гэнэ. Тэдний хувьд тулгардаг гол асуудал нь аливаа зүйлд анхаарал хандуулах явдал байдаг аж. Үүнээс гадна хөвгүүдийн олон нийттэй харилцах чадвар илүү хөгжсөн байдаг юм. 

Хачирхалтай нь эрэгтэй гоц ухаантнаас илүү эмэгтэйн олон байдаг хэдий ч хөвгүүдийн "IQ" илүү өндөр байдаг аж. 

Хөвгүүд охидоос 30 хувиар бага сургуулиа хаядаг

4 Өөрийн чадвар болон үр дүнг илүү өндрөөр үнэлдэг

Үүний гол шалтгаан нь эрчүүд өөртөө үргэлж итгэлтэй байдагтай холбоотой биш. Харин тэд өөртөө итгэлгүй байдлаас болж тавьсан зорилгоосоо няцдаггүйд оршино. Жишээлбэл, тэд албан тушаал ахих хүсэлтэй байгаа ч тэрээр шаардлагад нь 60% нийцэж байсан ч зоригтойгоор өөрийгөө нэр дэвшүүлдэг юм. 

Харин эмэгтэйчүүд эрчүүдээс хавь илүү хэрнээ өөрийнхөө чадварыг дутуу үнэлдэг байна.

Өөрийн чадвар болон үр дүнг илүү өндрөөр үнэлдэг

5 Эрчүүдийг 27 хувь нь 27 нас хүртлээ аав, ээжтэйгээ амьдардаг

Эцэг, эхтэйгээ амьдарч буй залуусын тоо жилээс жилд өссөөр л байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд хоёр дахин бага байдаг гэнэ. Учир нь эрчүүд гэр бүл зохиох нь орой байдаг бөгөөд 30 хүрэхдээ гэр бүлтэй болоогүй эрчүүдэд ээж нь илүү зөөлөн ханддаг. Үүнээс гадна тэд өрхийн тэргүүн болохдоо төдийлөн бэлэн биш байдаг гэнэ. 

Эрчүүдийг 27 хувь нь 27 нас хүртлээ аав, ээжтэйгээ амьдардаг

6 Эрэгтэйчүүдийн хумс эмэгтэйчүүдийн хумснаас илүү хурдан ургадаг

Эрэгтэй хүний хумс эмэгтэй хүнийхээс 20 хувь хурдан ургадаг. Иймдээ ч дэлхийн хамгийн урт хумстай хүнээр эрэгтэй хүн шалгарсан байна. Энэтхэгийн иргэн Шридхара Чиллала 1952 оноос хойш хумсаа аваагүй бөгөөд одоогийн байдлаар түүний хумсны урт 909,6 см гэнэ. Энэ нь Лондонгийн автобусны урттай ижил гэсэн үг. 

Эрэгтэйчүүдийн хумс эмэгтэйчүүдийн хумснаас илүү хурдан ургадаг

7 Дутуу унтсан ч цоглог байж чаддаг

Судалгаанаас харахад эрчүүдийн бие организм эмэгтэйчүүдийг бодвол дутуу нойртой явахад илүү дасан зохицсон байдаг бөгөөд тэд дутуу нойртой хоносноос болж төдийлөн стресстдэггүй гэнэ. Тэд нөөц эрч хүчээ ашиглаж аливаа асуудлыг хялбархан шийдвэрлэдэг байна. Үүнийгээ дагаад эрчүүдийн ой санамж төдийлөн мууддаггүй ажээ.

Дутуу унтсан ч цоглог байж чаддаг

8 Эрчүүд хоолойгоор нь аливаа хүний гадаад байдлыг тодорхойлохдоо сайн

Хүний хоолой үргэлж гадаад төрхийг нь тодорхойлдоггүй билээ. Гэхдээ эрчүүд аливаа хүнийг хоолойгоор нь таних чадвартай байдаг гэнэ. Тухайн хүний дуу хоолойгоор нас, царай, биеийн өндөр, жин зэргийг тодорхойлох чадвар зөвхөн эрчүүдэд бий. 

Эрчүүд хоолойгоор нь аливаа хүний гадаад байдлыг тодорхойлохдоо сайн

9 Дурласан хүнтэйгээ хамт байхдаа удаан алхдаг

Судалгаанаас харахад хүн бүр өөрийн гэсэн алхалтын хурдтай байдаг гэнэ. Энэ нь мэдээж олон хүчин зүйлээс хамааралтай. Гэхдээ хайртай, дурласан эмэгтэйнхээ хажууд байхдаа эрчүүд хурдаа сааруулж, бүсгүйтэйгээ нэгэн хэмнэлээр алхдаг гэнэ. Харин найз нөхөдтэйгөө алхах үед ийм зүйл тохиолддоггүй аж. 

Дурласан хүнтэйгээ хамт байхдаа удаан алхдаг

10 Эрчүүд эмэгтэй хүнээс цөөн удаа инээмсэглэдэг

Дундаж насны эрэгтэйчүүд өдөрт 8 удаа инээмсэглэдэг бол эмэгтэйчүүд өдөрт 62 удаа инээмсэглэдэг гэнэ. Энэхүү ялгаа хүүхэд наснаас эхэлж ажиглагддаг бөгөөд эрчүүд нас ахих тусам инээмсэглэх нь цөөрдөг байна. Хэдийгээр үүнийг баталсан хэд хэдэн туршилт бий ч үүний тодорхой шалтгааныг нь олоогүй аж. 

Эрчүүд эмэгтэй хүнээс цөөн удаа инээмсэглэдэг

27
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()