Эмэгтэй хүн танд талтай байгааг хэрхэн мэдэх вэ?

Залуу та хэн нэгэн бүсгүйд ухаанаа алдталаа татагдаж байгаа бол түүнийгээ өөртөө ямаршуу хандлагатай байгааг мэдэхийг хүсэх нь аргагүй юм. Ихэнх эрчүүдийн хувьд эмэгтэйчүүд оньсого шиг байдаг. Гэвч тухайн бүсгүйн өөрт хандах хандлагын талаар ойлгож мэдэх нь "Түүний араас гүйсэн хэвээр байх уу, эсвэл цагаа ямар ч найдлагагүй зүйлд үрээд байна уу" гэдгээ мэдэхэд маш чухал нөлөөтэй. Хэрэв эр хүн сонирхсон бүсгүйгээ өөрт нь талтай гэдгийг олж мэдвэл түүнийг болзоонд урих зоригтой болдог гэх мэт том ач холбогдолтой. Ингээд эрчүүддээ зориулсан сонирхолтой мэдээлэл хүргэе.

Эмэгтэй хүн танд талтай байгааг хэрхэн мэдэх вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Таны дэргэд байх даа зан ааш нь өөрчлөгддөг

Тэр таны дэргэд байхдаа сандарч, чалчаа болж байна уу? Хэрвээ тийм бол энэ нь магадгүй тэр танд талтай болсны шинж. Зарим нэг эмэгтэйчүүд шууд тантай танилцахыг хүсэж байгаагаа хэлж чаддаг боловч ихэнх нь өөрийгөө илэрхийлж чаддаггүй учраас тийм байдалд ордог. Харин та тэдний биеийн хэлийг сайн ажиглаж өөрт тань талтай эсэхийг мэдэх хэрэгтэй. 

Таны дэргэд байх даа зан ааш нь өөрчлөгддөг

2 Тантай ойрхон байхыг хичээдэг

Хэрвээ эмэгтэй хүн танд талтай байвал тэд таны биед байн байн хүрнэ. Тэр тантай ярилцаж, алхаж байхдаа үе үе таны биед хүрч, харин таныг түүн рүү огцом ойртоход хойш бололгүй, танд хүрч байвал тэр танд үнэхээр татагдсан гэсэн үг. Гэхдээ эмэгтэй хүн танд хүрэхгүй байвал таныг сонирхоогүй гэж ойлгож болохгүй. Магадгүй хүрэлцэх хэмжээнд хүртлээ сэтгэл нь нээгдээгүй, ичээд байж мэдэх юм. Тиймээс тэр танд хүрэхгүй мөртлөө нүд рүү тань эгцлэн харж байвал танд талтай гэж ойлгоход гэмгүй. Зарим охид таалагддаг эрийнхээ өөдөөс эгцэлж харахдаа ичингүйрч, харцаа доош шилжүүлдэг гэдгийг бас санаарай.

Тантай ойрхон байхыг хичээдэг

3 Таны ярьсан онигоо бүрт инээдэг

Таны мэддэг хамгийн уйтгартай, бас хамгийн тэнэг онигоонд хүртэл инээж, хөхөрч байгаа бүсгүй танд яахын аргагүй татагджээ. Харин түүний инээмсэглэл нь эелдэг бөгөөд хуурамч байгаад, онигоогоо ярьсны тань дараа өөр тийшээ харцаа шилжүүлэх юм бол тэр таны талаар боддоггүй гэж ойлгоход болно.

Таны ярьсан онигоо бүрт инээдэг

4 Таныг өөр эмэгтэйтэй байхыг хараад хардах

Хэрэв таны талтай байдаг бүсгүй тань өөр нэгэнтэй  бүсгүйтэй байхыг тань хараад хардалтын шинж тэмдэг үзүүлж байвал тэр танд гарцаагүй сайн болсны шинж. Тиймээс харилцаагаа бүүр дараагийн шат руу зориглон оруулж болно гэсэн үг. Тэр таныг өөр бүсгүйтэй хамт байхад тань садаа болох юм уу, өөртөө анхаарлаа хандуулахыг хичээснээр энэ хандлага батлагдана.

Таныг өөр эмэгтэйтэй байхыг хараад хардах

5 Үсээ оролдох

Хэрвээ эмэгтэй хүн тантай ярьж байх даа байн байн үсээ оролдож байвал тэр таны дэргэд байх даа сандарч байсан гэсэн үг. Энэ нь тухайн эмэгтэй танд талтай гэдгийг илтгэнэ. 

Үсээ оролдох

6 Таны зургийг сошиал дээр тавих

Мэдээж хэрэг найзууд эсвэл танил хүмүүс нэгнийхээ зургийг сошиал ертөнцөд тавих нь энгийн үзэгдэл ч тухайн бүсгүй таны зургийг түлхүү тавьж байвал тэр танд сэтгэлтэй болсон гэсэн үг. Хамгийн гол нь тэр тан дээр ямар филтер, эможи, гарчиг тавьж байгааг анзаарах хэрэгтэй. 

Таны зургийг сошиал дээр тавих

7 Тантай ярилцахдаа биеэ тань руу чиглүүлдэг

Мэргэжлийн сэтгэл судлаачид "Эмэгтэй хүн тантай ярьж байх үедээ бүхэл биеэ хааш нь чиглүүлж байгааг анхаар. Хэрвээ тэр тань руу бүрэн анхаарч байгаа бол тэр таныг сонирхож байгаа гэсэн үг" гэж зөвлөдөг байна. Учир нь хүн өөрийнхөө холбоо тогтоохыг хүссэн хүмүүсийг өөртөө татахын тулд тийм үйлдэл хийдэг ажээ. 

Тантай ярилцахдаа биеэ тань руу чиглүүлдэг

8 Тэр танд өөрийнхөө сул талыг харуулж байвал

Эмэгтэй хүн анхаарлыг нь татах гэсэн хүндээ өөрийн сул талыг харуулдаг. Ингэснээр тэр өөрийгөө хувь хүн гэдэг талаас нь харуулж таны өрөвдөх сэтгэлийг татахыг хичээж байгаа гэсэн үг юм. 

Тэр танд өөрийнхөө сул талыг харуулж байвал

7
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()