Английн хатан хааны гэр бүлийн хувцаслалтын нууц

Их Британийн хатан хааны гэр бүл тансаг хэрнээ өөрийн гэсэн дүрэм журам, уламжлалтай гэдгийг бүх хүн мэднэ. Тэр дундаа хатан хааны гэр бүлийн гишүүд олон нийтийн өмнө гарахдаа үргэлж зөв сайхан хувцаслаж, бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх ёстой байдаг. Гэхдээ та яагаад хатан хаан үргэлж хурц, тод өнгийн хувцас өмсдөг мөн яагаад үргэлж цүнхтэй явдаг юм бол гэж гайхаж магадгүй. Бид энэ удаа хатан хааны гэр бүлийн имжийн тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Английн хатан хааны гэр бүлийн хувцаслалтын нууц
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хатан хаан зүгээр ч нэг тод өнгийн хувцас өмсдөггүй

Хатан хаан үргэлж нэг л өнгийн тод өнгийн хувцас өмссөн нь харагддаг. Хөх, ягаан, улбар шар, нил яагаан гэх мэт.  Хэргийн учир нь тийм өнгөнд дуртайдаа ч биш ажээ. “Хатан хааны 90 нас” баримтат кинон дээр Суссексийн гүнж Софийн хэлснээр бол хатан хаан хүмүүст “Би хатан хааныг харсан” гэж хэлүүлэхийн тулд бусдаас ялгарч харагдах тод өнгийн хувцас өмсдөг байна. Үнэхээр ч тэрбээр олон хүний дундаас онцгой ялгарч харагддаг. Хатан хааны намтар судлаач Роберт Хардманы хэлснээр бол хатан хаан нэгэнтээ “Би хэзээ ч бүдэгхэн хувцас өмсөхгүй, яагаад гэвэл хүмүүс намайг танихгүй” гэж хэлсэн байна.

Хатан хаан зүгээр ч нэг тод өнгийн хувцас өмсдөггүй

2 Гүнж бүр титэм зүүдэггүй

Их Британийн хатан хаан хэдхэн онцгой тохиолдолд л титмээ зүүдэг. Эхнийх нь хурим. Нөхөрт гараагүй гүнж, бүсгүй ийм чимэглэл зүүх ёсгүй байдаг ажээ. “Титэм бол аугаа ихийн түүх” номын зохиолч Жеффри Маннын "Форбес" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа титэм нь хайр сэтгэлийн илэрхийлэл, гэр бүлдээ үнэнч гэдгийн баталгааг илэрхийлдэг гэнэ.

Сүйт бүсгүй титэм зүүх нь нэг гэр бүлээс нөгөө гэр бүлийн гишүүн болж байгаагийн илэрхийлэл байжээ. Эрт үед хаадын бүсгүй нөхөрт гарахдаа өөрийнхөө нэр бүхий титэм зүүдэг байж. Харин орчин үед ханхүү жирийн айлын бүсгүйтэй гэр бүл болохдоо титэм бэлэглэдэг уламжлал бий болжээ. Кейт Миддлтон (Kate Middleton) хатан хааны эрдэнэсээс алдарт “Гало” титэм хүртсэн бол Меган Маркл (Meghan Markel) хуримынхаа өдөр хатан хааны сүүлийн 60 жил зүүгээгүй титмийг бэлгэд авч зүүсэн юм. 

Кейт хуримынхаа дараа Диана (Diana) гүнжид Кембрижийн хунтайжийн бэлэглэсэн  “Хайрын зангилаа” гэдэг алдарт титмийг зүүсэн байх нь харагдсан.

Гүнж бүр титэм зүүдэггүй

3 Клатч цүнх, түрийвч нь халхавч болж өгдөг

Диана гүнжийн цүнхний загвар гаргагч Аня Хиндмарч  өөрийн бүтээсэн цүнхээ нэгэнтээ “халхавчийн үүрэгтэй цүнх” гэж хэлсэн нь бий. Аня Хиндмарч "Telegraph" хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Бид Диана гүнжийн цүнхийг “халхавч-цүнх” гэж нэрлэдэг юм. Жижигхэн, олон нугалаастай энэ цүнхээр тэрээр машинаас буухдаа даашинзынхаа задгай энгэрийг халхалдаг" гэжээ. Нэрээ ч бараг бүхий л гэрэл зураг дээр гүнж машинаас буухдаа цүнхээрээ энгэрээ халхалсан нь харагддаг.

Клатч цүнх, түрийвч нь халхавч болж өгдөг

4 Заримдаа цүнх гар барихаас зайлсхийхэд тусалдаг

Гүнж цүнхээ урдаа барьдаг нь бас нэг өөр зориулалттай. Кейт Миддлтон ямагт хоёр гартаа цүнх түрийвч барьж явдаг тухай гоо зүйн шинжээч Мика Майер тайлбарлахдаа: "Тэр бусадтай гар барихаас зайлсхийхийн тулд ингэдэг" гэжээ. Харин Меган бол бариултай юм уу, мөрөндөө үүрдэг цүнх барихыг эрхэмлэдэг байна.

Заримдаа цүнх гар барихаас зайлсхийхэд тусалдаг

5 Хатан хаан цүнхээрээ туслахууддаа дохио өгдөг

Их Британийн хатан хаан ямар ч тохиолдолд эелдэг байж чаддаг хүн. Хатан хааны түүхч Хьюг Викерсийн хэлснээр бол хатан хаанд тааламжгүй байдлаас гарах нууц дохио, арга байдаг гэнэ. Жишээ нь, хэн нэгэнтэй ярьж байхдаа цүнхээ нэг гараасаа нөгөөд шилжүүлж байвал яриагаа дуусгая гэсэн дохио юм. Үүнийг харсан туслах нь ярилцагчид очоод эелдгээр зөвлөх жишээний. Харин ямар нэг арга хэмжээнд дээр байж байгаад хатан хаан цүнхээ ширээний буланд тавьсан байвал эндээс түргэн явъя гэсэн дохио гэнэ.

Хатан хаан цүнхээрээ туслахууддаа дохио өгдөг

6 Эрэгтэй хүүхдүүд зөвхөн богино өмд өмсдөг

Их Британийн хатан хааны гэр бүлийн хөвгүүд найман нас хүрч байж л костюмын өмд өмсдөг уламжлал эрт цагаас эхэлжээ. Британийн гоо сайхны шинжээч Уильям Хансоны "Harper’s Bazaar" хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Урт өмд бол эрчүүд, ахлах насны хөвгүүдийн хувцас. Харин богино өмд бол хөвгүүдийнх юм. Энэ бол Англид бараг бичигдээгүй хууль. Британи даяараа үүнийг дагаж мөрддөг эсэхийг бүү мэд, юутай ч хааны гэр бүлийнхэн энэ уламжлалыг чанд баримталдаг" гэж хэлсэн байна.

Эрэгтэй хүүхдүүд зөвхөн богино өмд өмсдөг

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()