Хүн бүрийн дотор ад зэтгэр байдгийг батлах шинжлэх ухааны 10 баримт

Эмэгтэйчүүд яагаад ямагт муу залууд татагддаг юм бол гэж та хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү? Нээрээ л цөөнгүй эмэгтэйчүүд муу залуустай хамт цагийг өнгөрөөх нь бий. Ийм эрчүүд өөртөө илүү итгэлтэй, аливаа эрсдэлийг даван туулахдаа бэлэн байдаг гэсэн шинжлэх ухааны тайлбар бий. Энэ мэт хүний дотоод мөн чанарыг харуулсан сонирхолтой содон баримтуудыг бид танд хүргэж байна.

Хүн бүрийн дотор ад зэтгэр байдгийг батлах шинжлэх ухааны 10 баримт

1 Бид удирдагчаараа сэтгэцийн эмгэгийн шинжтэй хүнийг сонгодог

Хүмүүс удирдах албан тушаалд сэтгэцийн ямар нэгэн эмгэгийн шинжтэй хүнийг сонгодог. Илэрхий хүчирхийлэх шинжтэй, олонхыг доромжилж бүдүүлэг авир гаргадаг хүн байх жишээний. Нью-Йоркийн санхүүгийн салбарын манлайлагчдын дунд явуулсан санал асуулгаар тэд сэтгэцийн эмгэгийн шинжтэй, харин сэтгэл хөдлөл тун багатай болох нь харагдсан байна. Гэхдээ сэтгэцийн ийм эмгэг нь удирдах чадвартай шууд холбоотой, эмгэгийн түвшин хэдий өндөр байна, төдий чинээ бусдыг удирдах чадварын үзүүлэлт доогуур байдаг.

Бид удирдагчаараа сэтгэцийн эмгэгийн шинжтэй хүнийг сонгодог

2 Бодох цаг хугацаа алдахад гүйдэлд цохиулах шиг болдог

Хүн аливааг бодоход зарцуулах хугацаа нь хамгийн таагүй үйлдэл болдог гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Харин ч бүр нэг зүйлийг удаан хугацаагаар бодож сууснаас цахилгаан гүйдэлд цохиулахад ч бэлэн болдог тийм мэдрэмж төрдөг байна. Энэ нь хүн нэг хэвийн байдалд удаан байх дургүй, ямар нэг өөр зүйл хийж байхыг илүүд үздэгтэй холбоотой гэнэ.

Бодох цаг хугацаа алдахад гүйдэлд цохиулах шиг болдог

3 Өөртэйгөө адилгүй хүнийг шууд л өөрөөсөө доогуур үнэлдэг

Хүн төрөлхтний түүхэнд өөртэй нь энэ зэрэгцэхийг хүсээгүйн улмаас бусдыг харгис хэрцгийгээр алсан тохиолдол цөөнгүй бий. Жишээ нь, хүмүүс өөрсдөөс нь арай өөрөөр бодож сэтгэдэг, эсвэл ямар нэгэн үйлдлийн бэрхшээлтэй хүнийг шууд л дутуу үнэлж, доогуур үнэлдэг.

Оюутнуудын дунд явуулсан нэг судалгаагаар тэдэнд орон гэргүй, хар тамхичин хүмүүсийн зургийг үзүүлэхэд тархинд нь бага зэрэг идэвхжил явагдаж байсан бол тэднээс хөрөнгө ихтэй, нийгмийн байр суурь дээгүүр хүмүүсийн зураг харуулахад тархины үйл ажиллагаа нь эрс нэмэгдэж байв.

Үүнээс гадна залуу хүмүүс ахмад настнуудад хандах хандлага маш муу байдаг нь тогтоогджээ. Тэд өндөр настай хүмүүсийг өөрсдөө ч хавь муу хүмүүс гэж боддог байна.  Харин таван настай хүүхдүүд бол өөртэй нь огт адилгүй хүмүүст дургүй байдаг аж.

Өөртэйгөө адилгүй хүнийг шууд л өөрөөсөө доогуур үнэлдэг

4 Онцгүй хүмүүсээс ч эерэг зүйл олж хардаг

Тааламжгүй, шуналтай ч юм уу, мэдрэмжгүй зэрэг араншинтай эрчүүд эмэгтэйчүүдэд илүүтэй аятайхан мэдрэмж төрүүлдэг байна. Хувиа хичээсэн, сэтгэцийн үл ялиг гажуудалтай, танхай хүмүүс бусдад илүү татагддаг. Иймэрхүү онцгүй араншин нь тухайн хүнийг өөртөө итгэлтэй, эрсдэл даван туулах чадвартай хүн шиг харагдуулдаг байна.

Онцгүй хүмүүсээс ч эерэг зүйл олж хардаг

5 Бид өөрийнхөө чадварын илүү дээгүүр үнэлэх хандлагатай байдаг

Амьдрал дээр бидний ихэнх нь өөрийнхөө мэдлэг чадвар, зан аашаа хэтрүүлэн үнэлэх хандлагатай байдаг байна. 

Үүнээс гадна хүмүүс өөрөө өөртөө илүү их итгэлтэй байж өөрийгөө бусдаас дээгүүр тавих хандлага бас бий. Шоронд сууж байгаа гэмт хэрэгтэн гэхэд л өөрийгөө бусдаас эрх чөлөөтэй хүмүүсээс ч илүү их хүнлэг, шударга, итгэмээр хүн гэж боддог байна. Энэ бүхэн нь хүн өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотой юм.

Бид өөрийнхөө чадварын илүү дээгүүр үнэлэх хандлагатай байдаг

6 Бусдын зовлонгоос таашаал авдаг

Бидний олонх нь ийм сонин мэдрэмжтэй байдаг. Ялангуяа бага насны хүүхдэд энэ зан байдал нь илүүтэй ажиглагдана. Дөрвөн настай хүүхэд өөр нэгнийг шаналан тарчлахыг хараад хөгжилтэй зүйл мэтээр хүлээн авч баярладгийг анзаарч байсан л биз дээ?

Бусдын зовлонгоос таашаал авдаг

7 Ихэнх хүн хувь заяаны төөрөгт итгэдэг

Хүн бүр нь шударга ёс байх ёстой гэдэгт итгэхийг хүсдэг байна. Гэсэн хэдий ч эцсийн дүндээ бид бусдад тохиолдож байгаа золгүй явдлуудыг зөвтгөх хандлагатай байдаг юм. “Зайлуул, үүнийг хүртэх ёстой л байж дээ” гэх мэтээр. Энэ нь ДОХ туссан юм уу, хүчиндүүлсэн хүнийг буруутган ертөнцийг үзэх үзлээ тэнцвэржүүлэх хандлага гаргадаг байна. Баячууд, хөрөнгө ихтэй хүмүүсийн тухайд тэд мөн л хөдөлмөрийнхөө үр шимээ хүртэж байна гэх мэтээр зөвтгөх хандлагатай байдгийг нийгэм судлаачид тогтоожээ.

Ихэнх хүн хувь заяаны төөрөгт итгэдэг

8 Бид бүгд хоёр нүүртэй

Бусдын алдаа дутагдлыг хэн бусдаас түрүүлж чанга дуугаар хэлж байна, тэр хүн өөрөө дутагдлын үүр байх нь бий. Жишээ нь бид “Хулгайчийг бариарай гэж хулгайч л хамгийн түрүүнд хашгирдаг” гэж ярьдаг шүү дээ. Ер нь хүмүүс бусдын алдаа дутагдлыг шүүн тунгааж хэлэлцэх хандлагатай байдаг. Тухайлбал, яг адилхан буруутай атлаа өөрийг нь хуурсан гэж бусдыг шүүмжлэхээс биш өөрийнхөө алдааг дурдахгүй байх жишээний. 

Бид бүгд хоёр нүүртэй

9 Бид бүгдээрээ адгийн амьтад

Олон нийтийн сүлжээ нь хувь хүний сөрөг талуудыг илүү их хөгжүүлдэг гэдэг дүгнэлтэд социологичид хүрчээ.  Бүгд л нэг их шүүмжилсэн, ёс суртахуунгүй үйлдэл гаргах хандлагатай бадгийг бид мэднэ. Яагаад гэвэл бид энэ үйлдлийнхээ хариуд ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэгт итгэлтэй байгаа болохоор тэр гэнэ. 

Бид бүгдээрээ адгийн амьтад

10 Миний үзэл бодол бусдынхаас илүү гэж боддог

Ихэнх тохиолдолд хүмүүс өөрийнхөө үзэл бодол, санааг бусдынхаас үргэлж илүү гэж үзэх хандлагатай байдаг. Цаазаар авах ялын талаар явуулсан нэг судалгаагаар судалгаанд оролцогчид өөрсдийгөө зөв хэмээж эсрэг бодолтой байсан хүмүүсийг үл тоомсорлож байгаа нь анзаарагдсан байна. Тэд өөрсдийнхөө үзэл бодлыг зөв гэдгийг нотлох гэж чармайж байгаа нь ч харагджээ.

Миний үзэл бодол бусдынхаас илүү гэж боддог

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()