Маяачуудыг гайхамшигтай соёл иргэншилтэй байсныг батлах зүйлс

Сүүлийн хэдэн арван жилд олон нийтийн анхаарал сонирхлыг эртний Маяачуудын соёл иргэншил аргагүй татах боллоо. Төв Америкийн тэр ширэнгэн ойгоос гайхамшигт хотын туурь, цац суварга, одон орон математикийн гайхамшигт зүйлсийн ул мөр олсоор байгаа нь ийн сонирхол татаж байгаа юм. Маяачууд хүн төрөлхтний өнөөгийн хөгжил дэвшилд асар их нөлөө үзүүлсэн тун нарийн уран барилга, хэл соёл, гал зуух, хоолны соёл үлдээжээ. Олон жил судалгаа шинжилгээ, малтлага хийсээр байгаа ч энэ гайхамшигт ард түмэн хаанаас ирж яаж энэ том эзэнт гүрнийг байгуулсан гэдгийг тайлж чадаагүй л байна. Гэхдээ маяачуудын гайхамшигт соёл иргэншлийн талаарх олон зүйлээс дараах хэдийг дурдая.

Маяачуудыг гайхамшигтай соёл иргэншилтэй байсныг батлах зүйлс
72 цагийн турш 72%
Хаах
Сурталчилгаа

1 Тэд бөмбөгөөр тоглодог анхны зохион байгуулалттай тоглоомыг сэдсэн

Сагсан бөмбөг хөлбөмбөг зэрэг спортуудын эхийг хэдэн мянган жилийн өмнө Төв Америкийн ширэнгэн ойд тавьсан гэдгийг та мэдэх үү? Өнөөгийн эдгээр спортыг шүтэн бишрэгчид маяачууд гэж хүмүүс байсан гэдгийг мэдэх ч үгүй биз. Тэдний бөмбөгөөр тоглодог энэ тоглоом нь үхлийн аюултай байсан гэнэ. Тус тоглоомын тэмцээн бүр үхэл амьдралыг шийддэг шашны ёс байжээ.

Тэд бөмбөгөөр тоглодог анхны зохион байгуулалттай тоглоомыг сэдсэн

Гватемалын Тикаль үндэсний хүрээлэнд анх удаа асар том малтлага хийх үеэр 3000 орчим жилийн настай таван ч талбай гарч ирсэн байна. Судлаачид эндбөмбөгөөр наадах анхны зохион байгуулалттай, багийн тэмцээн хийдэг байсан байж гэж дүгнэжээ. Алтан медаль, сая сая долларын шагналын оронд маяачууд амьдрах эрхийн төлөө өрсөлддөг байж. Ялсан багийнхан амьд үлддэг бол ялагдагчдын амиар бурханд тахил болгон өргөж газар доорхи ертөнцөд мөнхөд нойрсуулахаар илгээдэг байжээ.

Маяачуудын тэмцээн хатуу чулуун талбай дээр, биеэ элдэв янзаар будсан “тамирчид” голд нь хүний гавал хийсэн найман кг-ын резинэн бөмбөгөөр нааддаг байсан байна. Бөмбөгийг гартаа хүргэлгүйгээр өөр хоорондоо дамжуулж, сагсных шиг цагирганд оруулдаг байжээ.

2 Маяачууд та бидний дуртай хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнийг бий болгосон

Бидний өнөө дурладаг олон сайхан хоолыг маяачууд анх боловсруулж хийдэг байсан гэнэ. Тэд хамгийн анх какаогийн үрийг нухан, шарж халуун шоколад хийдэг байжээ. Маяачууд мөн л какаог илүү их амтлаг болгож "M & Ms", болон  "Snickers" шиг амттан хийдэг байж. Харин тэд халуун шоколадыг шашны ёслолын үеэр ууцгаадаг байж. Тэд какаог бурхнаас илгээсэн ариун ундаа гэж үзэж валют, төлбөрийн хэрэгсэл мэт ашигладаг байсан байна. Испаничууд Төв Америкт очоод үүн дээр нь саахар, сүү нэмээд илүү амтат ундаа бүтээгдэхүүн гаргасан байна.

Мөн Маяачууд гуакамол, эрдэнэ шишийн буурцаг, зөгийн балны коктейл зэргийг хэрэглэж байжээ.

Маяачууд та бидний дуртай хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнийг бий болгосон

3 Тэд сүмээ гэрэлтүүлэхийн тулд гялтгануур хэрэглэдэг байжээ

2008 онд Гондурасын нутагт байдаг маяачуудын сүмээс гялтгануур материалын ул мөр олсон байна. Үүнийг тэд гэгээн сүмүүддээ байрлуулж, нарны гэрлийг ойлгон илүү гэрэлтүүлэх зорилгоор ашигладаг байсан гэж үзэж байна. Тэд бас одон орны хөдөлгөөнийг дүрслэхээр цац суварга барьж байгуулсан. Маяачууд өөрийнхөө цаг үед одон орон судлалын талаар хамгийн их урагшилж хөгжсөн улс. Тэд одон орны үйл явцыг судлахын тулд Кукульканы сүм шиг олон гайхамшигт байгууламж босгосон байдаг.

Тэд сүмээ гэрэлтүүлэхийн тулд гялтгануур хэрэглэдэг байжээ

4 Маяачууд “Тэг”-ийн онолыг гаргасан

Олон түүхч тэгийн онол хамгийн анх Вавилонд VI зууны үед бий болсон гэж үзэж байжээ. Тэгвэл Маяачууд энэ онолыг VI зууны үед бие даан хөгжүүлсэн байна. Тэд тэгийг угаагуурын тосгуурын хэлбэртэй дүрсэлдэг байсан аж.

Маяачууд  “Тэг”-ийн онолыг гаргасан

5 Маяачууд од нарны хөдлөгөөнийг хэмждэг байсан

Маяачууд нарны хөдөлгөөнийг хэмжихийн тулд шатыг нарны хөдөлгөөнийг дагуулж байгуулснаар шатан дээгүүр сүүдэр гулгаж буй мэт тусахаар хийсэн бөгөөд үүнийгээ могойн гулгаа гэж нэрлэдэг байжээ.

Маяачууд од нарны хөдлөгөөнийг хэмждэг байсан

6 Тэд ширэнгэн ойн гүнд аугаа их соёл иргэншил байгуулсан

Хамгийн сонирхолтой нь Маяачууд тэр шигүү, ширэнгэн ойн гүнд ийм их соёл иргэншлийг бүтээн байгуулж чадсан бэ гэдэг асуудал. Бусад том соёл иргэншлүүд бол  өөрсдийн эзэнт гүрнээ хуурай газарт, хуурай уур амьсгалд байгуулж, хот суурингаа босгож удирдлагын нэгдсэн төвлөрөл бий болгож байсан байдаг.

Маяачуудын оршин байсан тэр газар байгаль цаг уурын хувьд тогтворгүй байсан хэдий ч  тэд тухайн бүс нутгийнхаа байгалийн баялаг давс, гал уулын царцмаг зэргийг хөгжил цэгцлэлтдээ чадмаг ашигладаг байжээ.

Тэд ширэнгэн ойн гүнд аугаа их соёл иргэншил байгуулсан

29
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()