Ганцхан тавилга ашиглан гэрээ хэрхэн тохилог харагдуулах вэ?

Аливаа газрын дотоод заслыг ихэнхдээ олон төрлийн тавилгын хослолоор хийдэг. Харин сүүлийн үед ганцхан тавилгаар тухайн газрын өнгө төрхийг тодорхойлох хандлага бий болжээ. Энэ үүднээс бид өрөөний дотоод заслыг өөрчилж чадах тавилгуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. Ингэснээр таны гэр нэг л өнгө орох шиг болно гэдэг бид итгэлтэй байна.

Ганцхан тавилга ашиглан гэрээ хэрхэн тохилог харагдуулах вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Кофены ширээ

Орчин үеийн зочны өрөөг кофены ширээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үнэндээ, таны буйдан, зурагт, хана, тааз дээр юу ч байсан хамаагүй хүний анхаарал зочны өрөөний ширээн дээр төвлөрч байдгийг санаарай. Тиймээс кофены ширээг зөв сонгох нь маш чухал. Ерөнхийдөө модон болон шилэн ширээ өрөөг илүү гэрэлтүүлдэг учраас тус тэдгээрээр хийгдсэн ширээг сонгох нь тохиромжтой. Өнгөний хувьд шилэн ширээнд номин ногоон эсвэл цэнхэр өнгө зохимжтой байдаг бол модон ширээнд хүрэн бор эсвэл улбар шар өнгө зохимжтой байдаг. Хэлбэрийн хувьд мэдээж зуувaн хэлбэртэйг сонгох хэрэгтэй. 

Кофены ширээ

2 Утлагын өрөөний өнгө

Мэдээж хэрэг өнгө гэдэг аль ч өрөөний дотоод засалд чухал ч  унтлагын өрөөнд өнгө хамгийн том нөлөөтэй зүйл байдаг. Учир нь хүн амьдралынхаа гуравны нэгийг орондоо унтаж өнгөрөөдөг тул унтлагын өрөөний өнгө нүдэнд тааламжтай байх ёстой. Унтлагын өрөөгөө цагаан өнгөөр чимэглэвэл энэ нь энх тайван, амар амгаланг бий болгоно. Цагаан өнгөний дотоод засал чимэглэл нь маш энгийн бөгөөд чамин байж чадна. Гэвч цагаан өнгө нь орон зайн хувьд цэлгэр, ариун мэт сэтгэгдэл төрүүлдэг хэдий ч, орны бүтээлэг, дэр зэрэг дагалдах зүйлсийг тод өнгөөр шийдэж өгөх нь оновчтой байдаг. Мөн саарал (нэлээд төвийг сахисан өнгө)-ыг цагаантай хослуулах нь бас тохиромжтой. Унтлагын өрөөнд сонгодог цагаан өнгийн тавилга, ор, шкаф зэрэг нь сийлбэртэй  байх нь элбэг дэлбэг, тансаг, гайхалтай сэтэгдлийг төрүүлдэг.

Утлагын өрөөний өнгө

3 Толь

Толийг ихэвчлэн өрөөний орон зайг илүү том болгож харагдуулахын тулд ашигладаг. Мэдээж хэрэг та хүсэх юм бол толиор илүү ихийг хийж болно. Та хүссэн хэмжээ хэлбэрийн толийг өрөөндөө тавьж тухайн өрөөгөө илүү гэгээлэг мэт харагдуулах боломжтой. Мөн хүсэх юм бол олон өнгийн толь ашглаж өрөөний өнгө төрхийг солонго мэт болгож болно.

Толь

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()