Оросын уламжлалт аргаар тос багатай амтат пирожки хийцгээе!

Та ямар нэг хоол хийж, гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барихаа шийдэж амжсан уу? Хэрэв хараахан хоолоо сонгож амжаагүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд оросуудын брэнд болсон хоол болох "пирожки" хэрхэн хийдэг жорыг хүргэж байна.

Оросын уламжлалт аргаар тос багатай амтат пирожки хийцгээе!

1 Орц:

  • Сүү: 400 гр
  • Өндөг: 4 ш
  • Сахар: 1 аяга
  • Исгэгч: 11 гр
  • Гурил: 1 кг орчим
  • Давс: 2 цайны халбага
  • Ургамлын тос: 6 хоолны халбага
  • Мах: 1 кг орчим
  • Сонгино: 1 ш

Орц:

2 Хийх арга

Эхлээд сүүнийхээ талыг сахарныхаа талтай бага зэрэг халаагаад хөөлгөгчөө хийгээд 15-20 мин малгайтай болтол нь байлгана. Дараа нь үлдсэн сүүгээ бага зэрэг халааж болсон хөөлгөгчтэй зуурмагийг нэмж сайн холиод өндөгнүүдээ хийнэ. Сайтар хольсны дараа үлдсэн сахар, давс, есийн тосоо хийнэ.

Хийх арга

Бүгд холигдоход гурилаа аажмаар хийнэ. Зуурмагийг гараас салдаг зөөлөн болтол нь гурил хийнэ. Тэгээд гурил хөөлгөх саваа тослоод гурилаа хийгээд гялгар уутаар бүтээж бага зэрэг халаасан шарах шүүгээ хийнэ.

Ойролцоогоор цаг орчмын дараа гаргаж нухчаад дахиад шарах шүүгээндээ 30-40 минут хийнэ. Шарах шүүгээгээ аль болох дулаан градустай байлгахыг хичээгээрэй. Гурил болж байх хооронд шанзаа бэлдэх хэрэгтэй. Шанзыг бэлдэхдээ Мах, сонгиноо хэрчиж бэлдээд хольж давсаар амтална. Тэгээд гурил болсны дараа 1 см орчим болгож элдээд аяга юм уу тавгаар хэлбэр гаргаад, шанзаа хайр найргүй хийгээд чимхээд тосолсон лист дээр тавина. Эцэст нь шарах шүүгээнд хийхээсээ өмнө сүүгээр пирожкины гадна талыг арчвал өнгөлөг болно. Шарах шүүгээнд 15-20 минутын турш болгосны эцэст пирожки тань бэлэн болно. 

3 Та сайхан хооллоорой!

Та сайхан хооллоорой!

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()