Таныг жинхэнэ эр хүн болгох хатуу сорилтууд

Өнөөгийн ертөнцөд хариуцлагаас зайлсхийх, эмзэг шийдвэр гаргах, бие бялдар, ёс суртахууны сорилт гэх мэт бэрхшээлээс зайлсхийдэг залуус мундахгүй. Энэ бүхнээс дөлөөд л байх юм бол та хэн ч биш, хэн ч өөрийг тань үнэлэхгүй, хүндлэхгүй, хайрлах ч үгүй. Үнэхээр хүмүүс хүнд хэцүү зүйлтэй тулгарахгүй юмсан, бэрхшээл бүү тохиолдоосой билээ гэж боддог ч, хатуу сорилтууд нь эр хүнийг улам хатуужуулж, төлөвшүүлж байгааг ойлгодоггүй. Тэгвэл ямар эр хүнийг жинхэнэ эр хүн гэдэг юм бэ? Энэ тухай өнөөдөр бид өгүүлэх болно.

Таныг жинхэнэ эр хүн болгох хатуу сорилтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Эрүүл хооллолт

Пицца, өөхтэй мах, төрөл бүрийн сүмс, шоколад, хийжүүлсэн ундаа, шар айраг гээд дуртай бүхнээсээ татгалзах гээд  үзээрэй. Судалгаанаас үзэхэд эрчүүдийн ихэнхэд нь соёл иргэншлийн үнэт зүйл болох энэ бүхнээс татгалзах нь ямар ч боломжгүй зүйл шиг санагддаг байна. Гэтэл үнэн хэрэгтээ эрчүүдэд энэ мэтийг даван туулах тэвчээр, хатан зориг бий. Нэг сар тэвчээд үз л дээ, тэгэхэд л юу яриад байгааг маань ойлгоно. Идэж уух дуртай зүйлээсээ татгалзаж чаддаг хүн гэдэг бол хүчирхэг хүний шинж. Архичин, хар тамхичингуудад бол тийм чанар байхгүй.

Эрүүл хооллолт

2 Бүлээн ус уу, хүйтэн ус уу?

Хүйтэн усанд орох ашигтай гэж нэг хэсэг хүмүүс хэлж байхад нөгөө нь бүлээн усанд орох нь зүйтэй гэсэн маргаан үргэлжилсээр л. Гэхдээ бид үүнийг ялгаж салгаж алиных нь зөв гэдгийг батлах гээгүй ч хэлж чадах нэг зүйл бол эрчүүд, ер нь олон хүн хүйтэн усыг онцгүй, таагүй, бараг өвчин тусгана хэмээн  эмээдэг нь л үнэн. Нээрээ л хэн хүн хүйтэн усанд зогсоод байж чадах уу. Ийм хүн бол гадаа хөдөө майханд хонож, өвсөн дээр унтаж, халуун хоолгүй байж чадахгүй юм шүү дээ. Халуун хүйтэн усандаа ч гол биш, гэхдээ л бүлээн ус, хүйтэн усны алийг сонгох нь таныг тэвчээр, хатуужилтай эсэхийг шалгах анхны шалгуур юм. Халуун усаар шавшуулаад байдгаа болиход бие бялдар тань хатуужилтай, хүчирхэг болохоос гадна хамгийн гол нь та өөр бусад ачаалал, бэрхшээлийг даван туулах тэвчээр олж авна.

Бүлээн ус уу, хүйтэн ус уу?

3 Бие бялдрын хөгжил

Спортоор хэр хичээллэдэг вэ? Ямар хариу гарч байна. Ер нь спортоор хичээллээд сүрхий байдаггүй юм гэхэд гүйж, туухай өргөж, алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Энэ нь таныг чийрэгжүүлж, хүчирхэг болгоно. Заримдаа энэ залхуутай, утгагүй, мөнгө үрсэн ажил юм шиг санагдаж болох ч энд таны тэвчээр хатуужил хэр зэрэг вэ гэдэг нь харагдана. Дасгал хөдөлгөөн хийснээр бие бялдар сайтай болоод зогсохгүй оюун санаа ч мөн цэгцэрдэг юм шүү. Тиймээс та хэчнээн хүчирхэг байна төдий чинээ асуудлыг өргөн хүрээтэй харж түргэн шийдвэрлэх чадалтай байна.

Бие бялдрын хөгжил

4 Ноцтой нөхцөл байдлаас гарах шаардлагатай үед биеэ хамгаалж чаддаг байх

Хүнд сэтгэлзүйн, эдийн засгийн, шашны гээд янз бүрийн асуудал тулгарч болно. Хүмүүс хооронд ч мөн гэнэтийн, танаас шалтгаалаагүй олон асуудал тулгардаг. Дээрэмчин халдах, алан хядагчид дайрах, барилга нурах, машин дэлбэрэх, хэсэг залуу гэм буруугүй нэгнийг зодож дээрэмдэх гээд л...Ийм тохиолдол бүрт хүнд өөрийгөө хамгаалах мэдрэмж төрж эндээс яаж зайлсхийх вэ гэдэг бодол урган гарна. Гэхдээ ийм үед энэ бүхнээс яаж мултран гарах вэ гэдгийг биш харийн ийм нөхцөлд хэрхэн эр зориг тэвчээртэй байх тухай ярих гэж байна. Өөрт тань юу ч тохиолдоогүй, ямар нэг аюул учраагүй байлаа ч гэсэн та сул дорой нэгнийг хамгаалах хүн чанартай байх ёстой.

Английн хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч Роя Лернера бүсгүй өөрийнх нь орох дуртай уушийн газар луу дайрсан гурван ч алан хядагчийг улаан гараараа хөөж чадсан тухай та дуулсан уу?

Нэг талаас нь харвал алуулчхаж мэдэх тэнэг үйлдэл мэт боловч, нөгөө талдаа бол олныг гайхшруулсан эр зориг. Алан хядагчдаас бусдыг аварна гэдэг хүнд. Тэр өөрөө хутганы олон шархтай үлдсэн дээ харамсана гэж үү? Тэр олон хүний амь аварсандаа л баяртай байх болно.

Хэнд хэзээ алан хядагч довтлоод тэдэнтэй тулалдана гэж бодож байх билээ. Гэхдээ л өөрийгөө хамгаалж чадахгүй хүмүүст туслах хэрэг шаардлага гарахыг хэн байг гэх вэ. Тохиолдохгүй гэх газаргүй. Ийм үед л  жинхэнэ эр хүн байх хэрэгтэй гэсэн үг. Жинхэнэ эр хүн гэдэг бол эрсдэлээс айдаггүй баатар юм шүү дээ.

Ноцтой нөхцөл байдлаас гарах шаардлагатай үед биеэ хамгаалж чаддаг байх

5 Даргынхаа өмнө ч гэсэн үзэл бодлоо хамгаалж чаддаг бай

Олон  хүн ажил олгогчтойгоо маргалдахаас эмээдэг нь тийм ч гайхаад байх зүйл биш. Өнөө цагт ажил олж хийнэ гэдэг амаргүй, сайн ажил олно гэдэг бүр ч хэцүү. Ийм болохоор дарга удирдлагынхаа өөдөөс хатуу үг хэлж цалин мөнгөгүй, гудамжинд гарахыг хэн хүсэх билээ.

Гэхдээ энэ бүхэн хүндлэл хүлээх биш, харин өөрийгөө золиосолж байгаа хэрэг. Таны дарга хэн ч байлаа гэсэн тантай л адил жирийн хүн шүү дээ. Хэрэв та түүнд ажиллаж байгаа бол ажлаа л сайн хийх ёстой, компанийхаа л төлөө зүтгэх ёстой. Гэхдээ энэ нь маргаан мэтгэлцээнээс зугтаж, санал зөрөлдөөний үед өөрийнхөө үзэл бодлын эсрэг, дуулгавартай тэнэг нэгэн бай гэсэн үг биш. Ямар нэг зүйлийн талаар өөрт тань санал байвал шууд л хэлж бай. Аль нэг зүйлийг арай илүү сайнаар хийж болмоор бол түүнийгээ санал болго.

Хамгийн сүүлд хэлэхэд хэн ч "босс" болж болно, ганцхан ажил хэргийн яриа сөргөлдөөн гарлаа гэхэд хэн нэгнээс илүүтэй ажил чухал гэдгийг ямагт санаж байх ёстой.

Даргынхаа өмнө ч гэсэн үзэл бодлоо хамгаалж чаддаг бай

6 Бүсгүйчүүдэд шударга хандаж бай

Хүссэн ч эс хүссэн ч эрчүүд хэн нэгэн бүсгүйтэй амьдралаа холбож цаасан дээр бичигдээгүй үүрэг хариуцлага хүлээдэг. Хамгийн гол дүрэм бол бүсгүйдээ шударга хандах юм. Энэ бол түүний хийж байгаа бүхнийг зөв хэмээн хүлээн зөвшөөрч бай гэсэн үг биш, харин ямар үед чи эр хүний ёсоор ямар нэгэн зүйлээс болж харилцаагаа төгсгөх үед өөрийнхөө санаа бодлыг шударгаар, нууж хаалгүй хэлдэг байхад оршино. Шударга байна гэдэг нь өөрийнхөө болоод бүсгүйн ч хайран цагийг үрэхгүй байхад тустай гэдгийг ойлгоорой. Хэрвээ хэн нэгэн эмэгтэйд хайртай бол хайртайгаа хэлж, түүнийг хуурсан бол үнэнчээр өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөг байгаарай.

Бүсгүйчүүдэд шударга хандаж бай

27
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()