Тамирчид ямар шалтгаанаар их спортоо орхидог вэ?

Оросын уран гулгалтын тамирчин, олимпын мөнгөн медалийн тамирчин Женя Медведева өлмийндөө гэмтэл авсны улмаас дасгал сургууль хийхээ зогсоож, удахгүй спортыг орхих гэж байгаа тухай мэдээ тархлаа. Одоо тэрээр телевизийн хөтлөгч болж “Мөсний эрин” нэвтрүүлэг хөтлөхөөр төлөвлөж байгаа сураг байна. Ер нь яагаад алдрын өндөрлөгт хүрч, үзэгч олон, хөгжөөн дэмжигчдийнхээ хайр талархлыг хүлээж  явсан тамирчид их спортоо орхих ямар шалтгаан байдаг юм бол? Бид өнөөдөр энэ сэдвээр уншигчдадаа сонирхолтой мэдээ хүргэхээр бэлтгэлээ.

Тамирчид ямар шалтгаанаар их спортоо орхидог вэ?

1 Гэмтэл

Нэртэй тогооч, телевизийн хөтлөгч Гордон Рамзи (Gordon Ramsey) нэгэн цагт “Глазго Рейнжерс” мэрэгжлийн  клубын нэртэй хөлбөмбөгч байсан бөгөөд дэлхий аваргад оролцохоор мөрөөдөж байсан ч өвгөндөө гэмтэл авснаас болоод энэ бүхнээ орхиход хүрсэн байна.

Яг ийм шалтгаанаар спортыг орхисон өөр бас нэг нэртэй тамирчин бол Испанийн хөл бөмбөгч, дуучин Хулио Иглесиас (Julio Iglesias) юм. Тэрээр автомашины осолд орж нуруундаа гэмтэл аван хөлөө хугалснаас болоод Мадридын “Реал”-ын хаалгач болох мөрөөдөл нь талаар болсон юм. Эмнэлэгт хэвтэж байхдаа гитар тоглож сураад, улмаар Испанийн хамгийн амжилттай дуучин болсон түүхтэй. Нөгөө талд нь эмчийн дүгнэлтийг үл хэрэгсэн ажил амьдралаа өөдрөг авч явах тохиолдол зөвхөн спортод ч төдийгүй амьдралд байна аа.

Гэмтэл

Украин гаралтай Германы нэрт уран гулгагч Алена Савченко өнгөрсөн онд тав дахь олимпоосоо Германы багт алтан медаль авчирсан. 34 настай тамирчин хөлдөө мэс засал хийлгэж, олон ч удаа дасгалжуулагч, хосоо сольсон байна. Хүмүүс түүний зан араншинтай хэзээ ч таарч тохирдоггүй,  тэгээд ч тийм мэс заслын дараа түүнийг мөсөн дээр хүнд хүнд үзүүлбэр хийх байтугай, хөл дээрээ босож чадах болов уу гэж байсан ч тэр талбайд эргэн гарч ирсэн юм.

2 Ялагдал

Агуу тамирчид үргэлж амжилт гаргаж, ялан дийлээд байдаггүй. Авьяаслаг сагсанбөмбөгч Майкл Жордан (Micheal Jordan) "Би тоглолт бүрдээ, ялангуяа хүчтэй довтолгооны үедээ ч багтаа оноо авч чадахгүй байсан үе бий. Миний 9000 гаруй шидэлт амжилтгүй болсон юм шүү дээ. Надад яг тоглолтын төгсгөлд шийдвэрлэх  шидэлт хийлгэхээр 26 удаа бөмбөг ирэхэд би алдаж байсан юм. Би нэг алдаанаас эргээд л ахиад алдаж байсан. Ингэж байж л би амжилтад хүрсэн" гэж бусдад ярьдаг байжээ.

Тэр  тэмцээний үеэр хамгийн олон оноо авч байсан ч баг нь плей-офф-т орохгүй хэвээр л байсан юм. Тэр бүү хэл хамгийн сүүлийн тэмцээнийхээ үеэр тэрбээр талбайгаас 4 минут гарч, алга болсон гэдэг. Гэхдээ өчнөөн удаагийн ялагдал, хожигдлын дуулиантай байсан ч Жордан спорт, ялангуяа сагсан бөмбөг сонирхогчдын домог, бэлгэ тэмдэг, мянга мянган тамирчны үлгэр жишээ болж үлдсэн юм.

Ялагдал

Оросын уран гулгагч Юлия Липницкая 15 насандаа олимпын түүхэн дэх хамгийн залуу тамирчин болж Путины алга ташилтаар шагнуулан мандаж байлаа. Гэтэл Юлия үзүүлбэрийнхээ үеэр хэд хэдэн алдаа гаргаж улмаар алтан медалийг Аделина Сотников хүртсэн. Хожим Юлия анорекси буюу жингээ алдах өвчнөөр шаналах болжээ. Ингээд хоёр жил өнгөрөхөд тэрбээр жингээсээ болоод, бас сэтгэцийн асуудлаас болон их спортоо орхихоор шийдсэн байна.

Спортыг орхих шийдвэр гаргана гэдэг хэцүү. Өглөө болгон л за өнөөдөр юу болох бол гэсэн бодолтойгоор сэрдэг байсан юм. Эмнэлэгт хэвтэж байхдаа би байнга сэтгэл зүйчтэй ярилцдаг байсан. Тэндхийн мундаг сэтгэл зүйчид намайг амьдралын эрч хүчтэй болоход минь тусалсан” гэж Юлия Липницкая хэлж байжээ.

3 Хориг

Зарим тамирчны хувьд өөрөө ч хүсээгүй байхад, өвчин эмгэг ч биш, бүр хувийн амьдралын элдэв асуудал ч биш, нас нь ч болоогүй байхад зөвхөн шүүхийн хоригоос болоод их спортыг орхих нь бий.

Америкийн нэрт уран гулгагч Тоня Хардинг 1994 онд АНУ-ын аварга болж “жинхэнэ өсөх ирээдүйтэй, хамгийн сайхан ёс зүйтэй тамрчин” гэгдэж байлаа. Гэтэл түүнийг өрсөлдөгч Нэнси Кэрригэн рүүгээ зэрлэгээр дайрсных нь төлөө 500 цагийн олон нийтийн ажил хийх, уран гулгалтын ямар ч тэмцээнд оролцох эрхийг хасаж шийтгээд гурван жилийн тэнсэн харгалзах ял өгсөн юм. Аваргын төлөө өрсөлдөхгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ мэдэрсэн Тоня мэргэжлийн рестлингээр хичээллэж эхэлсэн болов ч хэдэн жилийн дараа спортыг бүр орхиж хүүхдээ харах болсон юм.

Хориг

4 Хобби

Усан дээрх бүжгийн дэлхий болон Европын олон удаагийн аварга Мария Кисилева телевизэд ажиллахын тулд спортоо орхижээ. Тэр Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид сурч байх үедээ анх спортоор хичээллэж эхэлсэн байна. Тиймээс их сургуулиа төгсөөд ч телевизийн сэтгүүчлийнхээ ажлыг спорттой хослуулж байсан юм. Гэтэл нэвтрүүлэг нь ч тэр, оролцох тэмцээн уралдаан нь олшроод л байлаа. Ингээд л тэр усан дээрх, тэр ганган бүжиг, хөгжим шоугаа орхиход хүрсэн ажээ.

Боксын тамирчин Майк Тайсон мөн л энэхүү шалтгаанаас болж спортоо орхисон гэж ярьдаг. Тэр байнга л кино, шоу, цуврал кинонд оролцох болсон. 2012 онд тэр бүр өөрийнхөө намтарчилсан шоуг театрт тавьж байсан удаатай.

Хобби

5 Мөнгө

Тамирчинд амжилтынх нь төлөө улсаас байр өгсөн гэнэ гэвэл нэг их гайхаад манай тамирчны амьдрал сайжирч гэж бодохын хэрэггүй. Оросын хамгийн баян тамирчны нэг бол газрын теннисийн тамирчин Мария Шарапова юм. Тэрээр шагналын тавцангаас бараг бууж байгаагүйтэйгээ нэгэн адил реклам сурталчилгааны гэрээгүй өнгөрч байгаагүй.

Мөнгө

Уран гулгалтын төрлөөр олимпын аварга болж байсан 15 настай Алина Загитавагийн талаар японы сэтгүүлчид нэгэн сонирхолтой сурвалжлага бэлтгэсэн байна. Тус нэвтрүүлгээр Алинагийн хувийн амьдралыг олон нийтэд зарласан юм. Тэрээр засвар хийгээгүй нэг өрөө байранд, эмээ эгчтэйгээ хамт амьдардаг байв. Гэсэн ч тэр өнөөдөр ямар ч реклам сурталчилгааны гэрээ хийгээгүй өнөө л байрандаа амьдарч байна. Пенчаны өвлийн олимпоос алтан медальтай ирснийх нь төлөө түүнд машин өгсөн ч, жолооны үнэмлэхгүй Алина машинаа аав ээждээ бэлэглэсэн байна.

“Орост өнөөдөр олимпын тамирчдынхаа сурлагад анхаарч хөнгөлөлт үзүүлж байгаа юм алга. Ердөө л “Манай тэнхим, салбарт олимпын аварга суралцана” гэдэг том урианаас цаашгүй. Уг нь “манай тэнхим салбараас олимпын, дэлхийн, Европын аварга төрнө” гэвэл өөр юмсан” хэмээн Олимпын хоёр удаагийн аварга Андрей Моисеев хэлж байна.

Америк хөлбөмбөгийн тамирчин Уэйн Шребе ид тоглож байхдаа Холбооны лигэд нэг биш удаа тоглож хэдэн жилийн дараа 50 сая ам.доллартай болоод залуу тамирчдыг дэмжих сан байгуулж, хувьцааны арилжаа хийн амьдрах болсон жишээтэй. Эндээс үзэхэд шагнал бол амжилтад нэг нөлөөлдөггүй нь харагдаж байна.

Их Британи, Швед, Норвегид бол шагналынх нь төлөө тамирчдад мөнгөн урамшуулал өгөөд байдаггүй, ганцхан олимпд оролцоно гэдэг юунаас ч илүү нэр төрийн хэрэг байдаг байна.

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()