Дундад зууны үед бүсгүйчүүд хувцаслалт дээрээ юу анхаарах ёстой байсан бэ?

Дундад зууны үеийн загварын талаар ярих үед бидний толгойд шууд л үдэшлэгийн даашинзтай, алтан гоёл чимэглэлтэй бүсгүйчүүд санаанд буудаг. Гэтэл үнэн хэрэгтээ дундад зууны үеийн хувцаслалт нь кинон дээр гардаг шиг биш гэнэ шүү. Зарим тохиолдолд бүсгүйчүүдийн өмсөх хувцсыг нь дээрээс тодорхойлж өгдөг байжээ. Ингээд дундад зууны үеийн бүсгүйчүүдийн хувцаслалтын дүрэмтэй танилцацгаая. 

Дундад зууны үед бүсгүйчүүд хувцаслалт дээрээ юу анхаарах ёстой байсан бэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1. Бурхнаас өгсөн зүйлийг л өмс

Дундад зууны үед шашны дүрэм, журам, номлолыг баримталдаг байсан. Тиймээс ч хэрвээ тухайн бүсгүй "боол" бол нэг төрлийн хувцастайгаа эзнийдээ очдог байжээ. Хэрвээ тэрээр ордны эмэгтэй бол хувцаслалтаараа үүнийгээ илтгэх ёстой. Ингээд хэрвээ та дундад зуунд амьдарч байсан бол бүхий л амьдралынхаа туршид нэг л хувцас өмсөх ёстой байжээ. Язгууртнууд шинэ хувцас худалдаж авч өмсөж болох ч энэ ард иргэдийн дургүйцлийг төрүүлэх байсан юм. Энэ журмыг сүмийнхэн баталсан байна. 

2. Гэрээсээ гарахдаа үсээ далд хийх

Орчин үед бүрх малгайн доор үсээ нуух нь тийм ч загварлаг биш билээ. Английн зохиолч Жейн Остины зохиолд бүсгүйчүүд үргэлж л малгай өмсөж гардаг. Тухайн хүний хувцаслалт, толгойн дээрх гоёл чимэглэл нь түүний нийгэмд эзлэх байр суурь, ажил мэргэжил, гэр бүлийн байдлыг нь тодорхойлдог байна. Дээр үед үс засалтаа өөрчлөхийн өмнө уг үс засалт нь өөрийнхөн  байр сууринд тохирох эсэхийг бодож үзэх хэрэгтэй байжээ. 

3. Эд баялгаа гайхуулах

Библид их зан, шунал, ташаалыг хориглодог бөгөөд тухайн үеийн христийн шашинтнууд өөрийн хөрөнгийг гайхуулах ёсгүй байжээ. Үүнээс гадна хориотой зүйлсэд алт, торго багтдаг байсан юм. Ингээд Засгийн Газраас хориотой хувцаслалтын журмыг гаргасан бөгөөд худалдаачны гэргийг хүртэл хилийн чанадаас авчирсан содон, чамин хувцас өмсөх хориотой байсан гэнэ. Тэд туулай, үнэг эсвэл муурын арьсаар хийсэн хувцас л өмсөх эрхтэй байв.

4. Задгай үс-секс бэлгэ тэмдэг

Дундад зууны үед хувцаслалтаараа бусдаас ялгарч болохгүйгээс гадна үсэндээ ч анхаарал хандуулах хэрэгтэй байжээ.

Тухайн үед задгай тавьсан үсийг секс бэлгэ тэмдэг гэж үзэж байсан учир зөвхөн биеэ үнэлэгчид л үсээ задалдаг байсан гэнэ. Францын Арль хотод хэрвээ үсээ нуусан биеэ үнэлэгчтэй таарвал түүний алчуур, малгайг тайлж түүнийг илчлэх хэрэгтэй байжээ. 

5. Гутлын өндөр

Эмэгтэйчүүдийн гуталны хэлбэр, материал болон гуталны өндөрт хүртэл дүрэм журам гэж байсан юм. Өндөр гутланд их материал ордог учир илүү үнэтэй байжээ. Их хэмжээний материал ашиглах нь тансаг байдлын илрэлд тооцогддог байв. 

Дундад зууны үеийн эмэгтэйчүүдэд ажиллах боломж, эрх гэж байхгүй байсан ч тэдний өмсөж буй зүйл нь гэр бүлийн нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлдог байжээ.

6. Номон дээрх зураг даруухан байх хэрэгтэй

Энэ дүрэм нь сурах бичигт ч хамааралтай байсан. Жишээлбэл:, анатомын хичээлийн ном дээр жирэмсэн эмэгтэй болон түүний дотор эрхтнийг харуулсан зураг дээр ч толгой дээр нь үсийг нь далдалж зурдаг байжээ.

7. Хууль зөрчихийг оролдох хэрэггүй

Тухайн үед бүсгүйчүүдийн хувцаслалтын хэв маягийг хадгалахын тулд тусгай цагдаа нар гардаг байсан бөгөөд гоёж, гангарсан бүсгүйчүүд цагдаа нарын нүднээс нуугдаж, сүм рүү ордог байсан юм. Тухайн үеийн баян бүсгүйчүүд хурдан хөдөлгөөнтэй, гүйлгээ ухаан сайтай байжээ. Улс орон, хаан, сүм тэдэнд юу гэж ч зөвлөсөн тэд нуугдах аргыг хэзээд олж, үзэсгэлэнтэй харагдаж чаддаг байсан аж. 

5
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()