Бөөрний эмгэгийн үед биед илрэх шинж тэмдгүүд

2019-02-03, 15:34
2,251

Хүний бөөр нь биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулах замаар цусыг шүүж, даралтыг тогтворжуулж, яс, шүдний бөх бат байдлыг хангаж байдаг маш чухал үүрэгтэй эрхтэн юм. Олон өвчин эмгэг нь бөөрний үйл ажиллагаанд асуудал үүссэнээс шалтгаалдаг тул биед илрэх шинж тэмдгүүдийг ажиглаж, тэдгээр асуудлуудыг эрт үед нь илрүүлэх нь зүйтэй. Ингээд та бүхэнд бөөрөнд гэмтэл учирсан, эмгэг гарах нөхцөл тавигдсан үед биед ямар шинж тэмдгүүд илэрдэг талаар мэдээллийг хүргэе.

Бөөрний эмгэгийн үед биед илрэх шинж тэмдгүүд

1. Нурууны дээд хэсгээр өвдөх

Нурууны дээд үеэр өвдөх нь бөөрөнд гэмтэл учирсны хамгийн түгээмэл шинж тэмдэг. Ихэвчлэн таллаж өвдөх бөгөөд зарим тохиолдолд халуурах, шээсэнд өөрчлөлт орох зэрэг нөлөө дагуулдаг. Нурууны дээд хэсгээр гэнэт хатгуулж өвдөж байвал бөөрөнд халдвар орсон, чулуу үүссэн байх өндөр магадлалтай.

2. Шээс ялгаруултанд өөрчлөлт илрэх

Ямарваа нэгэн байдлаар шээс ялгаруултанд өөрчлөлт гарах нь бөөрний үйл ажиллагаанд доголдол, гэмтэл учирсны шинж. Хамгийн түгээмэл тохиолддог өөрчлөлт нь шээс хөөстэй гарах, шээх давтамж багасах, бараан өнгөтэй гарах, шөнийн цагаар шээс их хүрэх, өвдөлттэй гарах зэрэг байдаг.

3. Хавагнах

Илт шалтгаангүйгээр хавагнах нь бөөрний эмгэгийн бас нэгэн том шинж юм.  Бөөр нь биеэс илүүдэл шингэнийг ялгаруулахад хүндрэлтэй болсон үед нүүр болон үе мөчинд хаван үүсдэг.

4. Арьсан дээр тууралт гарах

Бөөр цуснаас илүүдэл бодисыг ялгаж чадахгүй болсноос үүдэн арьс хүчтэй загатнаж, дээр нь тууралт, биржрүү үүсдэг. Илүүдэл бодисууд эдүүдэд хуримтлагдаж арьсыг хуурайшуулан загатнуулж байгаа гэсэн үг. Зориулалтын тосон түрхлэг, крем ашиглан загатнааг намдааж болно.

5. Амьсгал давчдах

Бөөрний үйл ажиллагаа муудсанаар цусны улаан эсүүд дэх хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг. Ингэснээр амьсгалахад хүндрэлтэй болох, амархан амьсгаадах шинж тэмдэг илэрнэ.

6. Аманд төмөр амтагдах

Хоолны дуршил буурах, эсвэл аманд төмөр амтагдах нь бөөрний ажиллагаа муудаж, цусанд илүүдэл бодис хуримтлагдсанаас шалтгаалдаг аж.

7. Ядрах

Эрүүл бөөр нь ясны чөмгийг идэвхжүүлж, цусны улаан эс үүсгэхэд нөлөөлдөг "эрифропоетин" гэх дааврыг ялгаруулж байдаг. Харин өвчилсөн бөөр нь тэрхүү дааврыг хангалттай ялгаруулж чадахаа больдог тул цусны улаан эс, хүчилтөрөгчийн хэмжээ нь багасна. Үүнээс шалтгаалж хүний тархи, булчин ядарч, төвлөрөх чадвар мууддаг байна.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()