Бидний өмсөх дуртай "UGG" гутлыг хэрхэн хийдэг вэ?

2019-02-02, 16:49
4,964

Хөлд эвтэйхнээс гадна маш дулаахан "Агг" (Ugg) гутал нь хүйтэн, сэрүүний улиралд охид бүсгүйчүүдийн №1 сонголт болдог хэвээрээ байна. Өнгөрсөн зууны эхэнд Австрали, Шинэ Зеландын фермерүүд анх өмсөж эхэлсэн тэрхүү гутал өдгөө дэлхий даяар алдаршиж, айл бүрийн гутлын тавиур дээр заавал байдаг болжээ. Тэр ч байтугай "Агг" гэдэг нь зөвхөн брэндийн нэр биш, тийм төрлийн гутлыг бүхэлд нь төлөөлдөг нэр болж хувираад байна. Ингээд та бүхэнд "Агг" нь эх нутаг Австралидаа хэрхэн үйлдвэрлэгддэг болохыг зурган мэдээллээр харуулъя.

Бидний өмсөх дуртай "UGG" гутлыг хэрхэн хийдэг вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Австралид байрлах "AUSTRALIAN UGG ORIGINAL" брэндийн үндсэн үйлдвэрээс аяллаа эхлүүлье. Энэ бол зүгээр л нэг хятад дамжлагын үйлдвэр биш, жинхэнэ уламжлалт аргаар гараараа оёдог үйлдвэр аж.

Гол материал нь хонины нэхий. Элдэн зөөлрүүлж, өнгө оруулсан нэхийнүүд үйлдвэр дээр ирнэ.

Мөн өнгө оруулсан илэг иржээ.

Ус нэвтэрдэггүй, бат бөх илгээр гутлын эх биеийг хийсэн байгаа нь энэ.

Удаан өмссөн гутлын ул аль нэг тийшээ хэлбийх асуудал гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд "Агг"-ын уланд нэмэлт хуванцар улавч дэвсэж өгдөг.

"Агг"-ын ганц сул тал нь тэгшхэн ул гэж ихэнх бүсгүйчүүд хэлдэг. Цас, мөсөн дээр явахад хальтирах эрсдэл өндөр байдагтай холбоотой.

Гэхдээ "Агг"-ынхан цас ихтэй орны хүмүүст зориулсан арзгар ултай гутлыг үйлдвэрлэж байгаа аж.

Үстэй улавч.

Залгаж наахдаа маш болгоомжтой хандана. Үсийг нь гараар тайрна. 

Ажилчин өөрөө машин дээр оёно.

Улыг нь нааж, улавч дэвсэх л үлджээ.

Олон төрлийн гуталны үлгэрүүд.

Үлгэрт тааруулан арьсыг зүсэх прессер.

Үйлдвэрийн дотоод зохион байгуулалт маш эмх цэгцтэй.

Оригиналь хайрцаг нь ийм байдаг.

Дэлгүүрт хүргэгдэхэд бэлэн болсон "Агг"-ууд.

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()