Жуулчдын хөлд сүйдсэн алдартай газрууд

Орчин үед жуулчид аялах газраа олон нийтийн сүлжээнээс хайдаг болжээ. Саяхан хийгдсэн судалгаагаар аяллаар явж байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь интернет дээрх мэдээлэл, зар сурталчилгаанаас очих газраа сонгодог болсон гэдгийг тогтоосон байна. Мэдээж хэрэг интернэт дэх сурталчилгаанууд зарим нэг газруудыг бусдаас илүү онцлох нь мэдээж. Харамсалтай нь үүнээс болж тэдгээр газрууд олны хөлд дарагдаж өөрсдийн өнгө зүсээ алдаж эхэлжээ. Ингээд та бүхэнд жуулчдын хөлд сүйдсэн газруудын талаар мэдээллийг хүргэж байна. 

Жуулчдын хөлд сүйдсэн алдартай газрууд

1 ФиФи арлын Маяа наран шарлагын газар, Тайланд

Энэхүү наран шарлагын газрыг Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)-гийн гол дүрийг бүтээсэн 2000 оны "The Beach" кино дэлхийд алдартай болгосон бөгөөд 2013 оны үед өдөрт 5000 гаруй хүн тус газарт зочилдог байжээ. Өдгөө хүмүүсийн гарт сүйдсэн тус наран шарлагын газрыг орон нутгийн эрх баригчид тодорхойгүй хугацаагаар хаасан байна. 

ФиФи арлын Маяа наран шарлагын газар, Тайланд

2 Зул сарын арлын Шүрэн эрэг, Австрали

Шүр болон сувд ихтэй гэдгээрээ алдартай энэхүү далайн эрэг 2015 онд цахим ертөнцөд нэрд гарснаас болоод ердөө аравхан сарын дотор жуулчдын хөлд талхлагджээ. Үүнээс болж тус нутгийн далайн амьтдын 90 хувь нь устаж үгүй болсон юм.

Зул сарын арлын Шүрэн эрэг, Австрали

3 Гуаира хүрхрээ, Бразил болон Парагуайн хил

Гуаира хүрхрээ нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээний нэгд тооцогддог байжээ. Уг хүрхрээ 1982 онд ойролцоох усан цахилгаан станц нурах үед үүссэн үерт автаж үгүй болжээ. 

Гуаира хүрхрээ, Бразил болон Парагуайн хил

4 Алтамирагийн агуй, Испани

Испанийн Алтамирагийн агуйд эрдэмтдийн тооцоолсноор одоогоос 20,000 гаруй жилийн өмнө зурсан хадны зурагнууд байдаг бөгөөд тэдгээрийг ЮНЭСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн байдаг аж. Тус зургуудыг үзэхээр жилд хэдэн зуун мянган жуулчид зочилдог байсан ч 2002 онд Засгийн газраас агуйг хаажээ. Хүмүүсийн амьсгалаас ялгарч буй чийг зурагнуудыг бүдгэрүүлж эхэлсэн учраас эрх баригчид ийм шийдвэр гаргасан байна.

Алтамирагийн агуй, Испани

5 Чакалтаяа уул, Боливи

18,000 жилийн өмнө тогтсон мөнх цастай Чакалтаяа уул нь Боливийн хамгийн их хүн очдог газруудын нэг байжээ. Харамсалтай нь дэлхийн дулаарал болон жуулчдын буруу үйлдлээс үүдэж тус уулын цас хайлж дууссан байна.

Чакалтаяа уул, Боливи

6 Номул Пирамид, Белиз

2013 онд Төв Америкт орших Белиз улсын нэгэн зам барилгын компани зам барихад шохойн чулуу хэрэгтэй байсан учир хамгийн ойр байрлах байгалийн баримлыг ашиглажээ. Энэ нь 2300 жилийн настай Майягийн пирамид байсан гэнэ. Тэд энэхүү алдарт түүхэн олдворыг залхуугаасаа болж нураасан боловч 24.000 ам долларын торгууль төлжээ.

Номул Пирамид, Белиз

7 Пүүпо нуур, Боливи

Энэхүү нуурын эхийг ойролцоох амралтын газрын бүтээн байгуулалтад ашиглахын тулд 2013 онд боосон байна. Үүнээс болж тус нуур ердөө 3 жилийн дотор ширгэсэн байна. 

Пүүпо нуур, Боливи

8 Бялуун хад, Австрали

Энэхүү хад нь ер бусын тэгш бөгөөд үүгээрээ 2014 онд интернетийн од болсон юм. Харамсалтай нь хэтэрхий олон хүн хадан дээр гарч тогтцыг нь өөрчилснөөс болоод 2015 онд орон нутгийн удирдлага хөл хорио тогтоожээ. 

Бялуун хад, Австрали

9 Ража Ампат арал, Индонези

Үзэсгэлэнтэй шүрэн эргээрээ алдартай Ража Ампат арлын хүрээлэн буй орчин 2017 оны үед хүмүүсийн хөлд дарагдсаны улмаас мөхлийн ирмэгт ирээд байжээ. Индонезийн Засгийн газар тус аралд 18.9 сая ам.долларын хохирол учирсан гэж тогтоосон ба хүмүүсийн жуулчлахыг 2018 онд хориглосон юм.

Ража Ампат арал, Индонези

10 Дакбил хад, АНУ-ын Орегон муж

Орегон мужийн Дакбил хад нь өөрийн өвөрмөц тогтцоороо алдартай байжээ. Гэвч 2016 оны 8-р сарын 29-нд хэсэг бүлэг этгээдүүд тус хадыг нураасан байна. Тэд "Нэг найз маань дээрээс нь унаж хөлөө хугалсан учраас хариугаа авахаар шийдсэн" гэж энэ үйлдлээ тайлбарлажээ.

Дакбил хад, АНУ-ын Орегон муж

11 "Понт Дэс Артс" , Парис

"Понт Дэс Артс"  нэртэй энэхүү гүүрэн дээр Парисийн хосууд ирж бие биенийхээ нэрийг бичсэн цоожийг үлдээдэг уламжлал бараг 100 гаруй жилийн турш үргэлжилжээ. Харамсалтай нь хэдэн мянган цоож гүүрний даацыг хэтрүүлж нурах аюул нүүрлэсэн учраас Парис хотын удирдлага гүүрний хашлагыг шилээр сольсон байна. 

"Понт Дэс Артс" , Парис

12 Хүмүүсийн гарт сүйдэж болох газрууд

Мэдээж хэрэг жилд хэдэн мянган хүн очиж үздэг алдартай газрууд сүйдэх аюулд байсан хэвээр байна. Жишээ нь Хятадын "Цагаан хэрэм"-ийн тоосгыг нутгийн иргэд хулгайлж эхэлсэн бол алдарт усан дээрх хот Венецийн даац хэтэрч эхэлсэн тул Италийн Засгийн газар жилд ирж буй хүмүүсийн тоог хязгаарлаж эхэлжээ. 

Манай улсад  ч гэсэн олон түүхэн дурсгалт газрууд сүйдэх аюулд орж байгаа учраас аяллаар явж буй хүмүүс зөв, соёлтой, байгаль дэлхийгээ хайрлаж ухамсартай аялахыг хүсье.

Хүмүүсийн гарт сүйдэж болох газрууд

23
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()