Эмэгтэйчүүдийг дур булаам харагдуулдаг 5 зүйл

Энэ бол гадаад дүр төрх, үс засалт, нүүр будалт биш юм. Ямар ч эмэгтэйг үзэсгэлэнтэй болгодог хэд хэдэн зүйл байдаг бөгөөд энэ бол түүний зан араншин аж. Гэхдээ сүүлийн үед туранхай, нарийн бэлхүүстэй, сайхан хөлөөр бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг тогтоож байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь тийм ч чухал зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Ингээд бүсгүйчүүдийг илүү үзэсгэлэнтэй болгодог зүйлстэй танилцацгаая. 

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдуулдаг 5 зүйл

1 Түүний сонирхол

Өөрийн гэсэн сонирхол хоббитой эмэгтэйчүүд бусдын нүдэнд илүү үзэсгэлэнтэй харагддаг. Учир нь тэдний нүд гэрэлтэж байдаг юм. Хобби, дуртай ажил, бүхий л төрлийн ярианд өөрийн үзэл бодлыг илэрхийлж чаддаг бүсгүйчүүд олны өмнө үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Ингээд түүний сонирхлын талаар яригдаж эхлэхэд бүсгүйн нүд гялалзаж, тэрээр маш их сэтгэл хөдлөлтэйгөөр энэ бүх зүйлээ илэрхийлдэг юм. 

Хэн нэгэнд таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн эмэгтэй болон зүгээр л өөрийнхөө сонирхол, сэтгэл хөдлөлийг илэрхийлж буй эмэгтэйг таниж мэдэхэд тун хялбар. Хэдийгээр тухайн хүн надад энэ зүйл таалагддаг гэж хэлж байгаа ч түүний нүд гялалзахгүй.

Довлатов: "Үнэмшилтэй худлаа ярих гэдэг нь худал хуурмаг зүйл биш бөгөөд харин уран зохиол юм" гэж хэлж байсан учир бүсгүйчүүдийн худал ярихыг хааяа уучлаж болох л юм. 

Түүний сонирхол

2 Түүний шаналал, халамж

Бусдын төлөө үнэн сэтгэлээсээ санаа зовж буй хүнийг харахад таатай байдаг. Энэ бол зөвхөн бусдын оронд өөрийгөө тавиж үзэх ойлголт биш юм. Бид заримдаа бусдыг ойлгох хэрэгтэй цаг үетэй тулгардаг хэдий ч тухайн мөч хэр их үнэтэй, чухал болохыг мэдээгүйн улмаас үнэн сэтгэлээсээ бусдын төлөө санаа зовж чаддаггүй.

Тухайн эмэгтэй асуудлын шалтгааныг харах нь бусдын нүдэнд таатай харагддаг. Тэрээр өөрийгөө бусдын оронд тавьж үнэн сэтгэлээсээ шаналах, зовних нь түүнийг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг аж.  

Бүсгүй таны төлөө чин сэтгэлээсээ санаа зовниж байхад тэр таны нүдэнд үнэхээр үзэсгэлэнтэй харагдах болно. 

Түүний шаналал, халамж

3 Түүний ухаан

Өмгөөлөгч бүсгүйтэй гэрлэсэн Жорж Клуни бүсгүйчүүдийн бас нэгэн хамгийн секси зүйл нь түүний ухаан гэжээ. 

Мэдлэгтэй, ухаалаг бүсгүйчүүд өөрийн чадварыг амьдралынхаа бүхий л нөхцөл байдалд тохируулан ашиглаж чаддаг юм. Эртний Грекийн Гетерүүд улсын удирдагчдын анхаарлыг ихээр татдаг байсан аж. Учир нь тэдэнтэй улс төр, математик, логик гээд л бүхий сэдвээр ярих боломжтой байжээ. 

Гүйлгээ ухаан сайтай бүсгүйчүүд уурлах нь илүү амархан байдаг гэнэ. Яагаад гэвэл бид тэдний сэтгэл санааны байдлыг зөв цаг хугацаанд олж хараагүйд оршино. 

Түүний ухаан

4 Хөгжилтэй, адал явдалд дуртай байх

Адал явдалд дуртай, хөгжилтэй бүсгүйчүүд олны анхаарлыг ихээр татдаг. Хэтэрхий их зантай бүсгүйчүүд олны өмнө хэзээ ч усан санд орж чадахгүй. Учир нь тэд нүүрнийхээ будгийг арилгах, үс засалтаа муухай болгохоос үргэлж эмээх болно. Харин адал явдалд дуртай бүсгүйчүүд бол хүссэн үедээ ус руу үсрэнэ. Тэдэнд нүүр будалт, үс засалт тийм ч хамааралтай биш юм.

Хөгжилтэй бүсгүйчүүд амьдралаас аз жаргалыг мэдрэхийг хүсдэг бөгөөд замд нь ямар нэгэн саад учирсан ч энэ бол тэдний хувьд санаа зовох асуудал биш аж. Тэд тэргүүн хатагтай мэт харагдах нь уйтгартай бас утгагүй гэдгийг мэднэ. Хэрвээ тэдэнд хумсаа хугалаад аз жаргалыг мэдрэх гэсэн сонголтыг тавибал хөгжилтэй бүсгүйчүүд хүлээн зөвшөөрөх болно. 

Хөгжилтэй, адал явдалд дуртай байх

5 Түүний тэвчээртэй байдал

Сэтгэл зүйн тэвчээртэй байдал нь олны анхаарлыг ихээр татдаг учир зоригтой, тэвчээртэй байх нь эрэгтэй, эмэгтэй бүхий л хүмүүсийг чимдэг юм. Хачирхалтай нь эрчүүдэд өөрийнхөө асуудлыг өөрөө шийдвэрлэж чаддаг бүсгүйчүүд таалагддаг гэнэ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд тусламж гуйх нь энгийн үзэгдэл. Энэ төрлийн бүсгүйчүүд бусдаас тусламж төдийлөн гуйдаггүй бөгөөд та түүнд саналаа өөрөө тависнаар л туслах боломжтой юм. 

Түүний тэвчээртэй байдал

35
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()