Үс ихээр унаад байгаа үед юу хийх хэрэгтэй вэ?

Үс нь гадаад төрх, ерөнхий стилийг тодотгож өгдөг хүний хамгийн гол чимэг тул түүнд учирсан аливаа асуудалд яаралтай анхаарал хандуулах нь зүйн хэрэг юм. Үсний уналт нь ихэвчлэн үсний угийн уутанцар орчимд цусан хангамж дутагдсанаас шалтгаалж үүсдэг. Хэдийгээр уг асуудлыг шийдэх бүрэн хэмжээний эмчилгээ хараахан гарч ирээгүй байгаа ч үсний хурдацтай уналтыг зогсоох, цаашлаад өтөл насанд халзрахаас сэргийлэх үр дүнтэй олон аргууд бий.

Үс ихээр унаад байгаа үед юу хийх хэрэгтэй вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Асуудлыг илрүүлэх 

Үсний уналт нь хүний биед өдөр тутам тохиолддог ердийн үзэгдэл бөгөөд аливаа эмгэгийн шинж тэмдэг огтхон ч биш гэдгийг дурдах хэрэгтэй. Дунджаар бид өдөрт 80 ширхэг үсээ алдаж байдаг. Харин энэ тоо нь нэмэгдсэн мэт санагдах, бохирын хоолой бөглөрөх нь ихсэх, эсвэл саман дээр бараг туг үс үлдэж байвал та нөхцөл байдалд нэн даруй шинжилгээ хийж эхлэх хэрэгтэй. Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн гуравны нэг нь амьдралынхаа аль нэг үед үс ихээр унах, шингэрэх асуудалтай тулгарсан байдаг аж. 

Шалтгааныг олох

Юуны түрүүнд та үснийхээ ихээр унаж байгаагийн шалтгааныг олох хэрэгтэй. Магадгүй та саяхан химийн эмчилгээнд орсон, эсвэл тайвшруулах эм уусан, үсээ будуулсан, хими хийлгэсэн байж болно. Эдгээр ажиллагаанд хэрэглэгддэг бодисууд үсэнд хүчтэй нөлөө үзүүлдэг.

Мөн биед тань дааврын өөрчлөлт гарсан эсэхийг шалгуулах хэрэгтэй. Дааврын өөрчлөлт нь жирэмслэлт, эрт цэвэршилттэй хамааралгүйгээр гарч болно. Хэрэв таны ууж байгаа эм үс уналтанд нөлөөлж байвал эмчээс зөвлөгөө авч өөр тохирсон эм уух, эсвэл курс дуустал хүлээж болно. Жишээлбэл бамбай булчирхайн эмчилгээ дуусч, асуудал нь арилсан үед үсний ургалт бас эргээд хэвийн байдалдаа очдог.

Үс арчилгаандаа анхаарах

Чийгшүүлэх ангижруулагч хэрэглэж хэвших нь зүйтэй. Гол нь ангижруулагчийн найрлага дахь тослогийн хэмжээ тэнцвэртэй, үсийг бэхжүүлдэг "липид" гэдэг бодис агуулагдсан байх ёстой. Цусны эргэлтийг сайжруулахын тулд хуйханд массаж хийх, шүдтэй самаа бөөрөнхий самаар солих арга хэмжээ аваарай.

Аминдэм түлхүү хэрэглэх

Эмийн сангаас биотин, фолийн хүчил, миноксидил, загасны тос гэсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглээрэй. 

Түүнчлэн сарын тэмдгийн үед илэрдэг төмрийн дутагдал нь үсний уутанцар дахь уураг ялгаруулалтанд нөлөөлөх боломжтойг санах хэрэгтэй. 

Ачаанаас салах

Үс ихээр унаж байгаа үед үсэн дээр очих ачааллыг ихэсгэх нь зөв зүйл биш. Залгадаг үс, дредлок зэрэг гоёлууд нь үсийг зулгааж, уутанцарт нь ачаалал өгдөг. Мөн та үсээ аль болох түргэн ургуулъя гэж бодож байвал үсний салаалсан үзүүрийг нь байнга тайрч байгаарай.

Хоолны цэсээ өөрчлөх

Оливийн тос, авокадо болон бусад ногоон өнгөтэй хүнсний ногоог цэсэндээ нэмээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь зөвхөн бодисын солилцоог сайжруулаад зогсохгүй коллаген ялгаруулалт, үсний ургалтыг түргэсгэдэг.

Үсээ гэмтээхээс сэргийлэх

Нойтон үсээ самнахгүй байх, дэрний даавуун уутыг торгон уутаар солих, үс угаах давтамжаа багасгах зэрэг арга хэмжээ авч үсээ гэмтэлгүй байлгаж болно. Мөн аль болох сүлжихгүй байх, олон удаа будуулахгүй байх хэрэгтэй. 

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()