Дэлхийд алдартай орон орны амьд хүүхэлдэйнүүд

Өөртөө болон эрчүүдэд таалагдахын төлөө байгаагаасаа илүү үзэсгэлэнтэй  болохыг хүсдэг эмэгтэйчүүд их бий. Төгс төгөлдөр лүү тэмүүлэх бүсгүйчүүдийн хүсэл хязгааргүй.  Зарим эмэгтэйчүүд сайхан эмэгтэйг туранхай, гоолиг галбиртай яг л "Барби" шиг байх ёстой гэж боддог. Энэ нь магадгүй охидын багадаа тоглодог барби хүүхэлдэйтэй холбоотой юм. Бид та бүхэнд жинхэнээсээ хүүхэлдэй болж хувирахаар шийдэж өөрсдийгөө "Амьд хүүхэлдэй" болгосон бүсгүйчүүдийг танилцуулж байна. 

Дэлхийд алдартай орон орны амьд хүүхэлдэйнүүд

1 Анжелика Кенова (Angelica Kenova)

Өөрийгөө "Орос барби" гэж нэрлэсэн энэ бүсгүй бол Анжелика Кенова юм.  Тэрбээр хүүхэд байхаасаа хүүхэлдэй шиг болохыг хүсдэг байжээ. Энэ хүсэл нь охиноо хүүхэлдэй шиг байлгахыг хүссэн эцэг, эхээс нь эхлэлтэй юм.

Анжелика Кенова (Angelica Kenova)

2 Анастасия Шпагина (Anastasia Shpagina)

Анастасия Шпагина хоёр жилийн турш Японд амьдарч байжээ. Тэрбээр өвөрмөц хоолойтой бөгөөд таван хэлээр ярьж чаддаг. Бүсгүй "YouTube" дээр хэрхэн нүүр будалт хийх талаар бичлэг оруулдаг ба хүүхэлдэй шиг харагдах нь байгалийн бэлэг биш. Гол нь өөртөө маш их анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн ярьжээ.

Анастасия Шпагина (Anastasia Shpagina)

3 Андресса Дамиани (Andressa Damiani)

Андрессагийн гадаад төрх нь яг л Барби мэт. Барби-тай адилхан болохын тулд тэрээр линз зүүж, тусгай нүүр будалт хийдэг. Тэрбээр хөхөө 2 размераар томруулах хагалгаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд цахим ертөнцөд өөрийн зургаа байршуулахдаа огтхон ч фотошоп ашигладаггүй байна. Андресса өөрийн амьдралын тухай бичлэг хийснээр дэлхий даяар танигдсан юм.

Андресса Дамиани (Andressa Damiani)

4 Катя Вествуд (Katya Westwood)

Америкийн иргэн Катя Вествуд Японы вэб сайтуудын анхааралд маш их өртсөн. Тэрбээр Япон хүүхэлдэй шиг царайтай ба "Kotakoti" хэмээх нууц нэрийн дор өөрийн түүхийг цахим ертөнцөд хуваалцдаг байна. Олон хүмүүс Катя Вествудыг фотошоп хэрэглэдэг хэмээн буруутгаж байсан ч, энэ нь амжилт олоогүй юм. Япон болон Хятадын өсвөр насныхан түүний нүүр будалтыг их сонирхдог бөгөөд амьд хүүхэлдэй байдаг гэдэгт итгэх болжээ.

Катя Вествуд (Katya Westwood)

5 Арюна Тардис (Ariuna Tardis)

Украйны Одеса хотод бас нэгэн амьд хүүхэлдэй амьдардаг бөгөөд түүнийг Арюна Тардис гэдэг юм. Тэрбээр төрөл бүрийн нүүр будалт, шивээс, персинг гэх мэт санаанд орсон бүгдийгээ өөр дээрээ турших дуртай ажээ. 

Арюна Тардис (Ariuna Tardis)

6 Мария Оз (Maria Oz)

Мария Озийн шүтэн бишрэгчид түүнийг өөр ертөнцөөс ирсэн хэмээн үздэг ажээ. Учир нь тэрбээр харийн хүн мэт том нүдтэй. Мария Оз нь зураач, загвар зохион бүтээгч мэргэжилтэй юм.

Мария Оз (Maria Oz)

7 Ксения Реин (Ksenia Rein)

Ксения Реин бол АНУ-д ажиллаж, амьдардаг Орос бүсгүй юм. Тэрбээр өөрийн гэрэл зургуудыг цахим хуудсандаа байршуулснаар цөөнгүй шүтэн бишрэгчидтэй болжээ. 

Ксения Реин (Ksenia Rein)

8 Елена Шейдлина (Elena Shaddlina)

Елена Шейдлинаг түүний шүтэн бишрэгчид Фея Цветов гэдэг нэрээр нь сайн танина. Тэрбээр байгальд мод болон амьтдын чимээг сонсож гэрэл зураг даруулах дуртай Елена Шейдлина нүүр будалтдаа өдөрт 2 цаг зарцуулдгаас гадна үргэлж сайхан галбиртай байхын тулд  байнга хоолны дэглэм барьдаг байна.

Елена Шейдлина (Elena Shaddlina)

9 Яна Крюкова (Yana Kryukova)

Яна Крюкова баян айлд төрсөн учир багаасаа тансаг өссөн байна. Тэрбээр "Бага байхад манай гэрийнхэн маш олон хувцас, гоёл чимэглэлийн зүйлс авч өгдөг байсан. Тэр нь түүний ирээдүйд нөлөөлсөн хэмээжээ.

Яна Крюкова (Yana Kryukova)

10 Линдси Вудс (Lindsey Woods)

"Бразилийн Барби" нэртэй Линдси Вудс нь жинхэнэ барби болох хүсэлдээ хөтлөгдөн олон тооны хагалгаа хийлгэсэн бөгөөд цахим ертөнцөд олон мянган шүтэн бишрэгчтэй болоод амжжээ. 

Линдси Вудс (Lindsey Woods)

11 Бриджит Грей (Bridget Gray)

Бриджит Гре 12,000 ам.долларыг гоо сайхны хагалгаандаа зориулсан байна. Түүний хүүхэлдэй мэт өөрчлөгдөхийг хүссэн хүсэл нь ийнхүү өөрчлөгдөхөд хүргэжээ. Бриджит Грейгийн хувьд Франц хүүхэлдэй төгс харагддаг учир тийм хүүхэлдэй шиг болох зорилготой байгаа гэнэ.

Бриджит Грей (Bridget Gray)

12 Ева (Eva)

Их Британиас гаралтай Ева нь өөрийн инстаграм хуудсаа идэвхтэй хөтөлдөг бөгөөд төрөл бүрийн нүүр будалтын бичлэг оруулдаг. 

Ева (Eva)

13 Ньян (Nyan)

Ньян нь мэргэжлийн загвар өмсөгч, загвар зохион бүтээгч бөгөөд өөрийн гэсэн "Mood" хэмээх хувцасны брендтэй. Тэрбээр зөвхөн зураг авалтын үед хүүхэлдэйн төрхөнд хувирдаг аж.

Ньян (Nyan)

14 Эллисон Харвард (Allison Harvard)

Эллисон Харвард нь компьютер тоглоомын баатар болон аниме хүүхэлдэйн дүрээр хувцасладаг болсноороо алдарт хүрсэн. Эллисон загвар өмсөгч, жүжигчин, дуучин, хөтлөгч гээд маш олон төрлийн авьяастай. Тэрбээр гоо сайхны хагалгаанд огт орж байгаагүй өөрчлөгдөхийн тулд зөвхөн нүүр будалт болон төрөл бүрийн хослолыг л ашигладаг гэжээ.

Эллисон Харвард (Allison Harvard)

7
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()