Үргэлж цэвэрхэн байлгах ёстой гэр ахуйн 10 хэрэгсэл

2019-02-10, 18:37
3,985

Гэртээ байгаа бүхий л зүйлсийг цэвэрхэн, эмх замбараатай байлгаснаар гэр бүлийн гишүүдийн эрүүл байдлыг хангаж, эдлэл хэрэгслүүдийн насыг уртасгаж байна гэсэн үг. Гэхдээ янз бүрийн бактерийн үржих гол талбар болдог ч цэвэрлэгээний гадна үлдчихдэг эд зүйлс таны гэрт байж л байгаа. Ингээд та бүхэнд байнга цэвэрхэн байлгах хэрэгслүүд болон тэдгээрийг хэрхэн цэвэрлэх аргыг хүргэе.

Үргэлж цэвэрхэн байлгах ёстой гэр ахуйн 10 хэрэгсэл

1 Удирдлага

Гэрт байгаа бүх хүн зурагтын удирдлагад хүрдэг, заримдаа хоол идэж байхдаа, эсвэл ханиасныхаа дараа хүрдэг гээд бодоод үз дээ. Үүний улмаас удирдлага нь гэрт байдаг хамгийн бохир зүйлсийн нэг, ханиадны вирус агуулагдах гол орчин болдог тул спирт шингээсэн алчуураар цэвэрлэж хэвшээрэй.

Удирдлага

2 Гар утас

Чих, амандаа ойртуулдаг ямар ч хэрэгсэл цэвэрхэн байх хэрэгтэй. Гар утас нь суултуур дээр байдгаас ч их бактери агуулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс утсаа удирдлагатай адил спирттэй алчуураар байнга ариутган цэвэрлэж байх нь зүйтэй.

Гар утас

3 Компьютерийн гар

Товчлуурны завсар орсон бохирдлыг цэвэрлэхийн тулд чих ухдаг хөвөнг ашиглаарай.

Компьютерийн гар

4 Угаалтуур

Гадарга нь үргэлж нойтон байдаг тул бактери үржих таатай орчин болдог. Тиймээс угаалтуураа халдваргүйжүүлэгч ашиглаж байнга угааж байгаарай.

Угаалтуур

5 Нүүр будалтын багс

Цэвэрхэн нүүртэй байя гэвэл мэдээжийн хэрэг цэвэрхэн хэрэгслүүдтэй байх хэрэгтэй. Нүүр будалтын багсыг долоо хоногт нэг удаа цэвэрлэж байхыг зөвлөж байна.

Нүүр будалтын багс

6 Хаалганы бариул

Цэвэрлэлгүй орхичих гээд байх хандлагатай байдаг зүйлсийн нэг нь хаалганы бариул юм. Алчууранд цагаан цуу шингээж арчсанаар бариул дээрх бактерийг бүрэн устгаж чадна.

Хаалганы бариул

7 Дэр

Шөнийн цагаар бидний арьсны нөхөн төлжилт идэвхждэг тул дэрэн дээр арьсны үхжсэн эсүүд маш ихээр наалддаг. Тиймээс дэрний уутыг байнга угааж байх, эсвэл солих илүү ууттай байхыг зөвлөж байна.

Дэр

8 Аяга угаагч

Хөвсгөр угаагчийг долоо хоног тутам сольж байх нь зөв. Эсвэл богино долгионы зууханд минут хэртэй халаахад угаагчинд агуулагдаж байсан бүх нян устана.

Аяга угаагч

9 Хөргөгчний радиатор

Хөргөгчний гол эд анги болох радиаторыг жилд хоёр удаа цэвэрлэснээр хөргөгчний ажиллагаанд учрах ихэнх доголдлоос сэргийлж, эдлэгээг нь уртасгадаг. Цэвэрлэх их амархан, цахилгаанаас салгаж байгаад тоос сорогчоор соруулахад л хангалттай.

Хөргөгчний радиатор

10 Шүдний сойз

Долоо хоног бүр шүдний сойзоо ам зайлагчинд хийн хэсэг байлгах замаар ариутгаж байгаарай. Түүнчлэн ямар ч сойзыг гурван сар ашиглаад шинээр сольж байх хэрэгтэй.

Шүдний сойз

19
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()