100 жилийн өмнө хэвийн үзэгдэлд тооцогдож байсан хачирхалтай зүйлс

Хүн өөрөө хөгжиж өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтний соёл бас цагийн аясаар шинэчлэгдсээр иржээ. Түүхийн багахан мөчлөгт өрнөж дууссан аж үйлдвэрийн хувьсгал та бидэнд өнөөдөр хуучны зүйлсээс тун багыг үлдээж, хүмүүс хоорондын бөгөөд хүмүүсийн эд зүйлстэй харьцах харьцааг ихэд өөрчилсөн. Ингээд та бүхэнд өнөө цаг үед сонсоход хачирхалтай, айдас ч төрүүлмээр санагдаж байгаа ч өнгөрсөн зууны эхэнд хэвийн үзэгдэлд тооцогдож байсан зүйлсээс сонирхуулъя.

100 жилийн өмнө хэвийн үзэгдэлд тооцогдож байсан хачирхалтай зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Тамхиар астма өвчнийг эмчилнэ

100 жилийн өмнө тамхины хор хөнөөлийн тухай өнөөгийнх шиг ярьдаггүй байв. Харин ч эсрэгээрээ “тамхи түр зуурын багтрааг эмчилнэ” гэсэн зурагт хуудаснууд хаа сайгүй харагддаг байжээ. Гэхдээ хүмүүс эрүүл мэндэд үзүүлдэг тамхины жинхэнэ нөлөөг аажмаар мэдэж эхэлснээр компаниудын дээрхтэй адил сурталчилгаа хийх явдал алга болсон байна.

Тамхиар астма өвчнийг эмчилнэ

2 Хүйсээр ялгаагүй хувцас

Дээр үеийн эцэг эхчүүдэд хөвгүүд, охидын юу өмсөх нь төдийлэн хамаагүй байв. Өнөөдөр бол нярай хүүхэд байсан ч хамаагүй, охин хүүхдэд ягаан, хөвгүүдэд цэнхэр гэх мэтээр ялгаж хувцас өмсүүлдэг. Харин тэр үед найман нас хүртэлх эрэгтэй хүүхдэд даашинз өмсгөх нь хэвийн үзэгдэл байжээ. Даашинз нь хөвгүүдэд өмдийг бодвол чөлөөтэй хөдлөх, тоглох, дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой байснаас үүдэлтэй аж.

Хүйсээр ялгаагүй хувцас

3 Царай муутай байх нь хууль бус

100 жилийн өмнө Америкийн томоохон хотуудад үнэхээр ийм зүйл байсан байна. Өөрийгөө сайхан залуу гэж боддог Олдерман Жеймс Пиеви гэгч нь Чикаго хотод айдас хүргэмээр зүйлс хэтэрхий их байна гэж бодсоноос бүх зүйл эхэлжээ. Ингээд 1881 онд тэрээр гадаад үзэмж муутай, бие, нүүрэндээ элдэв согогтой хүмүүсийн оршин тогтнох явдлыг хууль бус гэж үзсэн байна. Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бас үүндээ хамруулжээ. Зохих шийдвэр ч гарч тэрхүү хүмүүс царай муутай байгаагийнхаа торгууль болгон 50 доллар төлж, мөн гудамжинд гарах эрхээ хасуулсан аж.

Харин Дэлхийн нэгдүгээр дайны дараа мянга мянган тахир дутуу цэрэг эх орондоо эргэн ирснээр тэдэнд хандах хандлага арай өөрчлөгджээ. Гэхдээ л хэд хэдэн мужийн Үндсэн хуульд өнөөх гадуурхсан заалт хэвээр үлджээ. Чикагод гэхэд л дээрх заалтыг 1974 онд л нэг юм хуулиасаа хассан байдаг.

Царай муутай байх нь хууль бус

4 Талийгаачдын зургийг авах

Зуун жилийн өмнө гэрэл зураг авахуулна нийгмийн зөвхөн дээд давхрагынханд хамаатай зүйл байв. Тэр цагт айлын хэн нэгэн нь нас барахад оршуулгын товчоонд хандахаасаа өмнө гэрэл зурагчин урьж ирүүлдэг байжээ. Хамгийн гайхалтай нь гэвэл талийгаачийг нүдийг нь нээж, нүүрийг нь будан амьд мэт болгоод, юм түшүүлж суулгах юмуу зогсоож байгаад зургийг нь авдаг байсан аж. Талийгаач нь амьд сэрүүн ахуйдаа гэрэл зургийн хальсанд мөнхөрч амжаагүй байсан тохиолдолд энэхүү хачирхалтай ажлыг гүйцэтгэдэг байж.

Талийгаачдын зургийг авах

5 Амьтдын тулаан

Амьтдын тулаан зохион байгуулах явдлыг өнөөдөр ч гэсэн зарим улс оронд зөвшөөрдөг хэвээр байна. Харин ихэнх хөгжингүй орнуудад энэ явдлыг хууль бус гэж үздэг. Харин 100 жилийн өмнө нохой, тахианы гладиатор маягтай цуст тулаан нэлээд алдартай байжээ.

Амьтдын тулаан

6 Сэрээгч хүн

Өнөө үед хүн болгон сэрүүлэгтэй цаг, гар утасны сэрүүлгийн тусламжтайгаар өглөө сэрж байгаа гэдэг нь мэдээж.

Харин 100 жилийн тэртээ бол хүмүүс ер бусын сэрүүлгийг ашигладаг байжээ. Их Британи, Ирландад “Knocker upper” (цохигч ) гэсэн мэргэжилтэй хүмүүс өглөө эрт гудамжаар явж гартаа барьсан урт саваагаар айлуудын цонхыг тогшин хүмүүсийг сэрээдэг байсан гэнэ. Зарим хүмүүс бухимдан цонхоороо юм шидэж “сэрүүлгийг” хэлмэгдүүлэх явдал ч гардаг байсан гэдэг. 

Сэрээгч хүн

15
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()