Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа

Та бид хүүхдээ хүмүүжүүлэхэд бүгд л алдаа гаргадаг. Хэдийгээр бид насанд хүрсэн, аливааг ойлгох ухаан суусан хэдий ч бидний өөрсдийн үйл хөдлөл, дадал зуршил хойч үед минь яаж нөлөөлж байгааг анзаардаггүй муу талтай. Тэр ч бүү хэл хүүхдээ хүмүүжүүлэх зарим арга барил  үр дүнтэй байхаас илүүтэй хор болж хувирах нь бий. Ингээд хүүхэд хүмүүжүүлэхэд гаргадаг эцэг эхийн 9 том алдааг хүргэж байна. Та эдгээр алдааг гаргадаг бол өөрөө өөртөө дүгнэлт хийн үр хүүхдийнхээ төлөө өөрчлөгдөхийг хичээгээрэй.

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа

1 Бусдын дэргэд хүүхэдтэйгээ яаж харьцах вэ?

Аав ээж нь бусдын дэргэд хүүхдээ хүмүүжүүлэх гэж загнаж зандран заримдаа бүр шийтгэх нь ч байдаг. Тухайн үедээ эргэн тойрноо анзаардаггүй ч байж мэдэх юм. Харин хүүхэд дэргэд нь гадны хүн байгааг сайн мэдэг тул эцэг, эхийнхээ зэмлэлд илүүтэй гомддог. Ингэж бусдын өмнө хүүхдийг шийтгэж, загнах нь хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог. 

Бусдын дэргэд хүүхэдтэйгээ яаж харьцах вэ?

2 Өнгөрсөн үеийн нөлөөлөл

Таныг өсгөж хүмүүжүүлсэн эцэг, эхийн харилцаа өнөөдөр хүүхэдтэйгээ харилцахад тань үе үе илэрч гарч байдгийг анзаарсан уу?  Харамсалтай нь бид ихэнхдээ өөрсдийн аав, ээжийнхээ алдааг үр хүүхдэдээ давтдаг гэсэн үг. Ер нь хүүхдийг зодож хүмүүжүүлж болохгүй. Энэ нь маш муу үр дагавартайг хүн бүхэн мэднэ. Гэсэн атлаа зарим эцэг эх “Бидний эцэг, эх биднийг ингэж л хүмүүжүүлсэн” гэж өөрийгөө зөвтгөдөг. Тэгэхээр өмнө үеийнхнийхээ хийж байсан буруу үйлдлийг давтаж байгаагаа зөвтгөх хэрэггүй, аль болох татгалзах хэрэгтэй.

Өнгөрсөн үеийн нөлөөлөл

3 Өөрөөсөө хэт тусгаарлах

Хүүхдээ бага тэвэрч, тэдэнтэй бага ярилцах нь хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлагдмал байдалд оруулдаг. Түүний санал бодлыг сонсохгүй, ярьж байгааг нь хайхрахгүй байх нь багачуудыг орчноосоо тасрахад хүргэдэг. Ийм хүүхэд хэн нэгэнтэй ойртож дотносох, бусдад итгэх итгэлгүй болдог.

Өөрөөсөө хэт тусгаарлах

4 Хорт зуршлууд

Эцэг, эх бол хүүхдийн толь. Эцэг, эхийн дадал зуршил, биеийн жин хүүхэдтэй салшгүй холбоотой. Ээжүүд биеийнхээ жинг хянаж, эрүүл амьдралтай бол хүүхдийн таргалах эрсдэл 75 хувь буурдаг. Спортоор хичээллэх, биеийн жингээ хэвийн барих, архи тамхи хэрэглэхгүй байх,  зөв хооллох зэрэг нь хүүхдэд эерэг нөлөө үзүүлнэ. Эцэг нь илүү их  цагаар хүүхэдтэйгээ хамт байж, тоглож наадах нь бага насны хүүхдийн таргалах эрсдэлийг  30 хувь бууруулдгийг судлаачид тогтоожээ.

Хорт зуршлууд

5 Хэт хөгжүүлэх оролдлого

Бидний өмнөх үеийнхэн эцэг, эхийгээ хүүхэд хүмүүжүүлэх буруу аргатай байсан гэж гомдоллодог. Гэтэл нэг хэсэг нь тэдний аргыг зөв хэмээн магтдаг. Энэ бүхнээс болдог ч  юм уу, бид заримдаа хяналтаас гарч, бүхнийг өөрийнхөөрөө хийхийг эрмэлзэх нь бий. Бидний аав ээж хэт хатуу чанга байсан бол бид хүүхдүүдээ хэт барьж цагдахгүй чөлөөтэй байлгахыг эрмэлзэх ч юм уу. Уг нь энэ буруу, хэт эрх чөлөөтэй орхиход хүүхэд өөрийгөө хэнд ч хэрэггүй, орхигдсон мэтээр ойлгодог.

Хэт хөгжүүлэх оролдлого

6 Хэт дураар нь байлгах, эсвэл хэт хорьж цагдах

Эцэг эхчүүд бүгд л өөрийнхөө хүүхдийг онцгой хүүхэд гэж боддог ч  тэр бусдын л адил хүүхэд. Хэт дураар нь тавих юм бол тэр харьцахад ч бэрх амиа бодсон хүүхэд болно.

Хяналтаас гарсан хүүхэд олон асуудалд өртдөг болж, тэр бүхнийг яаж зөвтгөж залруулахаа мэддэггүй. Харин хатуу гараар хорьж цагдуулж өсгөсөн хүүхэд аймхай хулчгар болж хариуцлага хүлээхээс эмээдэг, зөрчилдөөнөөс гарах гарц мэдэхгүй, шинэ танилтай болох шинэ ажил эхлүүлэх чадвар дутмаг болдог.

Хэт дураар нь байлгах, эсвэл хэт хорьж цагдах

7 Итгэл алдрах

Хүүхэд хүмүүжүүлэхэд тэднийг ойр дотнынхондоо ямагт итгэж байх ёстой гэдгийг ойлгуулж төлөвшүүлэх ёстой. Гэхдээ хүүхдийн энэ итгэл эцэг эхийн тун ялимгүй алдаа, сэтгэл хөдлөл, үйл хөдлөлөөс болоод тун амархан алдардаг гэдгийг мартаж болохгүй. Энэ нь цаашлаад гэр бүлийнхэндээ итгэх итгэлгүй болж, тэднээс харьцаагаа холдуулахад хүргэж мэднэ. Гэр бүл нь түүний түшиг тулгуур, аюулгүй байдлын хана хэрэм байх үед л хүүхэд эрүүл саруул, бие хүн болж төлөвшинө.

Итгэл алдрах

8 Хүчирхийлэх хандлага

Ямар нэг бэрхшээлийг шийдвэрлэхэд хүүхэд эцэг, эхийнхээ үлгэр дуурайллыг л дагадаг. Энэ нь заримдаа тэдэнд хүндрэл учруулах нь ч бий. Томчууд тэдэнтэй бүдүүлэг харьцах, байнга зэмлэх, уурлаж уцаарлах нь тун таагүй нөлөө үзүүлдэг. Ялангуяа ээжийн ийм харьцаа бүр хүчтэй нөлөөлдөг бол эцгийн уур бухимдал ч хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхөд хувь нэмрээ оруулдаг.

Хүчирхийлэх хандлага

9 Асуудлаас зайлсхийх

Асуудлыг “хаана” гэдэг нь тэр зүйлийг эргэж  дурсахгүй орхино л гэсэн үг. Гэхдээ энэ нь тэр асуудлыг шийдвэрлэчихлээ гэсэн үг огт биш. Ээж, аав, хүүхэд хоорондоо зөрчилдөж маргалдсаны дараа бүхнийг залруулан, буруу зөвийг олж ярилцан ойлголцохыг хичээх хэрэгтэй.

Үүний тулд хүүхдээ хүндэтгэж түүнтэй эрх тэгш сайхан ярилцах хэрэгтэй. Эхлээд хүү, охиноо сонсож, ямар асуудал байгаа, яах хэрэгтэйг нь анхааралтай сонс. Дараа нь аав нь юм уу, ээж нь өөрийнхөө бодлыг  тайлбарлан, яагаад бухимдаж уурласнаа хэлээд уучлал гуй. Ингэснээрээ та хүүхдийнхээ шинэ дайсан биш, итгэж болох хүн гэдгээ батлан харуулж чадна.

Асуудлаас зайлсхийх

21
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()