Эвдэгдэх боломжгүй Геннисийн амжилтууд

Энэхүү жагсаалтанд буй рекорд амжилтуудыг эвдэх боломжгүй гэхэд буруудахгүй. Эдгээр хүмүүсийн гаргасан амжилтуудыг хараад та яаж үүнийг хийж чадсан юм бол гэж гайхах биз. Ингээд түүхэнд дахин давтагдахгүй, ойрын ирээдүйд, магадгүй хэзээ ч эвдэгдэхгүй рекордуудыг танилцуулж байна.

Эвдэгдэх боломжгүй Геннисийн амжилтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн олон бөмбөг цагирганд дарааллан оруулсан хүн

АНУ-ын иргэн Тад Сэйнт (Tad Saint) мэргэжлийн сагсан бөмбөгчин биш ч гэсэн шийдэнд хамгийн олон бөмбөг дарааллан оруулсан хүн болж түүхэнд үлдэхээр шийджээ. Тэрбээр 1975 онд 499 бөмбөг оруулж рекорд тогтоосон бөгөөд 1985 онд 749 бөмбөг оруулж тэрхүү рекордоо шинэчилжээ. Мөн 2009 онд өөр хүнд амжилтаа алдахгүйн тулд 5221 бөмбөг дарааллуулан сагсанд оруулж түүхэнд нэрээ мөнхөлжээ. 

Хамгийн олон бөмбөг цагирганд дарааллан оруулсан хүн

2 Хамгийн олон удаа аянгад ниргүүлсэн хүн

Аянга хичнээн вольт байдаг билээ дээ. Үүнд цохиулаад амьд үлдсэн хүн бүү хэл амьтан ч байхгүй биз. Харин Америкийн байгаль хамгаалагч Рой Салливан (Roy Sullivan) долоон удаа аянгад ниргүүлж амьд үлдсэнээрээ алдарт дээд амжилтын "Геннисийн ном"-д орсон хүн. Түүнийг 1942, 1969, 1970, 1972 болон 1973 онуудад өөр өөр газарт, өөр өөр нөхцөл байдалд  байхад нь аянга ниргэж байсан гэнэ. 

Хамгийн олон удаа аянгад ниргүүлсэн хүн

3 Хамгийн удаан зогьсуулсан хүн

Чарлз Осборн (Charles Osbourne) гэгч эр 28 насандаа гэнэт зогьсуулж эхэлсэн бөгөөд энэ нь 68 жилийн турш үргэлжилсэн байна. Тэрбээр тасралтгүй зогьсуулж байх үедээ хоёр удаа гэрлэж нийт 8 хүүхэдтэй болжээ. Тэрбээр эцэст нь 1990 онд зогьсуулахаа больсон ч түүнээс ердөө 6 сарын дараа нас баржээ. Эрдэмтэд түүнийг дунджаар 595 сая удаа зогьсуулсан байх магадлалтай гэж үзжээ. 

Хамгийн удаан зогьсуулсан хүн

4 Хүйсний хирний цуглуулга

Австралийн иргэн Грэхам Паркер (Graham Barker) 16 жилийн турш хүйсэндээ хуралдсан хирээ цуглуулсан бөгөөд үүгээрээ дээд амжилт тогтоосон юм. 

Хүйсний хирний цуглуулга

5 Хамгийн олон хувь борлуулагдсан цомог

Попын хаан Майкл Жексон (Michael Jakcson)-ий "Thriller" цомог дэлхий даяар нийт 66 сая борлуулагдаж урьд өмнө нь байгаагүй амжилт тогтоосон бөгөөд үүнийг эвдэх уран бүтээлч гарч ирж чадаагүй л байна. 

Хамгийн олон хувь борлуулагдсан цомог

6 Нэг дор хамгийн олон лааз шар айраг уусан хүн

Францын мэргэжлийн бөх Андре Русимов (Andre Rusimov) бор дарсанд ихэд дуртай байжээ. Тэрбээр нэг удаа 119 лааз шар айраг ууснаар дэлхийн дээд амжилт тогтоож байсан аж. 

Нэг дор хамгийн олон лааз шар айраг уусан хүн

7 Суудлын машинд хамгийн олон хүн багтсан нь

2012 оны 11-р сард Британийн уран гимнастикийн 28 тамирчид "BMW Mini Cooper" загварын суудлын машинд багтаж орсноор "Геннисийн ном"- д оржээ. 

Суудлын машинд хамгийн олон хүн багтсан нь

8 Хамгийн олон амжилт гаргасан хоккэйн тамирчин

Канадын хоккейн спортын амьд домог Уэйн Грэцки (Wayne Gretzky) нь бүх цаг үеийн шилдэг хоккейчинд тооцогддог бөгөөд тэрбээр хамгийн олон гоол, дамжуулалт гээд нийт 27 дээд амжилтын эзэн болсон юм.

Хамгийн олон амжилт гаргасан хоккэйн тамирчин

9 Хамгийн өндөр хүн

АНУ-ын иргэн Роберт Уолдоу (Robert Wadlow) 1918 онд жирийн хүүхдийн хэмжээтэй төржээ. Нэг нас хүрэхэд түүний бие огцом өөрчлөгдөж эхэлсэн байна. Ингээд 1 наснаасаа бусдаас онцгой өсөж том болсон хойноо 278 см өндөртэй болжээ. Тэрбээр бүх цаг үеийн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн өндөр хүмүүсийн жагсаалтад тэргүүн байр эзэлж байна. Одоо хүртэл түүний өндрийг гүйцэх хүн гараагүй. Дашрамд сонирхуулахад манай Монголын хамгийн өндөр хүн болох өндөр Гонгор 236 см өндөр байжээ.

Хамгийн өндөр хүн

10 Хамгийн олон хүн тверк хийсэн нь

2013 онд Нью Йорк хотноо "Big Fredia" нэртэй реппер хамгийн олон хүн нэгэн зэрэг тверк бүжиг хийхийг уриалсан бөгөөд түүний уриалгаар 358 хүн зэрэг тверк бүжгийг бүжиглэж амжилт тогтоожээ. 

Хамгийн олон хүн тверк хийсэн нь

23
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()