Танд ч нуугдаж байх магадлалтай 7 гоц чадвар

Ихэнх хүмүүс нэг удаа ч болов баатруудын супер чадварыг эзэмшихийг хүсч байсан болов уу. Үнэн хэрэгтээ энэ төрлийн чадваруудын ихэнх нь бидэнд байдаг боловч бид төдийлөн анзаардаггүй бололтой. Ингээд гоц чадварууд хэрхэн илэрдэг талаар шинжлэх ухааны тайлбарыг танд хүргэе. Уолт Диснейн хэлснээр: “Таны бүх мөрөөдөл биелэх боломжтой бөгөөд хамгийн гол нь танд мөрөөдлөө биелүүлэх зоригтой байх хэрэгтэй” гэдгийг санаарай.

Танд ч нуугдаж байх магадлалтай 7 гоц чадвар

1 Гоц хүч чадал

Дэлхийн бараг бүх хүнд MSTN  хэмээх ген байдаг бөгөөд энэ нь миостатин гэсэн уургийг ялгаруулдаг юм. Энэхүү уургийн түвшин их байх нь булчингийн масс нэмэгдэхэд сөргөөр нөлөөлдөг аж. Харин дутагдсан тохиолдолд булчингийн масс маш хурдан нэмэгддэг байна. Тиймээс генийн асуудалтай, миостатин уургийн түвшин багатай хүмүүс илүү булчинлаг,бага хэмжээний өөхтэй байдаг аж.

Хүн бүр Шварцнеггер болох боломжтой бөгөөд хамгийн гол нь MSTN генийн үйл ажиллагааг сулруулах хэрэгтэй юм. Гэхдээ энэхүү аргаар булчингийн массыг нэмэгдүүлэхэд шөрмөсөнд асуудал үүснэ. Учир нь шөрмөс булчин мэт хурдан хөгждөггүй аж.

Гэхдээ таны MSTN генийн түвшин их бага байхаас үл хамаарч  шаардлагатай тохиолдолд бид хангалттай хүчийг гаргаж чаддаг юм байна. Хэдэн жилийн өмнө Том Бойл хэмээх жирийн нэг америк эр 1,5 тонны жинтэй автомашины доор хүүхэд дарагдсан байхыг хараад тэрхүү автомашиныг шуудхан өргөж хүүхдийн амийг аварч чадсан мэдээ олныг гайхшруулж байв.

Сонирхолтой нь шоконд орсон байдал нь арилсны дараа тэрээр 8 ширхэг шүдээ хугалсан болохыг мэдсэн байна. Үүнээс дүгнэж үзэвл ямар нэгэн осол гэмтэл дагуулахгүйн тулд тархи бидний хүчийг хязгаарладаг бололтой.

Гоц хүч чадал

2 Хурд

Мэдээж хэн ч гэрлийн хурдыг гүйцэж чадахгүй. Хэт хурдан гүйх нь эрүүл мэндэд аюултай бөгөөд санаандгүй нүд рүү ялаа орох, эсвэл хэн нэгэнтэй мөргөлдсөн тохиолдолд та өөрийнхөө болон бусдын амь насыг ч хохироох магадлалтай.

Гэхдээ гүйлтийн амжилтанд нөлөөлдөг хамгийн том зүйл бол ACTN3 ген бөгөөд энэ нь хүч чадлаас гадна булчингийн хурдыг хариуцдаг юм. Үүнээс гадна гэмтэл болон хэт их ачааллын дараа булчинг хурдан хэвийн байдалд нь оруулдаг аж.

Холын зайны гүйлтийн тамирчдын ACTN3 ген нь мутацид орсон байдаг гэнэ. Тиймээс ч тэд илүү тэвчээртэй.

Гэхдээ хэн ч байсан хангалттай бэлтгэл хийвэл гайхалтай үр дүнд хүрэх боломжтой байдаг аж. Шинэхэн судалгаанаас харахад хүн 64км\цаг хурдан гүйх чадвартай гэнэ. Ойрын зайн гүйлтийн хамгийн хурдан тамирчин Усейн Болт дунджаар 37км\цагийн хурдтай гүйдэг байна. Түүний хамгийн дээд амжилт нь 44 км\цаг юм.

Хурд

3 Цээжээр бодох чадвар

Скотт  Флансбург хэмээх америк эр тооны машинаас ч илүү хурдан цээжээр хасаж чаддаг гэнэ.Энэ нь генетикийн чадвар уу эсвэл түүний хүчин зүтгэл үү гэдгийг хэн ч мэдэхгүй. Түүний тархинд компьютер оношилгоо хийхэд тэрээр тоо бодохдоо хөдөлгөөнийг зохицуулахад ашигладаг тархиныхаа хэсгийг ашигладаг болох нь тогтоогджээ.

Тэрээр цээжээр хасахдаа уламжлалт 1-10 системийг бус харин 0-9 системийг ашигладаг байна. Үүнээс харахад ямар ч хүн цээжээрээ хурдан хасах чадварыг сурах боломжтой бололтой.

Цээжээр бодох чадвар

4 Хорны эсрэг чадвар

Эртний Понтий, бага Армений эзэнт улсын хаан Митридат VI амьдралынхаа бүхий л хугацаанд өдөр бүр бага хэмжээний хор хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь эцэг шигээ хордож үхэхгүйн тулд өөрийгөө хамгаалж буй арга юм. Зарим амьтад жишээлбэл, буга, хандгай зэрэг нь өдөр бүр хортой ургамал иддэг боловч энэ нь тэдний эрүүл мэндэд огтхон ч сөргөөр нөлөөлдөггүй байна.

Үнэн хэрэгтээ, хүний биед хоронд мэдрэг бус болох генетикийн өөрчлөлт явагдаж болно.  Аргентины Сан-Антонио-де-лос-Корбес тосгоны иргэд өндөр тунтай хүнцлийг даах чадвартай байдаг гэнэ. Учир нь тэдний газар нутгийн усанд зохих хэмжээнээс 20 дахин их хүнцэл агуулагддаг аж. Тосгоны иргэдийн бие организмаас AS3MT хэмээх ген илэрсэн бөгөөд энэ нь элэгнээс хорт бодисыг хялбархан гадагшлуулдаг байна.

Үүнээс харахад хүн бүр хоронд мэдрэг бус чадварт суралцах боломжтой бөгөөд үүнийгээ үр хүүхэддээ ч өвлүүлж болох нь ээ.

Хорны эсрэг чадвар

5 Дотоод дуу хоолой

Лиделл Симпсон дүлий хэдий ч өөрийн дотоод мэдрэмжээр /Фотоник/ дуу хоолойг сонсож чаддаг гэнэ. Түүний хувьд хөдөлгөөн,сэтгэл хөдлөл, үнэр, мэдрэмж, амт зэрэг бүх зүйл нь дуу хоолойг илэрхийлдэг. Эмч нар үүнийг сэтгэл зүйн асуудал гэж үзэж байсан ч үнэн хэрэгтээ энэ бол нэг эрхтний асуудал нөгөө эрхтэнд сайнаар нөлөөлөх үзэгдэл юм.

Лиделлийн фотоник мэдрэмж нь түүнд зурагтаар гарч буй жүжигчдийн үгийг дуугүй горимоор сонсох боломжийг олгодог. Энэ төрлийн хүмүүсийг синестет гэдэг бөгөөд тэд хэд хэдэн гадаад хэл сурах чадвартай байдаг.

Энэ чадварыг Лиделл дүлийрснийхээ дараа буюу 4-5 насандаа олж авсан. Бидний ихэнхи нь зүгээр сонсох чадвартай байдаг учир хөгжмийн мэдрэмжгүй байдаг.

Хамгийн сонирхолтой нь хүн бүрийн зүрх сонсож буй дууныхаа хэмнэлд тохирч чаддаг гэнэ.  Тиймээс хүссэн дуугаа сонсож зүрхнийхээ хэмнэлйиг ихэсгэх эсвэл багасгах боломжтой аж. 

6 Агуу санах ой

Зарим хүмүүст гайхалтай чадвар заяагддаг бөгөөд энэ нь өөрийнхөө амьдралыг санах явдал юм. Үүнийг гипертимез хэмээн нэрлэдэг аж. Хамгийн анхны гипертимез шинж тэмдэг Жилл Прайс хэмээх бүсгүйд илэрч, тэрээр 14 наснаасаа хойшхи амьдралдаа тохиолдсон бүхий л зүйлийг он сар өдөртэй нь санадаг гэнэ.

Гэвч Жиллд өөрийнхөө энэ чадвар тийм ч таатай санагдахгүй байгаа аж. Учир нь таагүй дурсамжууд он цаг өнгөрөх тусам мартагддаг бол Жилл энэ бүхнийг үргэлж санадаг юм. Ингээд хуучин бүхнээ үргэлж бодох нь түүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, тэрээр болж буй зүйлд дүгнэлт хийж чаддаггүй гэнэ.

АНУ-ын ой тогтоолтын аварга Нельсон Деллис 20 минутын дотор  52 хөзрийг тогтоосон бол бага багаар энэ хугацаагаа 30 секунд болгож багасгаж чадсан байна. Амжилтад хүрэхийн тулд тэрээр өдөрт 5 цагаар хичээллэж байсан бөгөөд хүн бүр ийнхүү ой тогтоолтоо хөгжүүлэх боломжтой аж.

Агуу санах ой

7 Цахилгаанд тэсвэртэй байх

Зарим хүмүүсийн гоц чадвар амьдралынхан явцад илэрдэг. Заримдаа энэ нь амьдралын хүнд хэцүү үетэй холбоотой байдаг.

Жишээлбэл: Бен Андервуд гэх эр 3 настай байхдаа хавдрын улмаас харах чадваргүй болсон боловч тэрээр эргэн тойронд буй зүйлийн хэлбэрийг эхолокацийн тусламжтайгаар мэдэж чаддаг болжээ. Эхолокаци гэдэг нь сарьсан багваахай шөнөөр яаж нисдэгтэй адил, хэт нам чимээ гаргаж ойлтыг нь сонсон зүг чигийн баримжаа авах арга юм. Үүний ачаар Бен тэшүүр унаж, сагс тоглож, видео тоглоом хүртэл тоглож сурсан байна. Харин Сербийн иргэн Биба Струхузнал өөрийн чадварыг өндөр хүчдэлийн тогонд цохиулсныхаа дараа мэджээ. Түүний биеийн арьс энгийн  хүмүүсээс нимгэн, хөлсний булчирхайгүй учир өндөр хүчдэл Бений эрүүл мэндэд огтхон ч нөлөөлдөггүй гэнэ. Тиймээс тэрээр биеэрээ цахилгаан дамжуулан чийдэн асааж, тэр ч байтугай зайдас шарж чаддаг гэнэ. 

Цахилгаанд тэсвэртэй байх

Бонус: Усан дор амьсгалах чадвар

Хэрвээ та өмнө нь гүн усанд төрөл бүрийн төхөөрөмжгүй шумбаж үзэхийг мөрөөддөг байсан бол энэ нь бодит болох боломжтой боллоо. Мэс засалч Арнольд Ланде усан доор амьсгалах боломжтой хувцсыг зохион бүтээсэн бөгөөд та загас мэт усанд шумбаж чадах нь ээ.

Энэ аргыг 1989 онд дутуу төрсөн нярайд ашиглаж байсан бөгөөд энэ аргыг хэрэглэснээр хүүхдүүдийн эрүүл мэнд эрс сайжирч байсан юм.

Усан доор амьсгалах боломж Данийн эрдэмтдийн ачаар нэмэгдэж магадгүй. Тэд хүчилтөрөгчийг хуримтлуулах жижиг хэмжээтэй кристаллыг зохион бүтээсэн бөгөөд тэр нь хөвөн усыг шингээдэгтэй адил их хэмжээний хүчилтөрөгчийг өөртөө хуримтлуулах чадвартай ажээ. Том төхөөрөмж ашиглаж усанд шумбахын оронд энэхүү бяцхан зүйлийг ашиглах нь усанд сэлэх таатай нөхцлийг бүрдүүлэх болов уу.

Бонус: Усан дор амьсгалах чадвар

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()