Өлсөх мэдрэмжийг дарах аргууд

2019-02-13, 14:07
4,867

Хоолны дэглэм барьж буй охид, бүсгүйчүүд тэвчээр алдран хааяа түүнийгээ зөрчих нь бий. Тэгвэл яаж ч хичээгээд дэглэм барьж чаддаггүй хүмүүст зориулаад бид хоолны дуршил бууруулах шалгарсан дасгалуудыг танилцуулья. Хоолны дуршил нь зөвхөн өлссөн үед хамааралтай асуудал биш бөгөөд сэтгэл санааны  ямар байхаас шалтгаалж өөрчлөгддөг. Тиймээс идсэнийхээ дараа биш, идэхээсээ өмнө сайтар тунгаахыг зөвлөе. 

Өлсөх мэдрэмжийг дарах аргууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 4 мөчний дасгал

Дээшээ харж хэвтэн гараа дээш нь сунгаж хөлөө жийнэ. Тэгээд өвдгөө цээжиндээ хүргэнгээ гараа өвдгөндөө хүргэ. Ингэснээр таны ходоод сунаж дүүрсэн мэт мэдрэмж төрнө. Энэхүү дасгалыг өдөрт 15 удаа хийнэ. 

4 мөчний дасгал

2 Завилж суух

Баруун хөлөө зүүн хөлөн дээрээ тавиад дор хаяж 5 минут завилж суух нь өлсөх мэдрэмжийг дардаг аж.

Завилж суух

3 Могойн сунгалт

Эхлээд доош харж хэвтэн 4 мөчөө сунгана. Дараа нь хоёр гар дээрээ тулаад цээжин биеэ дээш өргө. Ингэхдээ бөгсөн биеэ газарт байлгах бөгөөд энэ байрлалаа 30-40 секунт бариарай. 

Могойн сунгалт

4 "Мэлхий" амьсгалын дасгал

Сандал юм уу, ширээний өнцөг дээр тохойгоо тавиад тонгой. Тэгээд гүнзгий амьсгал авч түүнийгээ 3-4 секундийн турш барина. Энэхүү дасгалыг өдөрт дор хаяж 10 удаа хийснээр танд цатгалан мэт мэдрэмж төрөх болно. 

"Мэлхий" амьсгалын дасгал

5 Планк

Планкын сонгодог хувилбар. Биеэ тэгш хэвтээ байрлалд оруулж гараа сунгана. (мөрнөөс эхлэн хөл хүртэл шулуун) Хөл шулуун, өвдгөөр нугалраагүй, өгзөг чанга (дээш болгоогүй), бүх булчингаа чангалж гэдсээ аль болох татахыг хичээ. Гэдэсний булчинг бүрэн ажиллуулахын тулд хоёр хөлийг нийлүүлнэ. Аль болох удаан барихыг хичээгээрэй. Хэрвээ та анхлан суралцагч бол 10-20 секунд барихыг хичээгээрэй. 

Планк

6 Мод

Нэг хөлөө өргөж, алгаа хавсран 30 гаруй секунд зогссоноор та өлсөх мэдрэмжээ дарж чадна. 

Мод

7 Завь

Газар суугаад хөл болон гараа хагас өргөсөн байрлалтай 40 секунд болоорой. 

Завь

8 Баатар

Нэг хөлөө урагш тавьж нөгөө хөлөө арагш жийнэ. Дараа нь хоёр гараа арагш болон урагшаа сунга. Энэхүү байрлалыг 15 секундийн турш бариарай. 

Баатар

9 Дээс

Өдөрт дор хаяж 30 удаа дээсдсэнээр та өлсөх мэдрэмжээ дарах боломжтой. 

Дээс

10 Гүйх

Эхлээд 1 минутын турш хамаг хурдаараа гүй. Дараа нь 4 минутын турш арай бага хурдаар гүй. Ингэсний дараа таны өлсөх мэдрэмж огт байхгүй болно. 

Гүйх

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()