Хятадын хамгийн залуу тэрбумтнаар 25 настай бүсгүй тодорчээ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 25 настай Чжан Зэтянь (Zhang Zetian) БНХАУ-ын хамгийн залуу эмэгтэй тэрбумтнаар тодорчээ.

Хятадын хамгийн залуу тэрбумтнаар 25 настай бүсгүй тодорчээ
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

2009 онд түүний “Kawaii” гэсэн бичигтэй аяга барьсан зураг нь түүнийг Хятад даяар маш их алдартай болгожээ.

Тэрээр 2011 онд Цинхуа их сургуульд элсэж БНХАУ-ын тэргүүлэх байгууллагад ажиллах урилга авч байсан бөгөөд түүнээс жилийн дараа Нью-Йорк дахь коллежид суралцаж бирж-д ажиллаж байсан юм.

Түүний ирээдүйн нөхөр Чжанаас 19 насаар ах бөгөөд тухайн үед бидэнд ямар ч хайр дурлалын асуудал байхгүй, зүгээр л нэг ангийнхан гэж мэдэгдэж байсан юм.

Түүний нөхөр, Лю Чиандун (Liu Qiangdong) Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг. Тэрбээр цахим худалдааны "JD.com"-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр нийт 12.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй  бөгөөд дэлхийн баячуудын 16-т бичигддэг.

"JD.com" нь Хятадын хоёр дахь том худалдааны сайт бөгөөд "Alibaba"-ийн гол өрсөлдөгч аж. 

Чжан Зэтянь нөхрийнхөө сайтаас багагүй хувийг эзэмшдэг бөгөөд түүний нийт хөрөнгийн хэмжээ 7.9 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Тэрбээр "JD.com"-ийн гоо сайхны бүтээгдэхүүний хэсгийг бие даан хөгжүүлсэн учраас нөхөр нь Чжан Зэтянь-ийг компанийн гол хувьцаа эзэмшигч болгожээ. 

Чжан, Лю нар 2015 оны наймдугаар сард гэрлэсэн бөгөөд 2016 оны гуравдугаар сард охинтой болжээ.

Хэдэн сарын дараа хосууд Австралийн хүүхдийн хоол хүнсний “Bubs”  компанид 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.

Чжан Зэтянь өдгөө дэлхийн загварын ертөнцийн томоохон тоглогч болсон бөгөөд алдартай загварын брэндүүдийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх болжээ. 

Чжан Зэтянь загвар зохион бүтээгч Ирис Апфел (Iris Apfel)-ийн хамт

Мөн тэрбээр олон улсад хүмүүнлэгийн ажил явуулах болсон бөгөөд жил бүр олон сая ам.долларын хандивыг ядуу буурай орнуудад хандивлах болжээ.

Чжан Зэтянь болон тэрбумтан Билл Гейтс (Bill Gates) нар хандивын уулзалтын үеэр

43
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()