Улс төрийг илүү сонирхолтой болгосон конгрессын гишүүн эмэгтэй

Александрия Окасио-Кортес  бол АНУ-ын нэгэн алдартай эмэгтэй бөгөөд тэрээр улс төрийг илүү сонирхолтой болгосноороо олны анхааралд өртсөн юм. Тэрээр АНУ-ын конгрессийн гишүүнээр сонгогдсон алдартай гэр бүлийн бус, түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй гишүүн аж. Ингээд энгийн зөөгч бүсгүй хэрхэн амжилтад хүрсэн талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Улс төрийг илүү сонирхолтой болгосон конгрессын гишүүн эмэгтэй

Ажилчин гэр бүлийн эмэгтэй

Александрия 1989 онд Флорида мужид Америк эцэг, Пуэрто-Рико ээжтэй гэр бүлд төрсөн байна. Эцэг нь хувийн үйлдвэртэй байсан ч үйлдвэрийн орлого нь дунджаас дээгүүр байсан гэнэ.  Харин ээж нь үндэс угсаанаасаа болж удаан хугацааны туршид ажилд орж чадахгүй, гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж байжээ. Хүүхэд байхаасаа эхлэн Александрия олон үндэстний дүүрэгт амьдарч байсан бөгөөд тэдний дүүрэгт ихэнхидээ цагаач иргэд амьдарч байсан гэнэ.

Пуэрторикогийн иргэн байна гэдэг нь олон үндэстний өв залгамжлагч болно гэсэн үг юм. Жишээлбэл: африкийн мавр + боол, энэтхэгийн таино, испанийн колончилол, еврейн дүрвэгсэд гэх мэт.

Тэрээр Уэстчестерын дунд сургуульд суралцаж байсан бөгөөд бүхий л нөхцөл байдалд өөрийгөө илэрхийлж байсан юм. Бүсгүй Intel-ын зохион байгуулсан тэмцээнд түрүүлж, Массачусетсийн технологийн Их Сургуулийнхан түүний нэрээр нэгэн гаригийг нэрлэсэн бөгөөд энэ нь 23238 "Ocasio-Cortez" аж.

Александрия Бостоны Их Сургуульд орохыг эрмэлзэж байсан учир эдийн засаг, олон улсын харилцааны талаар маш олон судалгааг хийж байжээ. Ингээд тэрээр Тед Кеннедигийн оффист ажиллаж, цагаачлалтай холбоотой асуудлын учрыг олохоор болсон байна.

Ажилчин гэр бүлийн эмэгтэй

Хүнд хэцүү үед ч бууж өгөөгүй

20 насандаа тэрээр улс төрөөс түрхэн зуур холджээ. Учир нь түүний эцэг нас барж, тэрээр байшингаа зээлдэгчдээс худалдаж авахын тулд зөөгч, бармены ажил хийж байсан гэнэ. Үүнээс гадна Александрия зөвхөн байртай байгаад зогсохгүй, илүү их орлого олох боломжийг хайсан юм. Ингээд түүний санаанд Brook Avenue Press хэмээх хүүхдийн номын үйлдвэр байгуулсан бөгөөд уг үйлдвэрт Бронксын доогуур түвшний амьдралтай загвар зохион бүтээгч, зураач, зохиолчид ажилладаг бөгөөд тэд Бронксыг эерэг талаас нь харуулж, хүүхдийн ном гаргадаг байна. Энэ нь түүнд нутгийн удирдлагуудтай хэл амаа ойлголцоход тусалсан бөгөөд тэрээр өөрийн баг хамт олныг байгуулж чадсан юм.

2018 оны сонгуулиар Александрия 10 удаагийн ялагч, Нью-Йоркийн хамгийн нэр нөлөө бүхий улс төрч, конгрессийн гишүүн Жо Кроулиг ялж ялалт байгуулсан юм. Кроули өөрийн сурталчилгаанд Александрагаас 10 дахин их мөнгө зарцуулжээ. Харин Окасио-Кортез өөрийн сурталчилгааг “Над шиг бүсгүйчүүд улс төрд орох ёсгүй” хэмээн эхлүүлсэн бөгөөд энэ нь улс төрд эмэгтэйчүүдийн байр суурь бага байгааг илэрхийлсэн байна.

Энэ үед тэрээр 29 настай байсан бөгөөд Конгрессийн гишүүнээр сонгогдсон хамгийн залуу эмэгтэй болсон юм. Үүнээс гадна ардчилсан намынхан анх удаа өөрийнхөө хүрээнд пуэрторико гаралтай хүнийг оруулсан бөгөөд энэ нь үндэс угсаагаар ялгаварлан үзэх үзлийг үгүй хийхэд тусалжээ.

Энэ бол дэлхий дахинд илгээсэн бидний анхны илгээмж байсан юм.

 

Хүнд хэцүү үед ч бууж өгөөгүй

Мянга мянган жилийн төлөөлөл

Америкийн хэвлэл мэдээлэл түүнийг мянга мянган жирийн иргэдийн төлөөлөл гэж үздэг. Тэрээр өөрийнхөө үзэл бодлыг цахим сүлжээгээр илэрхийлэхээс айдаггүй бөгөөд заримдаа авилгал, ялгаварлан үзэх үзэлтэй холбоотой баримт, мэдээллийг ил цацдаг. Энэ нь мэргэжилгүй, эсвэл том албан тушаалтныг танидаггүй хүмүүст өндөр албан тушаалд хүчээ үзэх эрч хүчийг өгдөг байна.

Түүний сонгуулийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шүүхийг үнэн зөв болгох, коллежид үнэгүй суралцах боломжийг олгох болон эрүүл мэндийн байгууллагад өөрчлөлт хийх зэрэг багтсан аж. Энэ оны 2-р  сараас эхлэн тэрээр цахилгаан эрчим хүчийг нөхөн сэргээх тал дээр ажиллаж байгаа гэнэ. Үүнээс гадна цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах тал дээр анхаарал хандуулж байна. Энэ нь АНУ-ын дундаас доогуур түвшинтэй иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд ихээхэн тустай.

Миний бодлоор бид юуны түрүүнд ажилчин ангийн гэр бүлийг дэмжсэн нам, баг хамт олон байх хэрэгтэй. Би зөвхөн төлөвлөгөө ярьж, төлөвлөгөөнийхөө дагуу юу ч хийхгүй хүн байхыг хүсэхгүй байна. Манай нам хийнэ гэсэн бүхнээ хийдэг нам байгаасай гэж би хүсэж байна.

Александрия цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч бөгөөд дагалдагчдынхаа асуултад чөлөөтэй хариулж, заримдаа өөрийн хувийн амьдралын жаргалтай мөчүүдээс ч хуваалцдаг. Бусад албан тушаалтнуудыг бодоход Окасио-Кортес өөрийн дагалдагчдын үзэл бодлыг ихээр анхаарч тэдэнд юу хэрэгтэй байгааг ойлгохыг хичээдэг юм.

Мянга мянган жилийн төлөөлөл

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()