Эзнийгээ саятан болгосон хамгийн этгээд бизнес санаанууд

Бизнес гэдэг хүмүүс бидний хүсэл сонирхол, хэрэгцээнээс үүдэлтэй байхын зэрэгцээ заримдаа этгээд хачин зүйл ч сая саяын ашиг цуглуулж болдог. Доорх 10 гайхмаар бизнес санаанууд нь мөн л бидний сонирхолтой хэрэгцээнээс үүдэлтэй. Эдгээр 10 бизнесийн санааг гаргасан эрхэмүүд бүгд 1 сая давсан ам.долларын ашигтай ажиллаж чадсан байх юм.

Эзнийгээ саятан болгосон хамгийн этгээд бизнес санаанууд

10 Асуухад л болно

Карин Боснак (Karyn Bosnak) нэртэй эмэгтэй 20 мянган ам.долларын өртэй болсныхоо дараа "Help Karyn" буюу "Каринд тусал" нэртэй вебсайт нээж хүмүүсээс санхүүгийн туслалцаа хүсчээ. Сонирхолтой нь түүний энэ ородлого олны анхаарлыг итгэмээргүй татаж, хэдхэн өдрийн дотор өрөө дарах хэмжээний мөнгө цуглуулж чаджээ. Мөн тэрбээр өөрийн энэхүү туршлагын тухай бичсэн бөгөөд тус ном нь олон сая хувь борлогдож Карин Боснакд 2.5 сая ам.долларын орлого авч иржээ.

Асуухад л болно

9 Цэлцэгнүүр загас үржүүлсэн нь

АНУ-ын иргэн Алекс Эндон (Alex Endon) загасны дэлгүүрүүдэд цэлцэгнүүр загас байхгүй байгааг анзаараад нэгэн өвөрмөц арга сэджээ. Тэрбээр 50 мянган ам.доллар зарцуулж цэлцэгнүүр загас үржүүлэн загасны дэлгүүрүүдэд зарж эхэлсэн байна. Тэрбээр энэхүү аргаараа дамжуулж жилд сая гаруй ам.долларын орлого олох болсон байна. 

Цэлцэгнүүр загас үржүүлсэн нь

8 Цахим эзэнт гүрэн

"Хоёрдугаар Амьдрал" гэдэг нэртэй компьютерийн тоглоом нь ердийн сургуулийн багш Аилин Грайфд (Ailin Graef) онлайнаар 1 сая ам.долларын орлого оруулсан юм. Тус тоглоомоор дамжуулж хүмүүс цахим ертөнцөд байгаа тоглоомын дүрээ байрлуулах байшин хөлсөлж эхэлсэн бөгөөд үүгээрээ дамжуулан Граеф асар их хэмжээний орлого олох болсон аж. 

Цахим эзэнт гүрэн

7 Инстаграмын зураг

Ричард Принс (Richard Prince) нэртэй зураач хүмүүсийн инстаграм дээрх зургийг зотон даавуун дээр тосон будгаар зурж дуудлага худалдаагаар оруулдаг бөгөөд түүний зургууд хэдэн мянган долларын үнэ хүрдэг гэнэ. Тэрбээр өдгөө 300-аад зураг дуудлага худалдаагаар оруулаад байна. 

Инстаграмын зураг

6 Эмэгтэй хүний хөлтэй чийдэн

Брайн Жонс (Brian Jones) нэртэй чийдэнгийн копманийн эзэн эмэгтэй хүнйи хөлтэй чийдэн үйлдвэрлэх санаа гаргасан байна. Түүний энэ санааг дэмжих хүн цөөхөн байсан ч тус бүтээгдэхүүн нь олон саяын ашиг олжээ. 

Эмэгтэй хүний хөлтэй чийдэн

5 Теннисний бөмбөгний үнэртэй ус

Дэлхийд алдартай "Demeter" брэндийг бизнесмэн Марк Крамес (Mark Crames) худалдаж авмагцаа өвс, улаан лооль, шороо гээд өвөрмөц найрлагатай үнэртэн худалдаанд гаргаж байсан бөгөөд тэдгээрээс теннисний бөмбөгний үнэртэн хамгийн их амжилт олсон байна. 

Теннисний бөмбөгний үнэртэй ус

4 Толгой дээрх сурталчилгаа

Брэндон Чикоцки (Brandon Chikotsky) нэртэй залуу эрт халзарч эхэлсэнийхээ дараа нэгэн ухаалаг санаа сэджээ. Тэрбээр өөрийн толгой дээр 320 ам.долларын үнээр хүссэн хүний сурталчилгааг тавьж эхэлсэн байна. Өдгөө Брэндоны компани нийт 1 сая удаагийн сурталчилгааны захиалга авсан байна. 

Толгой дээрх сурталчилгаа

3 Угаалгын самар

Дэлхий даяар хүмүүс органик бүтээгдэхүүнийг аль болох ашиглахыг оролдож байгаа өнөө үед "Eco Nuts" нэртэй компани нь самраар хийсэн эко угаалгын бодисоор энгийн угаалгын нунтагийг орлуулахаар шийджээ. Энэ сонирхолтой санаа нь тус компанид олон сая ам.долларын орлого авчирсан байна. 

Угаалгын самар

2 Энгийн апп

Програм хөгжүүлэгч "Арбел" компани  8 цагийн дотор ажил олгогчид ажилтнуудтайгаа богинохон өгүүлбэрээр харилцах боломж олгох апп-ыг бүтээсэн бөгөөд үүнийгээ "Yo" буюу "Хөөе" гэж нэрлэжээ. Хэдхэн долоо хоногийн дараа апп нь AppStore-д амжилт олж дэлхий даяар борлуулалтаараа тэргүүлэгч болсон юм. 

Энгийн апп

1 Сансрын мессеж

10 гаруй жилийн өмнө 2 Британийн оюутан сансар руу утасны мессеж илгээж мөнгө олох сэджээ. Тэд тусгай радио-соронзон төхөөрөмжийг бүтээж чадсан бөгөөд тус төөхөрөмж нь хэрэглэгчийн гар утаснаас явуулсан мессежийг шууд сансар руу илгээх боломжтой юм. Сансар огторгуйтай харилцахыг хүссэн хүмүүс тусгай дугаар руу мессеж илгээн үйлчилгээний хөлсөнд 50 цент төлөх ёстой аж. Мэдээжийн хэрэг, зурвасууд үнэхээр илгээгдсэн нь эргэлзээтэй ч оюутнууд маань 1 сая гаруй ам.доллар олсон байна.

Сансрын мессеж

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()