Амтат тахианы мах, гоймонтой хуурга хийх жор

Бид өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулж тахины махтай хуурга хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү хоолыг богино хугацаанд хийж болох бөгөөд таны цаг завыг хэмнэх давуу талтай билээ. Ингээд хамтдаа амттай сайхан хоолыг хэрхэн амархан хийх аргатай танилцъя. 

Амтат тахианы мах, гоймонтой хуурга хийх жор
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Орц:

  1. Масло – 1 х/халбага
  2. Броколли - 1 ш
  3. Бор Гоймон - 400 гр
  4. Тахианы цээж мах -400 гр
  5. Помидор - 50 гр
  6. Мөөг - 150 гр
  7. Зөөхий - 100 мл
  8. Тослог багатай сүү – 350 мл
  9. Өндөг - 4ш
  10. Давс,пэрэц,тахианы буйлон – 1 ш

Хийх заавар:

Гоймонгоо 5 минут хатуувтар чанана. Броколлиг 3 минут халуун усанд чанана.Шарах шүүгэнд хийх саваа маслиар тослоно. Тахианы цээж махаа дөрвөлжин хэрчээд тосгүйгээр бор шаргал болтол шарна. Зөөхий, өндөг, сүү, тахианы буйлон, давс, пэрэцээ хутгаад мөөг, помидороо жижиг хэрчээд, бүгдийг хольж хутгана. Тосолсон савандаа гоймон, мах, броколлиг жигд тарааж тавиад дээр нь бэлдсэн соусаа хийж 200 градусд 30 минут жигнэнэ.

0
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()