Таны амьдралыг өөрчлөх маш энгийн 18 лайфхак

2019-02-17, 12:42
5,211

Цаг бол алт гэдэг. Өнөөдөр бид цагтай уралдан ажиллаж, хэрэггүй зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг болсон. Иймд цаг заваа хэмнэж, амьдралд тулгарах асуудлуудыг илүү хялбар шийдэх гайхалтай санаануудыг танилцуулж байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Таны амьдралыг өөрчлөх маш энгийн 18 лайфхак

1. Үнэт эдлэлээ зүүж, хэрэглээгүй үедээ тусгай хайрцганд хийж хадгалаарай! Ингэхдээ багахан шохойг хайрцгандаа хийж, үнэт эдлэлээ хамт тавина. Энэ нь чийгийг өөртөө шингээж зэврэлт, элэгдэл зэргээс сэргийлдэг аж.

2. Хивс мэтийн зүйл дээрээс амьтны үсийг цуглуулахын тулд энгийн резинэн бээлийг өмсөөрэй.

3. Чипсний саванд нь шпагетти хадгалахад маш тохиромжтой.

4. Хамгийн шилдэг юм нуух газрууд бол зурагт, хөргөгч, арзетик, тавилганы дотор тал зэрэг аж.

5. Чихэвчээ орооцолдохоос сэргийлэхийн тулд хамгийн жижиг халаасанд хий.

6. Өндгийг хавтгай зүйл дээр хагалж бай. Ингэснээр өндөг илүү цэвэрхэн хагарах болно. 

7. Өглөө сэрж буй ямар байрлалаа санаж байгаарай: энэ нь унтдаг хамгийн тухтай байрлал бөгөөд унтахад тань туслах болно.

8. Хэрэв танд ямар нэг кино таалагдсан бол тус киноны продюсэрыг тогтоож аваарай. Учир нь киноны продюсэрүүд ижил төрлийн кино гаргадаг юм.

9. Цахиурын гель багажны савандаа түрхэх юм бол зэврэхээс сэргийлнэ.

10. Өндөг чанахдаа усанд нь нимбэгний хүчил хийх юм бол хагарахаас сэргийлнэ.

11. Хэрэв цамц тань сунасан бол мөстэй усанд хийгээд үсний ангижруулагчаар угаагаад үзээрэй. Ингэснээр таны цамц хуучин байдалдаа орно.

12. "Coca-Cola" амны цангаа тайлахаас гадна зэвийг маш сайн арилгадаг.

13. Кино театрт суух хамгийн тохиромжтой байрлал бол 2/3 орчим зайтай газрыг сонгох хэрэгтэй. Жишээлбэл, танхимд 15 эгнээ байгаа бол 10-р эгнээг сонгож, 20 эгнээтэй бол 12-13-р эгнээг сонгоорой.

14. Гутлын эвгүй үнэрийг дарахыг хүсвэл шинэ цайны ханд хийж хонуулаарай.

15. Авсаархан үнэртэй ус авч явахыг хүсвэл чих ухагч хөвөн рүү цацаад тусгай уутанд хийж авч яваарай. Ингэснээр дуртай үедээ хөвөнд шингэсэн үнэртэй усыг өөртөө түрхэж болно.

16. Цонхыг сонингийн цаасаар угаавал илүү өнгө орно.

17. Шүдний оо шумуул хазсан газрыг богино хугацаанд эмчилдэг.

18. Савхаар хоолоо хутгаж сураарай. Ингэвэл хайруулын таваг тань элэгдэхгүйн дээр хоолоо илүү сайн хутгаж чадна.

21
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()