Гэрээсээ гаралгүй дэлхийгээр аялах 6 арга

Аялна гэдэг харагдаж байгаа шигээ тансаг, хялбар, амархан зүйл огтоос биш. Санхүүгийн хувьд ч, хувь хүний хувьд ч маш сайн бэлтгэл базааж явахгүй бол болохгүй. Тэгэхээр аялахыг сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй гэсэн үг юм. Сэтгэл хөдлөлөөр шийдлээ гэхэд ядаж санхүүгийн хувьд эрсдэлийг хүлээх нөөцтэй байхгүй бол болохгүй. Тиймээс хувийн зүгээс надтай адил аялах хүсэлтэй хүмүүст зориулан гэрээсээ аялах аргуудыг хүргэж байна. 

Гэрээсээ гаралгүй дэлхийгээр аялах 6 арга

1 "Google Street View"

Дэлхийгээр аалзны шүлс мэт тархсан сүлжээ улам улам хөгжиж хурдассаар байгаа энэ үед бид "Google Street view"-ийн ачаар бид дэлхийн өнцөг булан бүрийг харж болохоор болжээ. Ялангуяа томоохон хотуудын гудамж бүрийг бид харж болдог учраас хүссэн дурсгалт газар бүхнээ та дэргэд нь байгаа мэт үзэх боломжтой юм. 

"Google Street View"

2 Баримтат кино

Та баримтат киногоор дамжуулж хүссэн газраараа аялахаас гадна ханаас ч олж чадахааргүй мэдээллийг авах боломжтой. Жишээ нь та Хятадын цагаан хэрэмний тухай баримтат кино үзэх юм бол тухайн газрын талаарх бүрэн мэдээлэлтэй болох болно. 

Баримтат кино

3 Видео тоглоом

Зарим видео тоглоомын үйл явдал бодит газруудад өрнөдөг. Тийм учраас тэдгээр тоглоомыг бүтээсэн хүмүүс тухайн газрыг яг бодит мэт дуурайж бүтээх дээр анхаарал хандуулдаг аж. Хэрвээ та үйл явдал нь Египтэдөрнөдөг тоглоом тогловол египтийн пирамидийг дэргэдээс нь үзэх боломжтой болох юм. 

Видео тоглоом

4 Шууд дамжуулдаг вебсайтууд

Дэлхийн томоохон хотууд болон алдартай үзмэрүүдийн дүрсийг шууд дамжуулдаг вебсайтууд цөөнгүй бий. Жишээ нь та Эффилийн цамхагийг харахыг хүсвэл https://worldcams.tv/france/paris/eiffel-tower вебсайтаар зочлож болно. 

Шууд дамжуулдаг вебсайтууд

5 Хиймэл дагуулын бичлэг

Хэрвээ та эх дэлхийгээ холоос харахыг үсвэл Олон Улсын Сансрын Станцаас шууд дамжуулж буй дүрсийг http://www.ustream.tv/channel/iss-hdev-payload сайтаас үзэх боломжтой. 

Хиймэл дагуулын бичлэг

6 Онлайн аялал

Зарим хүмүүс аяллаар явахдаа очиж буй газрынхаа бичлэгийг шууд дамжуулдаг бөгөөд үүнийгээ youtube юмуу twitch вебсайтаар олонд хүргэдэг ажээ. Хэрвээ та хүсвэл тэдгээр аялал хийдэг хүмүүсийн дагагч нь болж тэдэнтэй цуг аялах боломжтой. 

Онлайн аялал

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()