Японы манга, анимэг дэлгэцнээ амилуулсан 10 америк кино

Алдартай манганаас сэдэвлэсэн "Alita: Battle Angel" кино дэлгэцнээ гарч эхлээд удаагүй байгаа билээ. Жэймс Кэмероны продюсерлэж, Роберт Родригесийн найруулсан кино ихэнх үзэгчдээс тусгай эффектийн чанараараа өндөр үнэлгээ авсан байхад зарим үзэгчид бодит байдлаас хэт тасарсан гэж шүүмжилж байна. Ингээд та бүхэнд "Alita: Battle Angel"-тай адил Японы анимэ, мангаг өргөн дэлгэцийн бүтээл болгосон Холливудын кинонуудаас 10-ыг нь онцлон хүргэе.

Японы манга, анимэг дэлгэцнээ амилуулсан 10 америк кино

1 "Edge of Tomorrow"

  • АНУ, 2014
  • Уран зөгнөл, тулаан
  • Үргэлжлэх хугацаа: 113 минут
  • IMDb: 7.9

Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн харь гаригийн түрэмгийлэгчидтэй тулалдах болно. Энэ үед туршлагагүй офицер Уильям Кейж (Том Круз) тулааны үеэр амиа алдах боловч цаг хугацааны гажуудлын улмаас нас барсан өдөр рүүгээ байнга буцан очсоор байдаг.

Энэ киног японы зохиолч Хироши Сакуразакагийн "All you need is kill " гэдэг ранобэгээс (хөнгөн роман) санаа авч хийсэн байна. 

2 "Transformers"

  • АНУ, 2007 он.
  • Уран зөгнөл тулаан.
  • Үргэлжлэх хугацаа: 143 минут.
  • IMDb: 7.1

Роботууд "автоботууд" болон "десептиконууд" гэсэн хоёр талд хуваагдаж олон зууны туршид дайтсаар иржээ. Гагцхүү энэ дайн дэлхий дээр дуусах ёстой. Дайныг шийдвэрлэх их эрх мэдлийн түлхүүр жирийн нэг залууд бий. Түүний амийг аврахад найз Бамблби робот болон хамтрагч автоботууд туслах болно.

Японд 80-аад оны эхээр "Microman" гэдэг цуврал тоглоом гарах болж дараагаар нь "Hasbro" компани ингэж машин, онгоц, бусад механизмд  хувирдаг ийм трасформер-робот тоглоом хийсэн байна. Сүүлдээ энэ нь Япон, Америкт ихэд түгэн хүүхэлдэйн кинонууд болгож эхэлсэн юм.

Харин 2007 онд продюссер Стивен Спилберг, найруулагч Майкл Бэй нар уран сайхны кино хийхдээ дизайныг нь эрс өөрчлөн  ихэнх трансформерыг америкийн General Motors-ын үйлдвэрийн машинуудад хувирдаг болгосон юм. Гэхдээ том том роботууд төрөл бүрийн техникт хувиран хоорондоо тулалддаг ерөнхий санаа нь бол хэвээрээ.

3 Crying Freeman

  • АНУ, Канад, Франц, Япон - 1995 он.
  • Тулаан, гэмт хэрэг, триллер
  • Үргэлжлэх хугацаа: 102 минут.
  • IMDb: 6.5

Ио нэртэй алуурчин бол ер бусын хүчтэй. Гэхдээ тэр даалгавар бүрийнхээ дараа өөрийнхөө золиосын араас уйлдаг. Уг нь Ио алуурчин байх хүсэлгүй ч мафийнхэн түүнийг ийм ажилд оруулсан. Нэг удаа түүнд зураач Эмиг алах даалгавар өгдөг ч Ио өөрийнхөө түүнд дурлана.

Энэ киног 80-аад оны сүүл үеийн манганаас санаа авч хийсэн. 90-ээд оны эхээр үүнийг бас зургаан сезон бүхий анимэ болгосон байдаг.

4 "Ghost in the Shell"

  • АНУ, 2017 он.
  • Тулаан
  • Үргэлжлэх хугацаа: 107 минут
  • IMDb: 6.4.

Гол баатар бүсгүй эмгэнэлт явдлаас болж зөвхөн тархи нь л ажиллагаатай үлдэнэ. Түүнд синтетик бие хийж дэлхийн анхны киборг цагдаа болгоно. Тэр терроризмтой тэмцэх салаа тэргүүлж, онц аюултай хакерыг эрэн сурвалжлана.

Алдартай манга болон анимэгээс сэдэвлэсэн энэ кино нь өрнөл муутай, эх зохиолын нарийн бүхнийг гаргаж чадаагүй гэж ихээр шүүмжлүүлжээ. Гэхдээ тусгай эффект, гол баатрын хувцас зэрэг нь ярих юмгүй сайн болсон юм.

5 "Oldboy"

  • АНУ, 2013 он.
  • Драм, триллер.
  • Үргэлжлэх хугацаа: 104 минут.
  • IMDb: 6.1

Сурталчилгааны ажилтан Жо охиныхоо төрсөн өдрөөр хүнд согтоод  нэг сэртэл хачирхалтай харанхуй өрөөнд байж байна. Тэнд тэр 20 жилийг өнгөрөөгөөд нэг өдөр суллагдана. Ингээд тэр өөрт нь яг юу тохиолдсон, хэн түүнийг хулгайлсан эсэхийг олох эрэлд гарна.

Анхны манга "Oldboy" нь 90-ээд оны дундуур гарч байжээ. Харин 2003 онд Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Уг дэлгэцийн гайхалтай бүтээл болгож шүүмжлэгчид, үзэгчдээс маш өндөр үнэлгээ авчээ. Гэхдээ үйл явдлыг эх зохиолоос ихээхэн өөрчилж, эсрэг дүр нь ч  бас өөрчлөгджээ. Америкийн хувилбар нь 2013 онд  гарсан. Гэхдээ эх зохиол мангаг биш харин солонгос хувилбарыг үндэс болгосон юм. Үзэгчид мэдээж Пак Чан Угийн хувилбарыг нь илүүд үздэг.

6 "Speed Racer"

  • АНУ, Австрали, Герман - 2008 он.
  • Тулаан, гэр бүл, спорт
  • Үргэлжлэх хугацаа: 135 минут.
  • IMDb: 6.0

Авто уралдааны тамирчин Спиди ахыгаа нас барсны дараа тэмцээнд оролцож ялахыг хүснэ. Гэхдээ уралдаанд ялахын тулд корпораци бохир арга хэрэглэдгийг мэднэ. Харин Спиди тэдэнтэй хамтрахгүй, өөрөө ялахыг хүсдэг.

60-аад оны манга, анимэний цувралыг амилуулсан энэхүү уран сайхны киноны хувьд найруулагчид сайн байсан хэдий ч дунд зэргийн л кино болсон юм.

7 "Death Note"

  • АНУ,  2017 он.
  • Уран зөгнөл, триллер.
  • Үргэлжлэх хугацаа: 101 минут.
  • IMDb: 4.5.

Оюутан Лайт дээр нь нэрийг нь бичсэн хүн бүрийг хөнөөдөг үхлийн дэвтэртэй болжээ. Тэр энэ дэвтрээ дээрэмчдийг устгахад ашиглахаар шийднэ. Гэвч тун удалгүй түүний араас Холбооны мөрдөх товчоо орно.

Алдарт анимэгийн Америк хувилбарыг "Netflix" бүтээсэн юм. Гэвч гарсных нь дахаа энэ киног өөрийг нь "Үхлийн дэвтэрт" оруулсан нь дээр гэж үзэгчид хошигнох болжээ. Үнэхээр ч оригиналь анимэ дээр гардаг нарийн ширийн бүхэн, гол баатрын бодол, мэдрэмжийг бүгдийг нь "Death Note" уран сайхны кино гээсэн байна. 

8 "Matrix"

  • АНУ, Австрали, 1999 он.
  • Уран зөгнөл, тулаан
  • Үргэлжлэх хугацаа: 136 минут.
  • IMDb: 8.7

Оффисийн ажилтан Томас Андерсон шөнийн цагаар туршлагатай хакер Нео болж хувирдаг. Тун удалгүй тэрээр хүн төрөлхтөн тэр чигтээ компьютерийн бүтээсэн симуляцид орсон болохыг олж мэддэг. Ингээд Нео хүн төрөлхтнийг аврахаар сонгогдсон баатар болно.

Киноны найруулагч эгч дүү Ваховски нь Японы олон анимэ, мангаг  дэлгэцийн бүтээл болгох сонирхолтойгоо нуудаггүй. "Матрикс"-ийг бүтээхдээ тэд "Ghost in the Shell", "Megazone 23" гэсэн анимэнүүдээс санаа авсан гэдгээ ярьж байжээ.

9 "Хар хун" (Black swan)

  • АНУ, 2010 он.
  • Драм, триллер.
  • Үргэлжлэх хугацаа: 108 минут.
  • IMDb: 8.0

Нина Сейерс бол балетын театрын шинэ гишүүн. Маш авьяастай ч өөртөө итгэх итгэл дутмаг нэгэн. “Хунт нуур”-ыг тоглохын өмнө түүнд өрсөлдөгч гарч ирэн бүхий л зүйлийг өөрчилдөг.

Найруулагч Даррен Аронофски  "Perfect Blue" гэдэг анимэг ихэд үнэлдэг байжээ. Иймдээ ч тэр “Хар хун”-аа "Perfect Blue"-ээс санаа авч бүтээсэн байна. Анимэ дээрээ гол дүр нь поп дуучин байгаад кино жүжигчин болохоор шийдэж байгаа тухай гардаг

10 "Pacific Rim"

  • АНУ, 2013 он.
  • Уран зөгнөл, тулаан.
  • Үргэлжлэх хугацаа: 131 минут.
  • IMDb: 6.9

Далайн гүнээс аварга мангасууд гарч ирж хүн төрөлхтөнд аюул учруулна. Тэдэнтэй тулалдахын тулд хүмүүс хоёр жолооч удирддаг аварга том роботууд бүтээнэ. 

Тус киног дэлгэцэнд гарсны дараа ерөөсөө “Neon genesis Evangelion” анимэний үйл явдлаар хийчихэж гэж хэсэг шуугисан. Гэхдээ найруулагч Гилермо дель Торо нь роботууд аварга араатантай тулалдах нь байдаг л нэг сэдэв шүү дээ гэж тайлбарласан аж.

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()