Нисэх онгоцны тухай мэдэхэд илүүдэхгүй зүйлс!

Онгоц яагаад дугуй цонхтой вэ? Далавч нь яагаад ээтэн байдаг юм бол? Зорчигчдын гарц яагаад онгоцны зүүн талд байрладаг вэ? гэх мэт онгоцтой холбоотой бүхэн цаанаа нарийн учиртай, чанд төлөвлөгдсөн байдаг. Тийм ч учраас онгоцыг зорчих хамгийн найдвартай аргад тооцож байна. Манай сайт онгоцны тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна.

Нисэх онгоцны тухай мэдэхэд илүүдэхгүй зүйлс!

1 Онгоцны цонх яагаад дугуй хэлбэртэй байдаг вэ?

1950-аад оны эхэн үед “de Havilland” авиа компани “Comet” гэх дэлхийн анхны арилжааны тийрэлтэт онгоцыг бүтээжээ. Гайхамшигтай онгоц байсан ч нэг жилийн дараа агаарт хэдэн хэсэгт хуваагдсан юм. Удаах саруудад нь дахин хоёр онгоц ийнхүү сүйрсэн аж.

Инженерүүд онгоцны эрэг боолт бүрийг шинжилж үзсэний эцэст шалтгааныг тогтоожээ. Сүйрлийн шалгаан дөрвөлжин цонх байв. Тодруулбал, дөрвөлжин цонхны булангуудад даралт илүү цуглардаг бөгөөд зөвхөн нислэгийн үед нэмэгддэг. Ийнхүү онгоцны цонх дугуй хэлбэртэй болсон хэрэг.

Онгоцны цонх яагаад дугуй хэлбэртэй байдаг вэ?

2 Онгоцны далавч яагаад ээтэн байдаг вэ?

Нислэгийн үед далавчны доороос ирэх даралт дээрээс ирэх даралтаас харьцангуй өндөр байдаг. Улмаар доод талын өндөр даралт далавчийг тойрч дээд хэсэгт хүрэхээр тэмүүлдэг. Онгоцны далавч шулуун байх үед агаарын урсгалаас үүдэж хүчтэй сэгсрэлт үүсдэг байж. Тиймээс эрдэмтэд доргилтыг бууруулахын тулд жигүүрийг дээш ээтийлгэх арга сэджээ. Үүний дүнд, далавчны ашиглах хугацаа уртсаж, түлшинд хэмнэлттэй болж, бид бүгд тав тухтай аялж чадахаар болов.

Онгоцны далавч яагаад ээтэн байдаг вэ?

3 Онгоцны хамар яагаад янз бүрийн хэлбэртэй байдаг вэ?

Зэвсэгт хүчний онгоцны хамар хурц үзүүртэй байдаг. Хэдий хурц байна төдий чинээгээр хурдалдаг боловч нөгөөтээгүүр урт хамар нисэх зурвасын үзэгдэх орчныг хязгаарладаг сул талтай. Тийм ч учраас зорчигч тээврийн онгоцнууд дугуй хэлбэрийн хамартай байдаг юм.

Гэхдээ орос инженерүүд энэ асуудлын шийдлийг 1960-аад онд олсон байдаг. Тэд хамрыг хөдөлгөж болдог, зорчигч тээврийн хамгийн хурдан онгоцыг зохион бүтээсэн юм. Онгоц хөөрөх, буух үед хамар нь доошилж, харин нислэгийн үеэр буцаад хэвийн чигтээ ордог аж. Гол зорилго нь нисгэгч нислэгийн зурвасыг сайн харж чадах боломж бүрдүүлэх юм.

Онгоцны хамар яагаад янз бүрийн хэлбэртэй байдаг вэ?

4 Онгоцыг яагаад заавал цагаанаар буддаг вэ?

Онгоц ихэвчлэн цагаан өнгөтэй байдаг нь дараах хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй:

  • Дулаан ойлт: Цагаан өнгө дулаан бага хуримтлуулна. Зорчигчдод тухтай төдийгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
  • Цагаан будаг бусад будгаас хямд үнэтэй байдаг.
  • Шувуутай мөргөлдөхөөс сэргийлдэг. Шувууд цагаан гадаргуун тусгалыг илүү харж чаддаг тул тэр бүр онгоц мөргөөд байдаггүй юм.
  • Цагаан будаг жижиг хагархай, хонхорхойг тод харагдуулдаг. Түүнчлэн осол гарсан тохиолдолд хайж олох, ослын шинжилгээ хийхэд илүү хялбар байдаг ажээ.

Онгоцыг яагаад заавал цагаанаар буддаг вэ?

5 Яагаад заавал зүүн талаар буух ёстой вэ?

Бүгд биш ч дийлэнх онгоцны зорчигчдын хаалга зүүн талдаа байрладаг. Үүнийг гурван онолоор тайлбарлаж болно. Нэгдүгээрт, баруун талаар ачаа тээшийг оруулдаг (ачааны хаалга баруун талд байдаг) учир зорчигчдын аюулгүй байдлыг бодолцсон хэрэг. Хоёрдугаарт, зарим хүн үүнийг уламжлалтай холбож тайлбарладаг бөгөөд усан онгоцны тавцан зүүн талдаа байдгаас үүдэлтэй гэдэг. Гуравдугаарт, онгоцны ахмад зүүн талд суудаг байсан. Тиймээс талбайд онгоцыг буулгахдаа зорчигчдын хувьд илүү тохиромжтой байрлалд зогсоход илүү хялбар байсан.

Яагаад заавал зүүн талаар буух ёстой вэ?

6 Яагаад зарим онгоц хачин хэлбэртэй байдаг вэ?

Стелс технологийн тухай та сонсож байсан уу? Энэ технологийн онгоцнуудыг ганцхан зорилгоор бүтээдэг. Жигтэй хэлбэр дүрс нь радар, дуу авиан локатор, хэт улаан туяа зэрэг илрүүлэх төхөөрөмжүүдээс зугтах зорилготой. Түүнчлэн илүү их хэмжээтэй ачаа тээвэрлэх, бага түлш зарцуулах зэрэг давуу тал үүсдэг. Дизайныг нь голдуу шувуунаас санаа авч бүтээдэг бөгөөд тус “түрэмгий шувууд” илүү өргөн хүрээнд бусдад цөөн үзэгдэж нисэх боломжийг нэмэгдүүлдэг. Энэ төрлийн онгоцнууд өндөр өртгөөр бүтдэг тул иргэний агаарын тээвэрт ашигладаггүй.

Яагаад зарим онгоц хачин хэлбэртэй байдаг вэ?

7 Онгоцны талбайг илүү том харагдуулах арга

Онгоцыг бодит байдлаас нь илүү уужим харагдуулахын тулд дизайнууд хэд хэдэн бяцхан заль ашигладаг. Тухайлбал, ханын дизайн гэрэл ойлгох онцгой хэлбэртэй. Толгой дээгүүр байрлах тээш хадгалах хэсэг, тааз хоёр завсар байдаг гэрэлтүүлэг таазыг илүү өндөр харагдуулдаг. Энэ нь нисэхээс айдаг эмгэгтэй хүмүүс тайвшрахад дэм болдог.

Онгоцны талбайг илүү том харагдуулах арга

8 Онгоцны нисгэгч сахал тавьж болохгүй

Нислэгийн зарим компани онгоцны нисгэгчдээ сахал тавихыг зөвшөөрдөггүй. Учир нь нүүрэн дээрх үснээс болж хүчилтөрөгчийн баг таарахгүй байх, зохих ёсоор ажиллахгүй байх зэрэг эрсдэл гарах магадлалтай байдаг аж. Онцгой нөхцөл байдлын үед нисгэгчид зорчигчдын амь насыг сахин хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд сэргэг байх шаардлагатай.

Онгоцны нисгэгч сахал тавьж болохгүй

Бонус: Онгоцонд яагаад босоо суудал байдаггүй вэ?

Онгоцны интериор загварын үзэсгэлэнгийн үеэр нэгэн Итали компани маш бага зардлаар нисэх боломжийг санал болгосон. Гол нь зорчигчид зогсоогоороо нисэх боловч тасалбарын үнэ 50 хувиар хямдрах аж. Ингэж зорчих тухгүй санагдавч хоёрхон цагийн нислэгт асар их хэмжээний төлбөр төлөхийг хүсдэггүй хүмүүсийн хувьд зөв сонголт болж чадна. Босоо суудал танд таалагдаж байна уу? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

Бонус: Онгоцонд яагаад босоо суудал байдаггүй вэ?

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()