Орон орны хамгийн амттай гудамжны хоол

2019-02-18, 14:09
5,843

Заримдаа бидэнд ямар нэгэн амттай зүйл идэхийг хүсэл төрөх боловч энэ нь ихэнхдээ бид яг юу идэхээ мэддэггүй. Ялангуяа зуны цагт гадуур явж байгаад л замдаа өлсөж, ямар нэг юм идэхийг хүсдэг. Магадгүй энэ хэрэгцээнээс үүдээд зам дагуу болон гудамжны хоолны урлаг үүссэн болов уу. Ингээд орон орны алдарт гудамжны хоолнуудтай танилцацгаая. Хэдийгээр гадаа хийж байгаа ч үнэхээр амттай гэдэгт итгээрэй.

Орон орны хамгийн амттай гудамжны хоол
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Япон

  • Онигири

Төрөл бүрийн ногоогоор амталсан будааны боов. Эрт үед тариачдын иддэг байсан энэхүү хоол нь өдгөө Японд алдартай түргэн хоол болжээ. 

Япон

  • Окономияаки

​Өндөг, гурил, байцайгаар хийдэг энэхүү шарвинг зарим хүмүүс Японы пицца гэж нэрлэх нь бий. Энэхүү амттаныг хүссэн зүйлээрээ амталж болдгоороо онцлог юм. 

  • Такояаки

​Ногоон сонгино болон халуун ногоогоор амталж шарсан наймаалжны мах юм. Такояакиг ихэвчлэн 6 эсвэл 9 ширхгээр худалддаг байна. 

2 Марокко

  • Пастилла

Уламжлал ёсоор энэ хоолыг тагтааны махаар хийдэг байсан бол орчин үед тахианы мах хэрэглэдэг болжээ. Пастиллаг ихэвчлэн байцаа болон халуун ногоогоор амталж бэлтгэдэг юм.

Марокко

  • Эмгэн хумс

Та Мароккогийн гудамжинд хаа сайгүй халуун ногоотой эмгэн хумс худалдаалдаг гэнэ. Энэхүү хоолыг идэхдээ шүдний чигчлүүрээр эмгэн хумсны махыг гэрээс нь ухаж иддэг ажээ. 

3 Өмнөд Солонгос

  • Хоппан

Чанамалтай халуун мантуу. Энэхүү хоолыг Өмнөд Солонгосчууд өвлийн улиралд түлхүү иддэг. 

Өмнөд Солонгос

  • Понуппан

Загасны хэлбэрт загасан улаан шошоор амталсан чихэр.

  • Кочи Омук

Төрөл бүрийн ногоотой хольж, давтаж шарсан загасны мах. Энэхүү амттаныг ихэвчлэн шар буурцгийн цуутай хамт иддэг.

4 Румын

  • Ковриги

Намуу цэцгийн үртэй давсалсан боорцог. Энэхүү амттаныг Румыны өнцөг булан бүрт худалдаалдаг аж. 

Румын

  • Мититэй

Үхэр, хурганы мах болон сармисаар хийсэн зайдас. 

5 Мексик

  • Тако

Тако нь эрдэнэ шиш, улаан буудайн гурилаас хийсэн нимгэн талх тортиллад хавчуулсан олон төрлийн мах, далайн бүтээгдэхүүн, шош, хүнсний ногоогоор хийсэн хоолыг нэрлэдэг юм. Таког ихэвчлэн бяслаг, килантро, сонгино, амтат чинжүүгээр амталдаг аж.

Мексик

  • Тамалес

Мах, бяслаг болон хүнсний ногоог эрдэнэ шишийн гурилаар ороож жигнэж энэхүү тамалесийг бэлтгэнэ. Тамалесийг халуун ногоогоор амталж иддэг аж. 

6 Сингапур

  • Каяа

Каяа нь Сингапурын сонгодог өглөөний хоол юм. Үндсэн найрлага нь какао, элсэн чихэр, пандан навч, өндгөөр хийсэн "кай" чанамал юм. Бэлэн болсон каяаг өндөгтэй хольж иддэг. 

Сингапур

  • Попияа

Сингапурын алдартай зууш болох попияаг сам хорхой, газрын самар зэргийг хольсны дараа вандуйгаар амталж бэлтгэдэг. 

7 Португали

  • Францесиниа

Францесиниа нь Португалиас гаралтай сэндвич. Үүнийг идэхийн тулд Португалийн Порто хот руу явах нь хамгийн тохиромжтой. Тэнд та бяслаг, шарсан өндөгтэй мах, хиам зэргээр хийсэн жинхэнэ францесиниаг идэж чадна.

Португали

  • Бакалиан

Энэхүү амттаныг Лисбон хотод очсоноор идэж боломжтой. Төрөл бүрийн мах, хясаа, загас, хиам, бяслаг, нухсан төмс, хүнсний ногоогоор хийдэг учир халуун дээр нь идэхэд хамгийн тохиромжтой. 

8 Энэтхэг

  • Самоса

Ургамлын тосоор шарсан нимгэн зуурмагаар хийсэн шарвин. Хүнсний ногоо, гэрийн бяслаг, жимс, тахиа зэргийг дээр нь тавьснаар энэхүү амттан өвөрмөц төрхөө олдог. 

Энэтхэг

9 Герман

  • Леберкэсэ

Германы Бавариа мужид энэхүү сэндвичийг хийдэг. Леберкэсэ нь голдоо бүхэл үхрийн махтай гэдгээрээ бусад сэндвичээс ялгардаг аж. 

Герман

10 Турк

  • Кокореч

Хонины гэдсийг шарж дээрээс нь улаан чинжүү, улаан лооль гэх мэт зүйлээр амталж бинтэй хамт иддэг өвөрмөц зайдас юм.

Турк

  • Балик Экмэк

Ердийн хот-догтой адил мэт боловч энэхүү хоолыг загасны махаар хийдэг байна. Мэдээж хэрэг загасны махны хажуугаар сонгино зэргээр амталдаг. 

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()